iPhone-той хүн бүрт хэрэгтэй өдөр тутмын энгийн хэрэглээний аппликейшнууд

Twitter Print
2017 оны 12-р сар 07-нд 16:59 цагт
Мэдээний зураг,

iPhone ямар ч эргэлзээгүйгээр хамгийн шилдэг ухаалаг утас гэчихвэл маргах хүн цөөхөн биз. Харин энэхүү шилдэг утсыг тань илүү ухаалаг болгох бас нэгэн жагсаалтыг бид танд танилцуулж байна. Гар чийдэн, тооны машин, Timer гээд өдөр тутам хэрэг болох аппликейшнуудыг багтаалаа. 

Flashlight 

Гэрлээр эхэлье. iPhone-н хамгийн хэрэгтэй зүйл нь арын камерын хажуу дахь LED гэрэл гэдэгтэй таныг санал нийлнэ гэж итгэж байна. Энэ гэрлийг Flashlight бүр ч илүү хэрэгтэй болгож чадна. Ердийн гар чийдэнтэй адил асаах, унтраах, анивчуулах гээд олон функцтэй. 



Alarm Clock HD

Таныг өглөө бүр сэрээдэг сэрүүлэгний дуундаа тийм ч дуртай байдаггүй байх. Alarm Clock HD хэмээх энэ апп харин таныг сэрүүлэгтээ дурлахад тус болно. Маш олон тооны сэрүүлэгний аянаас гадна та утасныхаа iPod-ын хөгжмөөс сонгон сэрүүлэгтээ оруулж болно.  



Calculator

Ажил албандаа ч тэр хичээл, сургуульдаа ч тэр тоо бодох хэрэг гардаг л бол Calculator танд хэрэг болно. Уг аппликейшн iPhone-ны тань дэлгэцийг маш олон функц бүхий гайхалтай тооны машин болгон хувиргана. 



Find My iPhone

Магадгүй таны хамгийн түрүүнд татаж авч суулгах аппликейшны нэг нь Apple-аас гаргасан Find My iPhone апп байх. Завгүй өдрүүдийн нэгэнд гар утсаа хаа нэгтээ орхиод хаана гэдгээ санахгүй байх, эсвэл хулгайд алдах гээд асуудал гарч байдаг. Ийм л үед Find My iPhone апп тус болно. Өөрийнхөө iPhone-д татаж аваад суулгасан бол газрын зураг дээр таны утас хаана байгаа байршлыг зааж, утсаа түгжиж, доторх мэдээллийг нь устган, авсан хүнд нь зориулсан мессеж илгээх боломжийг танд олгоно. 



Super Note: Recorder, Notes, Memos

Super Note: Voice Recorder and Notes нь тэмдэглэл хөтлөх хамгийн шилдэг апп. Дууны бичлэг хийх, бичмэл тэмдэглэл хөтлөх, сануулга сэрүүлэг, файл илгээх гэх мэт хэрэгтэй функц олон.  



Timer

News 360 нь хэрэглэгчдийн сайн мэддэг мэдээний апп бөгөөд одооноос 3D Touch дэмждэг болжээ. Мэдээний нийтлэлийн гарчиг дээр даран уг мэдээг нээхгүйгээр товч хувилбарыг нь уншиж, сошиал медиа цэс гаргаж ирэн, илүү хүчтэй даран уг нийтлэлийг нээж унших гээд шинэхэн дэвшилтэт функцыг ашигладаг.

Convert Units for Free - #1 Unit Conversion App

Насанд хүрсэн, хүрээгүй, ямар мэргэжилтэйгээс чинь үл хамааран мөнгө, урт, хүндийн жин гэх мэтийн хэмжээсийг өөр хооронд нь шилжүүлэх тийм ч хялбар биш. Тэгээд iPhone байхад цаас, үзэг ашиглах нь зохимжтой биш. Тэгвэл яг энд зориулсан ҮНЭГҮЙ аппыг танилцуулж байна. Жишээ нь та цаг агаар үзэж байгаа Fahrenheit-г Celsius-н хэдэн хэм бэ гэдгийг тэр дор нь мэдэж болно. 



Free Wi-Fi Finder

Хаана ч явсан үнэгүй ашиглах Wi-Fi hotspots хэрэг болдог. Тэгвэл энэ апп гар утасны GPS-г ашиглан үнэгүй интернэтэд холбогдох газрыг танд зааж өгч чадна.  

www.iphone-center.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.