Үндэсний супер лигийн тоглолт энэ сарын 28-ны өдөр эхэлнэ

Twitter Print
2015 оны 11-р сар 16-нд 08:49 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн тоглолт энэ сарын 28-ны өдөр эхлэхээр болжээ. Супер лиг энэ сарын 21-ны бямба гаригт эхлэхээр тов гараад байсан ч ийнхүү дахин 7 хоногоор хойшилсон байна.

Супер лигийг легионер тоглогчдын сонголт, Монгол тоглогчидтай байгуулах гэрээнүүд цэгцэрч дуусаагүй, бэлтгэл бүрэн хангагдаагүй байгаа тул түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг багийн улирдлагууд тавьсны дагуу ийнхүү хугацааг хойшлуулжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.