Хэрэг болж мэдэх зөвлөгөөнүүд

Twitter Print
2019 оны 01-р сар 18-нд 08:01 цагт
Мэдээний зураг,

Зарим үед амьдралд хэрэгтэй, тус болж мэдэх зөвлөгөөнүүдийг бас дахин хүргэж байна. Бүсгүйчүүд та бүхний гарын арьс ширүүвтэр болсон шинжтэй байвал уян зөөлөн болгох нэг сайн арга байна. Үүний тулд дунд зэргийн тав зургаан төмсийг хальстай нь чанаж, дараа нь хальсыг арилган нухна. Дээр нь хоолны халбагаар хоёр удаа зөөхий хийж, чидун жимсний тос хэдэн дуслыг нэмж холино.

Өтгөн зутан мэт болсон уг бэлдмэлээ гартаа зузаан түрхэж хальсан уутан бээлий, дээрээс нь ганц хуруутай ноосон бээлий давхарлан хорь гучин минут байлгана. Ингээд гараа угаасны дараа ямарч төрлийн гарын тос түрхэж болно. 

Арван удаагийн ийм арчилгааны дараа таны гар нялх хүүхдийнх шиг булбарай зөөлөн болсон байх болно.

Как убрать трещины и шероховатость на руках

Ундаа, усны саваар ийм нэгэн хөнгөн, зөөлөн, суухад тавтай сандал хийх арга байна.

Тосгуур, ванн, плитка дээр тогтсон түлэгдэл, зэвний толбыг арилгах тун амар арга бий. Үүнд,

✔ төмсний цардуул
✔ ацетон (зуун айл дээр бий)
✔ зөөлөн пролон
✔ бээлий
✔ таваг
Ацетоныг цардуултай холиход зутан маягийн зүйл болно. Түүгээр толботой хэсгүүдэд түрхэж 20 минут болоод арчихад оргүй алга болно.

Как с легкостью избавиться от известкового налета

Өдөржингөө зүүсэн бөгжөө тайлахад нилээн гүн мөр үлдээсэн байдаг. Хэрвээ тийм тохиолдолд тунгалаг өнгийн хумсны будгийг дотор талд нь түрхчихэд асуудал үгүй болно.

Чтобы кольца не оставляли следы

Улаан лоолийг  хальсалж, нухаш болгоод хэвэнд шахчихвал нэг ёсны өвөрмөц кетчуп  болчихно. Тэдгээр жижиг кетчупнуудаа хөлдөөгчид хийж хоёр цаг болгоод цааш нь хийж хадгалах хэрэгтэй. Дараа нь ногоотой шөл, борщ, төмсний нухаш зэрэг ямар ч хоол унд бэлтгэсэн гарын дор амар хэрэглэх зүйл байх юм.

Хозяйкам на заметку

Богино долгионы зуух заваарсан байх үед хоолны халбага уксус + 1 аяга халуун ус + зуухандаа хийж 10 мин = шинэ мэт цэвэрхэн болно!

Энэ маягаар баяр хүргэвэл бас өвөрмөц юм.

Мах хөшиглөдөг модон дээр сонигино сармис, загасны мах хэрчихэд дараа нь үнэр нь салдаггүй. Харин давсаар үрээд бүлээн усаар угаахад ямар ч үнэргүй болдог байна. 

Чтобы разделочная доска не пахла