Машинд суухад дотор эвгүйрхэх шалтгаан, авах арга хэмжээ

Twitter Print
2017 оны 07-р сар 10-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Хол замд удаан хугацаагаар машин барихад их ядардаг. Юуны түрүүнд битгий их гүрийж машин бариарай. Хөдөө ч хотод ч ялгаагүй жолоо барьж байхад ядрах, нойр хүрэх үед авах арга хэмжээг хүргэе.

Машинд бие эвгүйрхэх

Зорчигчдын дунд машинд суухад дотор нь муухайрдаг хүн байна уу? Дотор нь муухайрсан үед хэрхэн арга хэмжээ авах талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. Юуны түрүүнд яагаад дотор муухайрдаг болохыг мэдчихвэл авах арга хэмжээ ч ойлгомжтой байх болно.

Автомашин хурд авах, хасах гэх мэт үйлдлээр үүсэх доргилтоос болж хүний биеийн тэнцвэрийг хадгалдаг чихний хөндийн үүдэвчийн систем биеийн тэнцвэрийг барьж чадахаа больдог. Энэ үед дотор эвгүйрэх мэдрэмж төрдөг байна. Хүн бүрийн авдаг мэдрэмж доргилтын хэлбэрээс болж өөр өөрөөр тусдаг.

Хараа

Нүдний өмнө урсах үзэгдлийн хурдыг нүд гүйцэхгүй бол тархи паникт орсноор дотор муухайрдаг. Тиймээс аль болох алсыг хараарай. Ном унших, гар утсаараа оролдох гэх мэтчилэн үйлдлийг хийхгүй байхыг зөвлөе. Мөн нүдэндээ ачаалал өгөхгүй тулд нарны шил зүүвэл дээр.

Үнэр

Бензин, утааны үнэрийг тэвчдэггүй хүмүүс их бий. Жолооч та аль болох машиндаа агаарын солилцоо хийж байгаарай. Мөн үнэр дарагч хэрэглэх, аль болох аяллын урдах өдөр шатахуунаар цэнэглэх гэх мэтээр зорчигчдод таагүй үнэр мэдрүүлэхгүй байвал зохилтой. Хэрвээ таны зорчигчдын дунд үнэртэгч үнэртэж чаддаггүй хүн байвал хэрэглэхээс татгалзаарай.

Сэтгэл санаа

Машинд суухад дотор эвгүйрхвэл яах вэ гэх мэтээр хэтэрхий их бодоод байвал улам л эсрэг үр дүн гарна. Зүгээр, яавал гэж, эвгүйрхвэл жаахан амарчихад л болно гэж сэтгэл санаагаа бэлдвэл аялал тань улам зугаатай амархан байх болно. Донсолгоо их мэдэгддэг хойд суудалд биш урд талын зорчигч суудалд суух, аль болох чөлөөтэй хувцас өмсөх, нэг хэвээр удаан явах биш хааяа зогсож биеэ амраах, хүйсэн дээрээ скоч наах мэтээр арга хэмжээ авч болно.

www.cardoctor.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ундраа

      (66.181.188.96) 2016-12-01 00:20
      • 0
      • 2

      утсаараа оролдож ерөөсөө болохгүй.юм уншиж болохгүй.арагшаа эргэж харж цүнх саваа ухаж болохгүй.Аль болох их юм яриад дуулаад явбал зүгээр. савтай ус ундаагаа яг өвөр дээрээ тавиад цалгиулаад явбал гэдэс дотор зайлагдахгүй.

      Хариулах

    • zochin

      (112.72.11.134) 2016-07-28 18:12
      • 0
      • 0

      tegeel dotor muuhairahaar hvnii tamir tenhee svns svld ni yvchijiigaamchini

      Хариулах

    • Zochin

      (112.72.11.134) 2016-07-28 18:05
      • 0
      • 0

      Bi bas hol zamd mashind yvj chaddaggvim dongoj mashind suunguutal mashinii vner toos ene metiin ymnuudiin vner eer l dotor muuhairch eheldeg . Tegeel heseg untaad serehleer gaigvich ym shig gaitaich ym shig l baidii. Em uugaad bas vilchlehkvma

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.236) 2016-07-07 00:39
      • 0
      • 0

      Hvuisen deere skoch naachhaar arai gaiguu

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.222) 2016-07-06 09:06
      • 0
      • 0

      Mashinii vnep.n esto muuxai

      Хариулах

    • Зочин

      (151.250.39.93) 2016-05-06 08:27
      • 0
      • 0

      minii huvid mashinii vner .vneheer, mash hetsvv.tolgoi ovdono,dotor muuhairna .hooloigoo ovdtol shahuu bainga booljino. yah vee

      Хариулах

    • Зочин

      (62.203.12.230) 2015-11-15 23:40
      • 0
      • 1

      Bi joohon bhaasaa l mashind suuhaar dotor muuhairch buuljdug bsn tegeed buuljih yum chin geel mashind suuj hol gazar yawah bol yum idedgui hooson yawdag bsn tegsen ch mun l adil bdag bsn gehdee yum idku bwal buur esergeeree bdiim bna lee harin sain hool und idchuul zugeer bdiim bna lee shuu

      Хариулах