Эмэгтэйчүүдийн таргалалт 40 наснаас эхэлдэг үү

2017 оны 07-р сар 16-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

Зохистой хооллолтын мэргэжилтнүүд эмэгтэйчүүдийн 40 наснаас хойш яагаад таргалдгийг тогтоожээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дундаж насны эмэгтэйчүүдийн 80 хувьд нь саркопеник таргалалт /булчингийн бүтэц суларч, биеийн хэлбэрт өөрчлөлт орох/ явагддаг болохыг тогтоожээ. Үүний учир нь булчингийн зангирал багасдаг учраас таргалж эхэлдэг байна.

Судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд 45 нас хүрэхэд булчингийн бүтэц 30-50 хувиар суларсан байдаг байна. Хөгшрөлт явагдаж байгаатай холбоотойгоор хоол боловруулах систем удааширч, хөдөлгөөн багасах тусам булчингуудын оронд өөх хуримтлагдаж эхэлдэг байна.



Булчин сулрах нь калори зарцуулалт багасах шалтгаан болдог. Бараг л идэж уусан хоол хүнс бүхэн өөх болж хувирдаг гэсэн үг. Мэргэжилтнүүд эмэгтэйчүүдийг 10 жилд 1-2 размераар томорч байдаг гэж үздэг.

Галбираа хадгалах, эрүүл саруул, залуугаараа сайхан амьдрахын тулд эмэгтэйчүүд бид будчингаа зохих хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй. Иймээс уургаар баялаг хоол хүнс хэрэглэхэд анхаарах ёстой. Хамгийн чухал нь хөдөлгөөний дутагдалд орж болохгүй, зайлшгүй хөдөлгөөнтэй байж, спортоор хичээллэх хэрэгтэй. Оройд 20 минут алхах хүртэл таны амьдралд томоохон өөрчлөлтийг оруулах болно.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.