Чингис бондоос 200 сая.ам доллар авсан “Самсунг С&Т” компани хуурамч уу...

2015 оны 11-р сар 10-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Эрүүгийн цагдаагийн газрынхан ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг болон төмөр зам барьж байсан Солонгосын компанийн менежерийг баривчилж, Зайсан дахь хорих газарт саатуулаад арав хонож байна. Монголд төмөр зам барихаар шалгарсан “Samsung C&T” компани хуурамч, тиймээс Б.Батзаяаг болон Солонгос менежерийг нь баривчилсан” гэх албан бус эх сурвалж мэдээлж байна. 

"Ухаахудаг-Гашуунсухайт"-ын чиглэлийн 225 км төмөр замыг “Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсныг Х.Баттулга сайд байхдаа өөрчилж “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн. Ийнхүү "Монголын төмөр зам" ТӨХК компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Samsung C&T” ,”SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулахаар болсон ч өнөөдрийн байдлаар газар шорооны ажил нь 80 хувьтай яваа юм. Гэхдээ энэ хэргийн мөрдөн байцаалт хэдийгээр олны анхаарлын төвд байгаа ч улстөрчдийн нөлөө орох магадлалтай байгаа учраас ямар нэг мэдээлэл, тэр дундаа хэвлэл мэдээллийнхэнд өгөхийг прокурор, цагдаагийн удирлагууд хориглоод байгаа аж.

“Samsung C&T” компани хуурамч уу

"Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д 1800 км төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Тус компани Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 225 км төмөр замын “Барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-г 2013 оны 5 дугаар сард Солонгосын “Самсунг С&Т” компанитай байгуулж, Чингис бондын 200 сая ам.долларын санхүүжилтээр ажлаа эхэлсэн юм. 

Дээрх 225 км төмөр замыг дотоодын санхүүжилт буюу зардлын 40 хувийг нь Чингис бондын 400 сая ам.доллар, гадаадын банк, санхүүгийн байгууллагын урт хугацаатай зээлээр 60 хувь буюу 600 сая орчим ам.доллар, нийтдээ 970 сая ам.долларын өртгөөр барихаар төлөвлөгдсөн. Гадаадын банк, санхүүгийн байгууллагын урт хугацаатай зээлээр хэрэгжих 60 хувийн санхүүжилтийг хийх боломжтой гэдгээ Корея ЭКСИМ, Корея хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, PNB Paribas банкууд илэрхийлсэн байна. 

Хамгийн их анхаарал татаж буй нэг зүйл нь Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 225 км төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан “Самсунг С&Т” компанийг тендергүй шалгаруулсан гэдэг. Энэ төслийг гардан хариуцсан Зам, тээврийн сайд А.Гансүх “Энержи ресурс рэйл”-ийн төмөр замын төслийг гартаа авах үедээ мөн компанийн хийсэн Ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг тэр хэвээр нь шилжүүлж авсан гэх яриа ч бий.

"Самсунг С&Т" нь Монголын Төмөр замтай 27 сарын гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны есдүгээр сард дууссан бөгөөд манай талын хүсэлтээр гэрээг нь 10 сар хүртэл сунгажээ.

БНСУ-ын “Samsung Group”-ээс 2014 онд гаргасан дэлхий даяар хийж байгаа бизнесийн үйл ажиллагааны тайландаа Монголд үйл ажиллагаа явуулдаг хоёр охин компани байна гэж тайлагнажээ. Эхнийх нь “Samsung C&T Mongolia” компани байх бөгөөд түүний 70 хувийг нь Солонгосын “Samsung C&T” компани эзэмшдэг гэжээ. Хоёрдахь компани нь “Samsung C&T Eng & Consulting Mongolia” гэжээ. Энэ компанийг харин Samsung C&T” компани 100 хувь эзэмшдэг гэж “Samsung Group”-ийн Бизнесийн тайлангийн 22 дугаар хуудсанд дурьджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж харна уу. 

http://www.samsung.com/us/aboutsamsung/investor_relations/financial_information/downloads/2014/2014_business_quarter01.pdf

Энд нэр дурьдагдаад байгаа “Samsung "C&T” нь компани нь алдарт “Samsung Group”-ийн харьяа барилгын компани бөгөөд Солонгостоо 2-т ордог том компани аж. Албан ёсны сайтын мэдээллээс харахад энэ компани Монголд орж ирсэн бөгөөд өөрийн 70 хувийн эзэмшилтэй “Samsung C&T Mongolia” компаниа байгуулжээ. Тус компанийн 100 хувийг эзэмшдэг “Samsung C&T Eng & Consulting Mongolia” гэдэг компани нь Монголд Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барихаар шалгарч, гэрээ байгуулсан аж. 

Монголд төмөр зам барих гэрээг байгуулахдаа “Samsung C&T” компани болон “Samsung C&T Eng & Consulting Mongolia” компаниуд нэг тал болж байгуулсан бөгөөд эх компани болон “Samsung C&T” нэрээрээ хэвлэлд гарсан нь монголчуудад төөрөгдөл болоход нөлөөлж улмаар "хуурамч" компани хэмээн цоллоход хүргэсэн байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Цеепилдорж

      (124.158.107.20) 2015-11-10 14:24
      • 0
      • 0

      Шудрага бусаар хувичлал явуулсан Баянгол зочид буудал, Талх чихэр, Мах комбинатаа буцаан Ард түмэнд нь өг. Ерөнхийлөгч Элбэгдорж одоо авч өгөх байлгүйдээ хаж л байя даа.

      Хариулах

    • зочин

      (43.242.243.222) 2015-11-10 13:32
      • 0
      • 0

      Баттулга гэж хоосон толгой гадныхны явуулгаар их мэдэгч царайлж байж өдийд аль хэдийн хийгдээд ашиглаж байх ёстой төмөр замыг аль ч үгүй болгосны гай байхгүй юу.

      Хариулах