Дэлхийн хамгийн амь дүйсэн, эрсдэлтэй замууд

Twitter Print
2018 оны 12-р сар 15-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Тээврийн хэрэгсэл хэдий бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон ч дэлхийн зарим газар баригдсан "зам" нэртэй хэцүүхэн хатуу хучилтууд хүмүүсийн сэтгэлийг зовоосоор л байна. Жолооч нар уулын бэлд баригдсан, өвөл цагт хэзээ ч цасан нурангад дарагдаж болзошгүй зам харгуйнуудаас айж явдаг. 

Харин зарим нь цагаа элээсэн, хуучирч муудсан замуудаас эмээнэ. Тэдгээр зам гудмуудыг орчин үеийн энгийн автомашины замтай харьцуулшгүй. Та хэдийгээр эрсдэлд дуртай, амь дүйсэн адал явдал, ур ухаан, эр зориг шаардсан зүйлүүд хийх сонирхолтой байлаа ч энэ зам таныг сандаргахгүй байх нь юу л бол... Гэхдээ эдгээр замуудаар зайлшгүй явах шаардлагатай хүмүүс одоо ч явж л байгаа гэж болохоор бас л... Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн эрсдэлтэйд тооцогддог 10 машины замуудын тухай бичлэгийг, орчуулгын хамт толилуулж байна.

1. “Passage De Gois”, Франц

4.3 километрийн урттай энэ зам Францын эх газрыг Номхон Далайн зүгт тасарсан Нуармутье аралтай холбодог. Зам ихэнхдээ далайн усанд дарагдаж гатлагсдад хүндрэл учруулдаг. Өдөрт хоёр удаа усаар бүрхэгддэг бөгөөд цагаа зөв сонгоогүй үед машин далайн түрэлт, давалгаанд дайрагдан урсах аюултай. Цагаа зөв тохируулсан ч зам нойтон, байнгын халтиргаатай учир үнэхээр амь дүйсэн "ажил" болдог.

2. Патиопуло-Пердикаки, Грек

23.5 километр урт үргэлжлэх энэ зам нь 500 метр дээш өгсдөг. Зам эвдрэл, нүх ихтэй, бараг хашлагагүй, хавчиг эргэлтүүдтэй, мал амьтан тээвэрлэсэн олон том оврын тэрэг, ачааны машинууд дайрч өнгөрдөг байна. Хамгийн аюултай нь замын урсгал, чиглэл заасан зааглах зурвас байхгүй тул шөнө оройн цагаар жолооч нар замаасаа гарч унаж осолдох нь элбэг.

3. Луксор-аль-Хургада, Египет

Энэ зам эртний түүхт Луксор хот болон Улаан тэнгисийн "Хургада" амралтын газрыг хооронд нь холбожээ. Нутгийн иргэд энэ замаар явахгүй байхыг жолооч нарт зөвлөдөг гэнэ. Маш хол алслагдсан тал газраар явдаг тул машин эвдэрсэн тохиолдолд өдрийн аль ч үед хэцүү байдалд орно.

Түүнээс гадна замыг террорист, гэмт хэргийн бүлгэмүүд эргүүл хийн манаж, ихэвчлэн шөнийн цагаар жолооч нар руу халддаг байна. Үүний улмаас олон машин тэрэг шөнө цагаар гэрэл чийдэнгээ асаалгүй явж, амь эрсэдсэн осолд өртсөн байдаг. Тийм ч учраас шөнийн дурантай явсан нь дээр хэмээн энэхүү телевизийн нэвтрүүлэгт өгүүлжээ.

4. Тароко Горж, Тайвань

Тайваний 8 дугаартай хурдны замын нэг хэсэг болох энэ зам улсынхаа хамгийн аюултайд тооцогддог. Хадархаг уулнуудыг цөмөлж барьсан, элэгдэл ихтэй зам дээр газар хөдлөлт их болдог. Мөн нарийн, огцом эргэлт ихтэй учир нэг л буруу үйлдэл хийх, эсвэл өөр машинтай шүргэлцсэн тохиолдолд уулын ёроол руу өнхөрөх аюултай. Хэзээ хэзээгүй нураад дээрээс дарчих мэт сэтгэгдэл төрүүлдэг тул хүмүүс айж эмээдэг.

5. "Чөтгөрийн хавцал", Шинэ Зеланд

Энэ замд осолдсон машин даатгалд хамрагддаггүй. Шинэ Зеландын баруунд урд хэсгийн уулнуудын бэлийг засаж зам тавихдаа аюулгүйн тал дээр бараг анхаараагүй гэж хэлж болно. 26 километр үргэлжлэх урттай нарийн зам дээр хоёр тэрэг таарсан тохиолдолд зайлшгүй ухарч нэг нь нөгөөхдөө зай тавих шаардлага гардаг. Энэ нь энэ зам дээр боломжтой гэж үү...

6. Халсема, Филиппин

Далайн түвшнээс дээш 2000 метрт өргөгдсөн энэ замыг жилийн гурав, дөрөвдүгээр саруудад л ашиглахад тохиромжтой гэдэг. Учир нь бусад улирлуудад их хэмжээний хур тунадас бууж, манан татан, замыг шавар шавхай бүрхдэг.

