Victoria's Secret -ийн сахиусан тэнгэрүүд

  •  
  • Мэдээний зураг,

     

  •  

  • Мэдээний зураг,

     

  • Мэдээний зураг,

     

  • Мэдээний зураг,

     

  • Мэдээний зураг,

     

  • Мэдээний зураг,

     

  • Мэдээний зураг,

     

  • Мэдээний зураг,

     

  • Мэдээний зураг,

     

  • Мэдээний зураг,

     

  • Мэдээний зураг,

     

  • Мэдээний зураг,

     

  •  

 

"Victoria"s secret"-н бүх цаг үеийн хамгийн халуухан сахиусан тэнгэрүүдийг танилцуулж байна.

  • Стефани Сеймур
  • Мэдээний зураг,

    Америкийн супер модель, жүжигчин Стефани Сеймур бол 300 гаруй сэтгүүлийн нүүрнээ заларсан дэлхийд зартай нэгэн. 47-той Стефани 30 жил ажиллах хугацаандаа авахуулсан зураг бүр нь дуулиан дэгдээж байсан. 

  • Хамгийн сүүлд хөвгүүдтэйгээ анх удаа албан ёсоор зураг авахуулжээ. Гэхдээ жирийн нэг бус өдөөн хатгасан, хэтэрхий секс байдлаар авахуулсан нь цусан төрлийн эр эмийн холбоог сурталчилсан хэмээн шүүмжлэгдсэн байна. 

  • Карли Клосс

  • Мэдээний зураг,

    Дэлхийд рейтингээрээ 5-т жагсдаг супермодель Карли Клосс. Түүнийг Vogue-ын бараг дугаар болгоноос, алдартай шоу бүрээс олж харж болно. 19 наснаасаа нэр алдар нь өдрөөс өдөрт загварын ертөнцөөр тархаж байгаа загвар өмсөгч, баллетчин бүсгүй өдгөө 22 настай. 

  • Бехати Пирслу

  • Мэдээний зураг,

    Сахиусан тэнгэр Бехати Пирслу “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левинтэй 2013 оны долоодугаар сард сүй тавьснаа албан ёсоор зарлаж хуримаа хийсэн. 1989 оны 5-р сарын 16-нд төрсөн. Тэрээр PINK брендийн нүүр царай болсноор амжилтын гараагаа эхлүүлжээ. 

  • Кэндис Свейнпол

  • Мэдээний зураг,

    “Victoria’s Secret”-ийн халуухан, төгс бие галбиртай моделиудын нэг Кэндис Свейнпол. 27 настай модель бүсгүй шоуны хамгийн үнэтэй эрдэнэсийн нэгд зүй ёсоор багтдаг. 

  • Тэрээр "Дэлхийн дур булаам 10 эмэгтэй"-н нэгээр шалгарсан тухайгаа нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа "Энэ бол миний хувьд мэдээж нэр төрийн хэрэг. Бас заримдаа иймэрхүү зүйл сонсохоор нэг л итгэмээргүй, хөгжилтэй ч юм шиг санагдаад байдаг юм. Яагаад гэвэл намайг алс хөдөө газарт гүрвэлтэй тоглож өссөн энгийн нэгэн охин байсан гэдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ" хэмээн ярьжээ. 

  • Миранда Керр

  • Мэдээний зураг,

    Миранда Керр “Victoria’s Secret”-ийн анхны Австрали сахиусан тэнгэр. Тэрээр 1983 оны 4-р сарын 20-нд төрсөн. Анх 13 настайдаа “Dolly” сэтгүүлийн загварын тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлсэн байна. Миранда 2005 онд анх "Victoria"s secret"-ын загварын шоунд оролцож байжээ.  

  • Загварын ертөнцийн нэгэн шигтгээ болсон загвар өмсөгч бүсгүйн амжилт өдөр өдрөөр өсөн дэвжиж, 2008 онд анх удаа хамгийн их ашиг орлоготой шилдэг 10 загвар өмсөгчдийн аравдугаарт бичигдсэн юм. 

  • Даутцен Крус

  • Мэдээний зураг,

    Форбес сэтгүүл DNA Models агентлагын загвар өмсөгч Даутцен Крусыг дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын 5-рт оруулсан байна. Тэрбээр 6,9 сая долларын орлогоороо дэлхийн хамгийн их ашиг орлоготой 10 супермоделын тоонд багтжээ.

