Сэргээшийн тухай тайлан үнэн болох нь нотлогдвол ОХУ Олимпт оролцох эрхгүй болно

2015 оны 11-р сар 10-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын тамирчдыг ирэх жилд Бразилийн Рио-де-Жанейро хотод болох зуны Олимт оролцуулахгүй байхыг Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллага /WADA/ шаарджээ. Тус байгууллагын тэргүүн асан Дик Паунд 11 сарын турш тусгай мөрдлөгө, судалгаа явуулсны дүнд Оросын баг тамирчид сэргээш хэрэглэдэг болохыг тогтоосон гэнэ.

“ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид сэргээш хэрэглэдэг болохыг тусгай шалгалтын дүнд тогтоосон. Оросын дундын зайн гүйлтийн тамирчид, дасгалжуулагч болон тэдний арын албаны таван хүний олимпийн эрхийг бүх насаар нь хасах хэрэгтэй” хэмээн Паунд "CNN" агентлагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэлсэн байна.

Паунд дээрх хүмүүсийн нэрийг цохон хэлээгүй боловч Оросын Олимпийн Хороонд мэдээллийг явуулсан хэмээжээ. “ОХУ-ын Засгийн Газар болон Олимпийн Хороо, Спортын яамны сайд нар дээрх хэргийг мэдсээр байж Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллагыг удаа дараалан хуурсан. 2013 онд зохион байгуулагдсан “Сочи”-гийн Өвлийн Олимпийн үеэр ОХУ-ын тагнуулчид сэргээшийн төв лабораторид нэвтэрч, олон улсын ажилчдыг айлган сүрдүүлсэн” гэсэн байна.

ОХУ-ын Олимпийн Хорооноос одоогоор сэргээшийн асуудлын талаарх байр сууриа илэрхийлээгүй байна. Хэрвээ дээрх тайлан үнэн болох нь нотлогдвол ОХУ-ын тамирчид 2016 оны Риогийн Зуны Олимпт оролцох эрхгүй болох юм.

Сонирхуулахад, ХБНГУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “ARD” спортын сувгаараа дамжуулан Оросын хөнгөн атлетикийн тамирчдын хэрхэн сэргээш хэрэглэдэг тухай киног толилуулж байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.9.22) 2015-11-10 15:51
      • 0
      • 1

      Арай ч иймдээ тулахгүй болов уу, яадаг бол.

      Хариулах

    • Тунгаа

      (202.131.230.238) 2015-11-10 13:51
      • 0
      • 1

      үнэн бол үнэхээр шх харамсаж байна.Олон улсад чадвар чансаагаар тэргүүлдэг хүчтэй өрсөлдөгч ОХУ-ын тамирчид оролцохгүй бол нэг талаар сонирхол багасах л юм байна...Тиймд үнэн биш байгаасай гэж хүснэм

      Хариулах