2015 оны 11-р сар 11-нд 19:27 цагт

Чингис хаан хамтлаг - Чингисийн баатрууд

Халдвал халтай гэдгээ мэдүүлэх гэж
Хамтарвал үнэнч болохоо сануулах гэж
Монгол эрс Чингисийн баатрууд
Морьтойгоо, нартайгаа, мөнх тэнгэртэйгээ
Хорвоогийн хагасыг туулсан билээ

Дарлавал босдог гэдгээ харуулах
Далайвал буцдаггүй болохоо мэдүүлэх гэж
Монгол эрс Чингисийн баатрууд
Морьтойгоо, нартайгаа, мөнх тэнгэртэйгээ
Хорвоогийн хагасыг туулсан билээ
Хэдэн зууны тэртээгээс хүлэг морьдын хөлс ханхална
Хэдэн зууны тэртээгээс хөлөг баатрын уухайг сонслоо

Аяа миний Монголын заяа
Галд норсон гайхам заяа
Усанд шатсан үнэн заяа
Сайнтай ч, муутай ч миний, чиний, бид бүгдийн Монголын заяа

Өнгөлзвөл өсдөг гэдгээ харуулах гэж
Өширхвөл дардаг болохоо мэдүүлэх гэж
Монгол эрс Чингисийн баатрууд
Морьтойгоо, нартайгаа, мөнх тэнгэртэйгээ
Хорвоогийн хагасыг туулсан билээ...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.