Кофе элгийг нөхөн сэргээхэд сайнаар нөлөөлдөг аж

Twitter Print
2022 оны 06-р сар 07-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

Кофе олон гайхамшигтай чанарыг агуулдаг. Эрч хүч өгч зүрхэнд сайн нөлөө үзүүлдгийг бид бүгд мэднэ.

Eat This, Not That сэтгүүлд бичснээр сүүлийн үеийн шинэ судалгаагаар кофе элгэнд гайхалтай сайн үр нөлөө үзүүлдгийг харуулжээ.

Хэтрүүлэхгүй зохистой хэрэглэвэл кофе өглөөд нойрмог байдлыг халж зүрх судасны болон чихрийн шижин өвчин тусах эрсдлийг багасгадаг.

Үүнээс гадна ихэнх хүмүүс элгийг хамгаалдгийг мэддэггүй ажээ.

Судалгаагаар кофе янз бүрээр гэмтсэн элгийг нөхөн сэргээх гепатопротекорын үйл ажиллагааг үзүүлдэг.

Ийм учраас байнга архи хэтрүүлэн уудаг хүн элгийг их гэмтээдэг гепататоксик үйлчлэлийн үед байдаг ба түүний эсрэг маш нөлөөтэй үйлчлэл үзүүлдгийг The journal of Hepatology-д мэдээлжээ.

Кофе фиброзоос хамгаалдаг.

Фиброз элэгний эдэд үүсэн яваандаа эцсийн аюулт шат болох цирроз өвчин болдог.

Кофе элэгний ферментүүдийн концентраци ихсэн цусанд орж цус их гарах, элэгний хатуурал, элэгний хавдар зэрэг өвчнийг удаашруулан гипертонийн эрсдэлийг багасган холестерины түвшинг бууруулдаг гэнэ.

Д.Бат-Ирээдүй

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.