Лалын зандалчдад Оросуудын өгч байгаа цохилт зохистой үр дүнд хүрсэнгүй

Twitter Print
2015 оны 11-р сар 13-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

ОХУ Сирид байлдааны ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш бүтэн хагас сар өнгөрчээ. Гэвч энэ хугацаанд Башар Асадын цэргүүд "Лалын улс" бүлэглэлийг дорвитой шахаанд оруулж чадсангүй гэж гадаадын хэвлэл мэдээллүүд үзэж байгаа аж. Францын Le Monde сэтгүүл тэмдэглсэнээр, Оросын Агаарын цэргийн хүчний цохилт лалын зандалчдыг яг онож биш, хүч чадал сул бусад бүлэглэлүүдэд очиж байсан нь Оросууд цохилт өгөх цэгийг зөв тодорхойлж чадахгүй байгаатай холбоотой гэнэ.

Харин Асадын хамгийн том ялалт нь Алеппо хотын нисэх онгоцны буудлыг  эргүүлэн авсан явдал байлаа хэмээн уг хэвлэл тэмдэглэсэн байна. Гэлээ ч энэ зэрэгцээ Сирийн засгийн газрын хүч тулааны фронтоо онц өргөтгөж чадаагүйгээр үл барам зарим чиглэлд лалын зандалчдын сөрөг дайралтын улмаас нилээдгүй тооны суурин газруудыг алдсан аж. 

Сирийн засгийн газрын цэргүүд оросуудын дэмжлэгээр олж авсан давуу талаа эрчимтэй ашиглаж чадахгүй байгаа гол шалтгаан нь "Оросууд америкчуудын нэг адил нөхцөл байдалд орчихоод байгаад юм. Нисэх хүчин хэдийгээр амжилттай цохилт өгч байгаа ч эцсийн үр дүнд хүргэх  газрын хүчин дутагдаж байгаад хамаг учир оршиж байна" гэж Карнегийн Төвийн улс төр шинжээч Арон Лунд  "Сирийн хямрал" нийтлэлдээ тэмдэглэжээ.

Харин Саудын Аравийн улс төр шинжээч Йезид Саинг, "Сүүлийн зургаан сарын турш ялагдал хүлээгээд байсан засгийн газрын хүчинд Оросуудын оролцоо их сайндаа амьсгаа өгч тэнцвэржүүллээ" гэж арабын "Аль-Хаят" нийтэлсэн өгүүлэлдээ дурьдсан байна.

Сирийн нөхцөл байдалд анхаархал хандуулсаар ирсэн дэлхий дахин оросуудыг Сирийн сөрөг хүчнийхэнд өндийхгүй болтол хүчтэй цохилт өгч байгаа  мэтээр харж байгаа боловч Вашингтонд байрладаг Дайны судалгааны хүрээлэнгийн (ISW) илтгэлд тэмдэглэснээр, Сирийн хямралд оросууд оролцсон явдал бүр эсрэгээрээ эргэж жихадуудад ашигтай болж эхэлсэн байна. Тэд хүч султай сөрөг хүчнийхэнд өгсөн цохилтыг ашиглаж сөрөг довтолгоонд орсоны дүнд Хомс хязгаарын хойд зүгт стратегийн чухал бүс болсон Алеппо хотын хойд хэсгийг эзэлж чадсан аж. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын Орхи Дорнодын асуудал эрхэлсэн туслах Энн Паттерсон өмнө нь мэдэгдэж байсанчлан Оросын агаарын цохилтын 85-90 хувь нь хүч султай сөрөг хүчнийхэнд оногдсон байна.

Башар Асадын цэргүүд одоо хойд зүгт Туркийн хил хүртэлх зам гаргах ач холбогдолтой Алеппог чөлөөлөхөд хүчин чармайлт тавьж байгаа бол Асадын эсрэг бүх хүчийхэн стратегийн онц чухал энэ бүсийг алдахгүйг хичээж байгаа билээ.

