Хакухо башёг ганцаараа тэргүүлж байна

2015 оны 11-р сар 16-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё Фүкока хотын спорт цогцолборт амжилттай үргэлжилж байна. Найман өдрийн дараах байдлаар тэмцээнийг Их аварга Хакухо М.Даваажаргал ганцаараа нэг ч унаагүй тэргүүлж байна.

Түүний араас Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж, Озэки Котошёогикү, Кисэносато, Маэгашира Шёохозан, Такэказэ нарын бөхчүүд 7 даваа, 1 унаатай нэхэж явна. Харин Ёкозуна Какүрюү 6 даваа, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4 даваа, 4 унаатай болжээ. Башёгийн эхний найман өдрийн байдлаар Ёкозуна Хакухо М.Даваажаргал 8-0, Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж 7-1, Ёкозуна Какүрюү М.Ананд 6-2, Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-4, Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 2-6, Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-3, Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-4, Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 2-6 гэсэн амжилттай явна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.