Улаанбурханаар өвчилсөн цэргүүд эхнээсээ эмнэлгээс гарчээ

Twitter Print
2015 оны 11-р сар 13-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Баян-Өлгий аймгийн 100 гаруй цэрэгтэй цэргийн ангид улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 12 цэргийг тусгаарлан эмчилж буй мэдээлэл цацагдсан. Энэ дагуу ХӨСҮТ-өөс 200 хүн/тун вакцин, 400 хүн/тун “А” амин дэмийг хүргүүлсэн бөгөөд өвчний голомтод дэгдэлтийн судалгаа хийж буй юм байна.

Орон нутгийн эх сурвалжийн хэлснээр, 22 цэргийг тусгаарлан эмчилсэн бөгөөд өнөөдрийн байдлаар долоон цэрэг эмнэлгээс гарчээ. Мөн 71 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Өвчилсөн цэргүүд бүгд Ховд аймгаас цэрэгт татагджээ. 

Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, өндөр халдвартай, цочмог өвчин юм. Халдвар авсан, улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй. Эл өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай сайн арга нь хүүхдээ 9 сартай, 2 настайд нь 2 удаа хийгддэг улаанбурханы вакцинд бүрэн хамруулах юм.

Иймд хугацаанд нь улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг тариулаагүй хоцорсон бол харъяа өрхийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж нөхөн дархлаажуулалтанд хамрагдаарай.

Улаанбурхан өвчний үед дараах шинж тэмдэг илэрнэ.

Урьтал үед:

-Халуурах

-Нүдны салст үрэвсэх

-Хамраас нус гоожих

-Ханиалгах

-Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

Ид үед дээрх шинж тэмдэг дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.