Британийн хараат бус шинжээчдийн Bellingcat бүлэг Оросын нисэх хүчин бодитой зөв мэдээлэл олж авч чадахгүй байгаагаас оновчтой цохилт хийхгүй байгааг тэмдэглээд Оросын Бтлан хамгаалах яамны төлөөлөгч хошууч генерал  Игорь Конашенковын арваннэгдүгээр сарын 9-нд хийсэн хэвлэлийн бага хуралд дүн шинжилгээ өгчээ. Уг хэвлэлийн хурал дээр Батлан хамгаалах яамнаас үзүүлсэн дүрс бичлэгээс Ракка хязгаарт байрлаж буй лалын дайчдын агуулахад цохилт өгсөн нь харагдаж буй аж. Гэтэл Bellingcat-ын шинжээчид геолокацийн тусламжтайгаар цохилт өгсөн газрыг судлахад товлосон цэгээс 115 километр зайтай өөр газар оногдсон болохыг тогтоосон гэнэ. Өөр нэг бичлэг дээр мөн Идлиб хязгаарт шургалсан лалын зандалчдын бэхлэлтэд агаараас цохилт өгч байгааг харуулж буй боловч геолокацаар бол Алеппо хязгаарын энгэн сууринд цохилт өгсөн нь тогтоогджээ. Гэтэл уг суурин газар жихадууд огт байхгүй байсныг илтгэлд тэмдэглэсэн тухай DW уламжилсан байна.

2015-11-10 16_27_35

Өнгөрсөн есдгээр сарын 30-наас Оросын байлдааны ажиллагаа эхэлж байсан бол арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Оросын Батлан хамгаалах яамны Жанжин штабын төлөөлөгч Андрей Картаполов байлдааны ажиллагааны үр дүнг илтгэх мэдээлэл өгөхдөө ажиллагаа эхэлсэнээс хойш нийтдээ 1631 удаа цохилт өгсөнөөс “Лалын улс” болон "Аль-Каида" бүлэглэлийн орон нутаг дахь салбар болох "Фронт ан-Нусра"-гийн 2084 объектийг устгаж, террористуудын удирдлагын 287 төв, зэвсэг, техник, шгатахууны 155 агуулах, лалын дайчдын бэлтгэлийн 52 төв, пуужин, тэсрэх бөмбөг үйлдвэрлэлийн 40 завод устгасан гэж тэмдэглэжээ. Түүний онцолсоноор, террористууд одоо тактикаа өөрчилж, "арай номхон" хөдөлж эхэлсэн, тэд засгийн газрын цэргүүдээс болон оросын нисэх хүчний цохиолтоос байнга зайлан зугтах болсон аж.

Гэвч оросуудын энэ бүх мэдээллийг барууны хэвлэл мэдээллүүд үгүйсгэж бодит нөхцөл байдлаас хол зөрж байгаа тухай шуугих болжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (110.19.222.96) 2015-11-25 19:43
      • 0
      • 0

      лалууд хөөрхий нүүр тулаад байлдаад дийлэхгүй юм чинь ингэхээс яах вэ дэ тэднийг ингэж тэмцүүлэхгүй гэвэл лалын орнуудын дотоод хэрэгт битгий оролц,чеченийг хүртэл орос эзлэхээ боль л до,чечень гэхэд орос үндэстэн биш шү дэ,бидний сибирь нутгийг эзэлчихээд өөрийн нутаг гэж ярина даварсан гарууд

      Хариулах

    • hahahah

      (182.160.35.19) 2015-11-14 16:15
      • 0
      • 0

      haraat bus shinjeech gej saihan nertei garuud chin tordoo zutgedeg agruud bhgui yuda Ardchilal gej orilood yuch hiidgui garuudtai tun tostei gehdee ted uls eh oron zasgiin gazriinhaa toloo baidag

      Хариулах