Хар батгатай тэмцэх шилдэг аргууд

Twitter Print
2017 оны 08-р сар 12-нд 14:06 цагт
Мэдээний зураг,

Ихэнх тохиолдолд хар батга нь гоо сайхны бүтээгдэхүүнд дарагддаггүй, тодрон харагддаг. Хар батга үүсэх нь олон шалтгаантай бөгөөд дааврын өөрчлөлт, нарны хорт туяа, жирэмсэн, амин дэмийн дутагдал зэрэг олон хүчин зүйлээс үүсдэг байна. Тэгвэл гэрийн нөхцөлд энэхүү "ноцтой" асуудлаасаа ангижрах боломж танд байна.

Хамгийн үр дүнтэй, байгалийн аргууд

Нимбэгний шүүс

Нимбэгийг эрт дээр үеэс л С аминдэмийн агууламж өндөртэй тул арьсаа цайруулахад хэрэглэсээр ирсэн. Иймээс л энэ жимс биднийг өө сэвгүй, гоё арьстай болоход туслах хамгийн анхны туслагч юм.

Нэг ширхэг нимбэгний шүүсийг шахаад хэд хэдэн ширхэг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээнэ. Нүүрнийхээ асуудалтай хэсэгт түрхээд шүүсээ шингэх хүртэл нь байлгана. Дараа нь усаар угаана. Энэхүү үйл явцыг 14 хоног дараалан давтана. Хоёр долоо хоногийн дараа танд үр дүн нь мэдэгдэнэ. Хэрвээ та эмзэг арьстай бол нимбэгний шүүсээ зөгийн бал эсвэл сарнайн хандаар шингэлж болно.

Пахта

Пахта бол сүүг боловсруулан гарган авдаг бүтээгдэхүүн бөгөөд цөцгийн тос цохин бэлтгэх үед бий болдог. Түүнд агуулагдах сүүний хүчил нь арьсны пигментийг бууруулж, толбыг арилгадаг.

Шинэхэн улаан лоолийн 2 цайны халбага шүүсийг 4 цайны халбага пахтатай холино. Холимогоо нүүрэндээ түрхээд 15 минут байлгаад бүлээн усаар угаана. 7 хоногийн 5 өдөр нь дээрх үйлдлийг давтан хийх бөгөөд өөрийн хүрэхийг хүссэн үр дүн хүртэл түрхэж болно. Пахта нь ховор байдаг тул та оронд нь сүү болон зөгийн балны холимогийг хэрэглээрэй. Харин энэ тохиолдолд өдөр бүр 10 минутын турш нүүрэндээ түрхээд угаана.

Овъёос

Овъёос нь хамгийн шилдэг байгалийн гаралтай гуужуулагч бөгөөд гуужуулах чанараараа хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Нимбэгний шүүснээс 4 амны халбагыг хагас таваг овъёостой хольж хутгана. Бэлэн болсон маскаа хар батгатай хэсгүүддээ массажлан түрхээд хатангуут нь бүлээн усаар угааж арилгана. Энэхүү гуужуулагч маскийг 7 хоногт 1-2 удаа тавина.

Бүйлс самар

Хар батганаас салахын тулд бүйлс самрын сүүг хийх шаардлагатай болдог. Үүний тулд самраа усанд хийн шөнийн турш байлгана. Дараа өдөр нь самраа хальснаас нь цэвэрлэн бага зэргийн устай холиод блендер буюу хутгагчид хийж бутлана. Хутгагчаас холимогоо гаргаад хагас цайны халбага зөгийн балтай холино. Холимогоо нүүрэндээ түрхээд 30 минут байлгана. Хүссэн үедээ түрхэж болно.

Төмс

Төмс нь антиоксидант бодис, амин дэм, тэжээлийн бодисоор баялаг байдаг. Төмсөө нимгэн зүсээд нүүрэндээ тавина. Төмсөнд агуулагдах антиоксидант бодис нь арьсанд гүн шингэх хүртэл байлгана. Өөр нэг гайхалтай хувилбар бол түүхий төмсийг үрүүлээр үрээд зөгийн балтай хольж арьсныхаа асуудалтай хэсэгт түрхдэг. Ийм маскыг 7 хоногт 2 удаа нүүрэндээ түрхэн хэрэглэх бөгөөд үр дүн нь маш гайхалтай байх болно.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.