Эмэгтэйчүүд дур тавих үедээ яадаг гээч...

Twitter Print
2018 оны 02-р сар 10-нд 18:19 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэй хүн дур тавих оргил мөчид тархины өмнөх гадаргуугийн зарим хэсэг тасалддаг байна. Тэр ч бүү хэл, ухамсар болон логик сэтгэлгээ хариуцах тархины тэр хэсэг ч ажиллахаа больдог аж. Мөн сэтгэл хөдлөлтэй холбоотой хэсгийн идэвхжил алга болдог гэнэ. Дур тавих нь эмэгтэй хүнийг сэтгэлийн шаналалаас салгадаг ажээ. Гэхдээ үүнийг мэдрэмжтэй бүү хольж хутгаарай.

Хяналтаа алдах мэдрэмж нь дур тавих үеийн хамгийн гол хүчин зүйл юм. Харьцуулахад хуурамч дур тавилтын үед тархины бүх хэсэг хэвийн ажиллаж, сэтгэл хөдлөл, ухаан санаа урьдын адил идэвхтэй байдаг гэнэ.

Дур тавилт нь эрдэмтдийн үзэж буйгаар эмэгтэй хүний тархины тодорхой хэсгийг өөрчлөлтийн байдалд оруулдаг болох нь батлагджээ. Харин ямар нэгэн шалтгаанаар дур тавьж чаддаггүй эмэгтэйчүүд биеэ ингэж суллаж, чөлөөлөх, өөрчлөгдсөн байдалд орох боломжгүй болдог аж. Энэ нь эмэгтэй хүнийг уур уцаартай, стресс бухимдалд байнга оруулах нэгэн хүчин зүйл мөнөөсөө мөн.

Дур тавих үед эмэгтэй хүний хөдөлгөөний чиг баримжаа алдагддаг тул энэ мөчид хазах, маажих, огцом хөдлөх зэрэг санамсаргүй зүйлийг хийдэг ажээ. Энэ оргил мөчид тухайн эмэгтэй сексийн хамтрагчаа ч анзаарах сөхөөгүй болдог байна. Хамтрагч эрэгтэй зөвхөн таашаал өгдөг объект болон хувирах ч бий. Ямар ч эр хүн эмэгтэй хүний дур тавилтын онцлогийг ерөнхийд нь гадарладаг тул үүнд нь нэг их ач холбогдол өгдөггүй.

Дур тавих үед айдас хариуцсан хэсэг аажим унтардаг 

Тархины энэ хэсгийг хариуцсан хэсэг хормын зуур бус, харин аажим унтардаг болохыг эрдэмтэд анзаарчээ. Хэрэв айдасын хэсэг нь идэвхтэй ажиллаж байвал дур тавих боломжгүй болдог. Тархины эдгээр хэсгийг идэвхгүй болгох нь дур тавихад илүү тохиромжтой болдог. Үүнийг судлах нь эмэгтэй хүний түгшүүрийн түвшинг бууруулах аргыг боловсруулах боломжийг олгоно гэж эрдэмтэд найдаж байна.

www.zone.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.