ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг шалгаж байгаа нь үнэн. Цагдан хориогүй гэв

Twitter Print
2015 оны 11-р сар 11-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулаад байгаа. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас хэмээн эх сурвалж мэдээлж байгаа юм. Тэгвэл түүнтэй хамт 4-5 хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч байгаа бөгөөд өчигдөр Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүнийг Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг барьж хорьсон асуудалтай холбогдуулан АТГ-аас шалгаад эхэлжээ. 

Г.Ганчимэгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын дотны найз Г.Ганзоригийн төрсөн эгч нь юм. Өнгөрсөн удаад  Г.Шийлэгдамба хууль бус тушаал гаргаж Г.Ганчимэгийг нарийн бичгийн даргаар томилсон гэх хэл аманд орж байсан. 

Өөрөөр хэлбэл, Г.Ганчимэгийг хууль, журам зөрчиж томилогдсон болохыг ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбад АТГ-аас ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан тоотод тусгасан байдаг байна.

Тухайлбал;

-Мэргэжилтэн Г.Ганчимэгийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Эрүүл мэнд, спортын сайдын 2014 оны 03 дугаар тушаал нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг үндэслэсэн боловч энэхүү журмын 4.3.2, 4.7 дахь заалтыг тус тус зөрчсөн.

-Журмын эдгээр заалтыг сийрүүлбэл “4.3.2 дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ”, “4.7 албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлнэ” гэжээ. Эрүүл мэнд, спортын яамны ТНБД-ын албан үүргийг мэргэжилтэн Г.Ганчимэгээр орлуулсан нь дээрх журмын 4.3.2-ыг зөрчжээ хэмээн үзсэн байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.