Жуулчид эрсдэлийг үл тоон байгалийн сайхныг үзэхээр зориглон ирцгээдэг. Харамсалтай нь зам дээр явж буй жуулчны автобусууд хурд хэтрүүлж осол аваар гаргах нь элбэг. Хурдаа барьж аюулгүй явахыг хичээсэн ч заримдаа замынхаа хажуу руу гулсаад уначихдаг байна.

7. Тянмэний уулын зам, Хятад

11 километрийн урттай энэ зам нь 99 ширхэг үсний хавчаар хэлбэртэй огцом эргэлтүүдээс бүрддэг бөгөөд явцынхаа дунд 1100 метрийн өндөр лүү өгсдөг. Бусад замын өргөнтэй харьцуулахад илүү стандартад нийцдэг ч өөдөөс ирж буй машинтай зөрөхөд хүндрэл учруулдаг. Энэхүү замын хоёр тал нь хэдий хашилгатай боловч хурд хэтрүүлэх, эсвэл уул усны сайхныг биширч анхаарал нь хоромхон зуур сарнисан үед уулын ёроол руу унах эрсдэлтэй. Иймд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж, юунд ч сатаарахгүй туулах ёстой.

8. Айер хурдны зам, Австрали

Хавтгай шулуун, бат бөх тавьсан энэ зам жагсаалтанд орох учиргүй мэт эхлээд санагдана. 1675 километрийн урттай энэ зам Австралийн хамгийн өргөн уужим, зэлүүд, алслагдмал бүсэд тавигджээ. Энэ их газрын эзэд нь хааяа л нэг харагдах тэмээ, вомбат зурам болон имж гэнэ. Зам хэтэрхий зэлүүд, шулуун, замын хажууд үзэж сонирхох барилга байгууламж үгүй учир жолооч нарын нойр хүрч осол аваар их гардаг аж. Үүнээс улбаалан австраличууд энэ замыг “Үхлийн хөндий” хэмээн нэрлэсэн байна.

9. Каракорум хурдны зам, Хятад-Пакистан

Дэлхийн хамгийн өндөрт байрладаг хатуу хучилттай зам. Хятад Пакистаныг холбон оршдог энэ зам олон өндөр сүрлэг уул, хавцлуудын дундуур баригджээ. Уулархаг тогтоцтой тул үе үе манан татаж, огцом шуурга дэгдэн үер буудаг. Энд мөн дээрэм тонуулчид ихээр байдаг гэнэ. Далайн түвшнээс маш өндөрт байрладаг тул жолооч нарын бие тавгүйрхэж, толгой эргэж, зүрх дэлсэх, бачимдах тохиолдол элбэг гардаг.

10. Зожи ла Пасс, Энэтхэг

9 километр урттай, далайн түвшнээс 3.5 километрийн өндөрт өргөгдсөн энэ зам Энэтхэгийн Ладах, Кашмир хотуудыг холбодог. Хүчтэй цасан шуурганы дараа энэ зам удаан хугацааны турш туулахад бэрх болдог. Ер нь дөрвөн дугуйгаар мацдаг машинууд өгсөхөд тохирсон зам аж.

Заримдаа усархаг борооны дараа хамгийн сайн тэрэг ч шаварт суудаг байна. Цаг агаар сайхан үед мал амьтдаар дүүрч том тэрэгний явах замыг хаадаг энэ замаар хүмүүс явахаас айж зүрхшээдэг ажээ.

Эх сурвалж: http://3dfirstaid.tv/,

Телевизийн нэвтрүүлгээс тоймлон орчуулсан:

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.22.235) 2016-09-09 19:34
      • 0
      • 0

      Манайх хажууд нь юу ч биш юм хө

      Хариулах

    • bbbbb

      (202.9.42.1) 2016-04-17 04:08
      • 0
      • 0

      ymaa and honinuud ene zam deer novshoo hiij bgn mashinnuudtai zeregtseed ydaj bhd

      Хариулах

    • MN

      (180.235.179.64) 2016-01-05 13:47
      • 0
      • 1

      MONGOLD ENNEES AIMAAR ZAMUUD BIILDEE BARUUN 5 AIMAGT BOL

      Хариулах

    • Зочин

      (214.27.75.132) 2015-11-14 00:23
      • 0
      • 4

      UB zam ch bas oruulah heregtei avto osol ih gardag

      Хариулах

    • Зочин

      (119.40.98.42) 2015-11-13 08:45
      • 3
      • 1

      kkk saihan medeelel bna haramsaltai n orchuulagchiin medleg homs uu eh survalj n tiim baiv uu enetheg uls haachchihaad hyatad pakistan holbogdood bna aa kkk gazarzui bas bna aa bna ingej buudmaargui l bhiin

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.117) 2015-11-13 18:44
      • 0
      • 3

      Textees gsjij orchuulna gej yu baihav dee.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.218) 2015-11-12 10:01
      • 0
      • 2

      Энэ замууд бүгд аймар юмаа

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.53) 2015-11-11 23:30
      • 2
      • 2

      France-н эх газрыг Номхон далайтай холбодог гэсэн үү. Үгүй байлгүй дээ

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.70) 2015-11-11 21:36
      • 0
      • 5

      Үнэхээр супер мэдээ байлаа гэж.

      Хариулах