Есөн хазара иргэнийг хөнөөж хогийн саванд хаяжээ

Twitter Print
2015 оны 11-р сар 13-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

Афганистаны нийслэл Кабул хотноо үндэстний цөөнх гэгддэг Хазарачууд Засгийн газраасаа хамгаалалтаа сайжруулж, энгийн иргэдийг хохирогч болохоос хамгаалахыг шаардан алагдсан 9 хүнийхээ шарилыг барин жагсчээ.

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн амралтын өдөр Өмнөд Забул мужид 9 хазара иргэнийг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь хотын төвийн хогийн саванд хаясан юм. Хоолойгоо хэрчүүлэн хөнөөлгөсөн эдгээр хазара хүмүүсийн 2 нь эмэгтэй, 1 нь охин байжээ. Хэт даврагчид дээрх иргэдийг цаазалсан шалтгаанаа тайлбарлаагүй ч твиттер хуудсаараа дамжуулан тун удахгүй энэ үндэстэнг бүрэн устах болно хэмээн заналхийлсэн байна. Тус бүлэглэлээс гадна “Хамас”, “Аль Кайди” гэх бүлэглэлүүд тус үндэстэнг байнга заналхийлдэг билээ.

Уурлаж хилэгнэсэн хазарчууд алагдсан 9 хүнийхээ шарилыг аваад Кабулд очиж жагсчээ. Жагсагчид Засгийн газар, Ерөнхийлөгч Ашраф Ганиг хазарачуудыг хамгаалахын тулд ямар ч алхам хийхгүй байна хэмээн буруутгаж, нэн даруй огцрохыг шаарджээ. Жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд өчигдөр цагдаа нар жагсагчдыг эсрэг нулимс асгаруулагч хий ашигласнаас гадна, жагсаалыг таарахын тулд агаарт хэд хэдэн удаа буудсан тухай Ганигийн хэвлэлийн төлөөлөгч “AFP” агентлагт ярьжээ.

Дээрх жагсаалд 2200 хазарачууд оролцсон байна. Цагдаа нар хүч хэрэглэсний улмаас 114 хүн гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ.

Protesters demanded more protection for the mainly Shia Hazara minority in Afghanistanrotesters demanded more protection for the mainly Shia Hazara minority in Afghanistan

2010 оны тооллогоор дэлхийн таван сая орчим Хазара иргэн амьдардаг байна. Тэдний 85 хувь нь Афганистан, 20 орчим хувь Пакистан, Израйль, Ирак улсад амьдардаг бол  үлдсэн 5 хувь нь Европын орнуудад тархан амьдардаг аж.

Ред: 1976-2001 он хүртэлх Афганистанд талибанчууд хазаруудыг аймаглан устгах бодлого барьж эр эм, хүүхэд хөгшин ялгалгүй хядаж, хазарууд ч бууж өгөхгүй айлууд руу орж алж талах, хүчиндэх булаах г.м дэндүү нүд халтирам дотоодын зөрчил дайн болж, үүнээс үүдэн хазарчууд асар их зовлон, яргалал, доромжлол амсчээ. Дээрэлхүү, үндсэрхэг, сэхүүн пуштунчуудад газар нутгийн хувьд хавчигдан сүйтгэгдэж, булаагдаж байгаа хазарчуудын байдал одоо ч дээрдээгүй байна.

Mourner in Ghazni

 

Эх сурвалж: BBC News

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Монгол

      (202.9.41.48) 2015-12-19 15:06
      • 0
      • 0

      Бид тэднийг авчирвал ажилах хүч болно гэхдээ төрдөө хятадууд болон эрлийзүүдийг залчихад өөрсдийгөө яая гэж байна даа !Хэзээ монгол хүн төр захиргаанд гарсан цагт л үндэсний үзэл,бахархал байх болно . Монгол төрд хятад болон тэдний үр хойчис эрлийзүүд 70 гаруй хувийг эзэлж байгааг тэддэг үү монголчуудаа!!!!!!?????

      Хариулах

    • Зочин

      (91.33.51.81) 2015-11-14 05:02
      • 0
      • 0

      za ene orchuulga unenuu.Germand yag ene medeeg gargaj bsan.Gexde bux Afganistanchuud eserguuzel ilerxiilj bn gj bsn.Tuunees yamar Xazara gej yariagui.Manaixan saihna tuilshrax yumaa.ed nar chin odoo mgl bish bolson shuude

      Хариулах

    • z

      (172.56.38.170) 2015-11-13 23:40
      • 0
      • 1

      Ted odoo mongol bish zan zanshil, shashin shytleg, hel byh um uur tedniig avchirsnaas jinhene mongol hymyysee usguj yrjyylsen ni deer. uursduusuu 2 dahin ih hyn avchraad uursduu tednii bool boloh uu. Hoinoos ni bi Hazara geed hezee ch tasrahgyi ireh bolno

      Хариулах

    • Зочин

      (202.21.117.42) 2015-11-13 19:16
      • 0
      • 0

      ajillah huch bolgon avchiray

      Хариулах

    • Зочин

      (217.162.178.233) 2015-11-13 18:06
      • 3
      • 0

      Хайран ахан дүүс минь . Монголчууд бид яаж ч чадахгүй байгаа нь өрөвдмөөр. Монголд авчирах юмсан

      Хариулах

    • zochin

      (193.174.122.76) 2015-11-14 02:19
      • 0
      • 1

      bitgii tenegt

      Хариулах

    • Зочин

      (202.55.191.34) 2015-11-13 16:45
      • 1
      • 1

      Gazar nutgaa hytadad aldaj baisnaas ed nariigaa avchraad neg gazar shuurshuulval taarhii

      Хариулах

    • ;

      (103.29.144.2) 2015-11-13 15:01
      • 1
      • 1

      ikh baildan daguulaltiin uyees uldsen hazar mongolchuud min shu de ikh zowlon uzej bn da huurhii

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.10) 2015-11-13 14:42
      • 0
      • 2

      ed nar neeree uls oron omoorch hamgaalah hungui hetsuu bdg gseen, bas l manai Mongoliin neg heseg gj yavdag shd

      Хариулах

    • mgl

      (202.170.80.55) 2015-11-13 11:41
      • 1
      • 3

      Baruund bgaa neg muu yadarsan ajilgui xaltar afgan namaig mongol gj medcheed xaritsaj bga xaritsaa n ch ilt uurchlugduud zandarch yarix mayg orood tgd uxamsriin shanaa avaad xotsorsondoo.xazara xun tend booliin zindaand bdgtai xolbootoi yum shig bgaan.bodood bxd

      Хариулах

    • g

      (122.254.126.2) 2015-11-13 13:52
      • 0
      • 6

      Zalaal bgaarai

      Хариулах