Оросуудын секс диваажин Монгол гэнэ

2015 оны 11-р сар 10-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

Газар дундын тэнгисийн амралт, аялал жуулчлалын газруудаас уйдсан оросууд Монголыг зорьдог болсон гэнэ. Учир нь Монгол бүсгүйчүүд тэгш сайхан биетэй, “огт эвдрээгүй байгалаасаа” царай төрхтэй байдаг тул хятад, япон хүүхнүүдээс илүүтэйгээр славянчуудын сонирхлыг татаж байна гэж оросын Собеседник сонины цахим хуудас тэмдэглэжээ.

Тиймээс интернэтээр тал нутгийн бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг оросууд биширч, чөлөө завгүй шуугиж байгаа юм байх. "Оросуудын сексийн диваажин Монгол боллоо” (“Монголия стала интимной меккой для россиян”) хэмээн гарчигласан уг бэсрэг мэдээлэлд оросууд чухам уг зорилгоор энэ намар Монгол руу цувж өгсөн бөгөөд визний ч хэрэг байхгүй хэмээсэн байх ажгуу.

Эх сурвалж: Sobesednik.ru

Ингэхэд энэ мэт мэдээлэл үнэн үү, эсвэл хэн нэгэн оросын мөрөөдөл үү? Гэвч гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг үнэний ор бий байх. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ ч гэдэг. Улаанбаатарын элит ангилалын биеэ үнэлэгч хүүхнүүд хэдэн Иваныг “хүлээн авсан” байж болно. Харин дээрхи мэдээллээс үзэхэд оросууд хөдөө талын цэвэр ичимтгий жинхэнэ монгол, салхи үнэртсэн бүсгүйчүүдийг сонирхоод байгаа бололтой. Ухаандаа оросууд барууныханыг дуурайж секс мэдрэмж, төсөөлөл нь бүр ханаж, савнаасаа хальсан мэтээр эргэцүүлж,  илүү экзотик бүсгүйчүүдийн эрэлд хатах аядаж байгаа гэмээр. Яахав чааваас, хөдөө хотгүй одоо Монгол бүсгүйчүүдийн эрхэм чанар эвдэрч, хэдэн бор төгрөгний хойноос барилгын хятадуудыг ч хамаагүй дагаж гүйгээд байдаг болсон хойно, ганц нэг орос энэ тэр гэх л байлгүй. Гэвч нөгөө талаас энэ мэт мэдээлэл Монголчуудыг егөөдсөн басамжлал мэт. Монгол бүсгүйчүүд ч хавтгайдаа тэгж ёс журмаа алдаагүй. Тиймээс зориод ирэх оросуудыг харж л байя. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zzaza

      (203.194.114.140) 2015-11-11 19:13
      • 0
      • 0

      bolohoo blaa shvv araaichde haraal idsen OROS uud

      Хариулах

    • Зочин

      (59.153.87.30) 2015-11-10 23:40
      • 0
      • 1

      busguichuud min naad hormoigoo humij l yawahgui bol delhiin tawtsand uneguithene dee. honog tooruuleh l gej gadnaas ulsuud irdeg bolhono.ireeduid erchuud bid chin durtai bolgonii door hewtsen yanhantai suultai bish gadnaas ehner haih tsag udahgui ireh wii dee

      Хариулах

    • shal hudal medeelel

      (178.192.168.128) 2015-11-10 21:37
      • 0
      • 2

      orsuu sehluun mongol huuhnuudiig toohgui.. har 1000 oyutan surj baihad oros zaluutai suusan huuhen gej bi lav sonsoogui.. orost 6 jil amidrahdaa... uneheer ihemseg zuvhun uuriinhee Natasha nuudig l toodog baisan.. odoo bol arai uur bollo gehed mongol yanhan avahgui ee

      Хариулах

    • Зочин

      (73.220.100.142) 2015-11-10 18:51
      • 0
      • 1

      Ppizda

      Хариулах