  • Каролина Куркова

  • Мэдээний зураг,
  • Чехийн алдартай загвар өмсөгч 31 настай Каролина Куркова 15 насандаа загварын ертөнцөд хөл тавьснаас хойш “Vogue” сэтгүүлийн нүүрэнд 25 удаа гарсан байдаг. Тэрбээр 2002 оноос Виктория Секретийн сахиусан тэнгэр болсноос гадна Gucci, Givenchy, Louis Vuitton, Marc Jacobs, Prada, Versace гээд дэлхийн бүхий л нэр хүндтэй брэндтэй хамтран ажиллаж, нүүр царай нь болж, загварын шоунд нь оролцож байсан юм.
  • Алессандра Амбросио
  •  
  • Мэдээний зураг,

    Бразилийн сахиусан тэнгэр Алессандра Амбросио 1981 оны 4-р сарын 11-нд төрсөн. Тэрээр 14 настайгаа "Elite Model look" хэмээх Бразилийн үндэсний тэмцээний финалын шатанд шалгарсан шилдэг 20 оролцогчийн нэгээр тодорч ийнхүү карьераа эхлүүлжээ. 

  • Алессандра өнгөрсөн жил 189 сая ам.долларын орлого олж, шилдэг 10 загвар өмсөгчийн нэгээр тодорсон билээ. 2000 оны эхээр Алессандра Амбросио болон Адрина Лима нар олны танил болж, 2005 оноос эхлэн “Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр болжээ. Энэ оны “Victory’s secret” шоунд тэд 100 сая ам.долларын үнэтэй дотуур хувцас өмссөн юм. 

  • Адриана Лима

  • Мэдээний зураг,

    “Victoria"s Secret”-ийн сахиусан тэнгэр, супер загвар өмсөгч Адриана Лима 1981 оны 7-р сарын 12-нд төрсөн. Тэрээр багадаа загвар өмсөгч болно гэж бодож байгаагүй бөгөөд найзынхаа ятгалгаар нэгэн тэмцээнд хамт орсон нь өнөөдрийн их амжилтынх нь эхлэл болжээ.

  • Адриана анх 1999 онд "Victoria"s secret"-ийн тайзнаа алхаж, 2000 онд сахиусан тэнгэр болжээ. Тэрбээр 2007, 2008 онд “Forbes”-ээс нэрлэсэн хамгийн баян загвар өмсөгчдийн дөрөвдүгээрт бичигдсэн юм. 

  •   Жизель Бундхен 

  • Мэдээний зураг,

    Бундхен өмнөд Бразилийн Рио Гранде до Сул мужид мэндэлсэн бөгөөд анх 14 насандаа загварын тайзан дээр гарчээ. Тэрээр Бразилийн олон эмэгтэйчүүдийг энэ салбарт хөл тавихад үлгэр дууриал үзүүлсэн юм. 

  • Форбес сэтгүүлд гарсан судалгаагаар Бундхен 2014 оны хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр тодорсон. Шанель, Каролина Херрара брэндийн нүүр царай тэрбээр 2014 онд 47 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Энэ онд супермодель маань загварын тайзнаас бууж байгаагаа албан ёсоор зарласан билээ. 

  • Хайди Клум

  • Мэдээний зураг,

    Хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн чадварлаг загвар өмсөгч Хайди Клум 1973 оны 7-р сарын 1-нд төрсөн. Хайди "Elle", "Vogue", "Marie Claire" зэрэг сутгүүлийн нүүрийг чимснээр олны танил болсон бөгөөд "Victoria"s secret"-н сахиусан тэнгэр болсноор түүний нэр алдар дэлхий нийтэд түгжээ.

  • Хайди анх 1997 онд "Victoria"s secret"-н тайзнаа алхаж байжээ. Тэрбээр загвар өмсөгчөөс гадна жүжигчин, телевизийн хөтлөгч, продюсер, загвар зохион бүтээгч болон дуучин гээд олон мэргэжилтэй.

  • Тайра Банкс

  • Мэдээний зураг,

    Үзэсгэлэнтэй, амжилттай, баян байх гэдэг бол эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл. Тэр дундаа 41 насыг шүргэсэн ч өөрөөсөө хоёр дахин дүү харчуулын зүрхийг шархлуулж яваа загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Тайра Банкс юм. 

  • Тэрбээр загварын ертөнцөөс хэвлэл мэдээллийн салбарт урваснаар, телевизийн шоу нэвтрүүлэг бүтээгчдийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болсон. Тэрбээр 2007 онд  “Тайрагийн шоу” нэвтрүүлгээ үзэгчдийн хүртээл болгосноор энэ цаг үеийн 100 хүчирхэг эмэгтэйчүүдийн эхний 10-т багтаж чадсан гайхалтай бүсгүй юм. 

  • Эх сурвалж: www.vogue.com

  • Г.Ганчимэг, www.mongolcom.mn

  •  
  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.