Хакухо башёг тэргүүлж байна

Twitter Print
2015 оны 11-р сар 13-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн холбооны арваннэгдүгээр сарын Кюүшюү башёгийн тав дахь өдрийн барилдаанууд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн башёд бэртлийн улмаас өнгөрсөн сарын башёд барилдаагүй хоёр их аварга барилдаж байгаа юм.

Тэмцээнийг одоогоор Их аварга Хакухо М.Даваажаргал, Озэки Котошёогикү, Икиой, Чиёоотори нарын дөрвөн бөх ганц ч унаагүй тэргүүлж байна. Харин тэргүүлэгчдийн араас аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Озэки Кисэносато, Гоэйдо нарын бөхчүүд 4 даваа, 1 удаатай нэхэж байна. Түүнчлэн манай залуу бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдрийн барилдаанд комосүби Точиношинд унажээ.

Харин Ичиножёогийн хувьд энэ башёд таван ялагдалтайгаар тааруухан барилдаж байгаа юм. Башёгийн хоёр дахь ёкозүна Харүмафүжиг давсан Египетийн сүмоч Оосүнаараши өчигдөр Озэки Гоэйдод ялагджээ. Түүний хувьд 1 даваа 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.