Хагарч, цуурдаггүй нимгэн шилийг эрдэмтэд бүтээжээ

Twitter Print
2015 оны 11-р сар 09-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Ухаалаг утас хичнээн сайн үзүүлэлт, олон мундаг функцтай байсан ч хагархай дэлгэцтэй бол гар утасны хэрэглээний сэтгэл ханамжийг тэр чигээр нь доош нь татдагтай уншигчид маань санал нийлэх биз. Утасны дэлгэц хагарах болгонд түүнийгээ солиулахын тулд мөнгө үрнэ, мөн засуулах хүртлээ хагарсан дэглэцтэйгээ эвлэрэх хэрэг гардаг.

Тэгвэл саяхан Японы эрдэмтэд нэгэн шинэ төрлийн “шилний нэгдэл”-ийг танилцуулсан тухай “Nature Scientific Reports” сэтгүүлд бичсэн байна. Тус шилийг гар утасны дэглэцэнд суурилуулснаар ирээдүйд ухаалаг утасны дэлгэц хэр барагтай хагардаггүй болох аж.

Токиогийн Их сургууль болон Японы Цахилгаан Соронзон Цацрагийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн судлаачид одоогийн цахиурын нэгдэлээс гаргадаг шилнээс илүү хөнгөн, бат бөх, нимгэн шилийг бүтээжээ. Шинэ шилийг бүтээхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь хөнгөн цагааны ислийн нунтагийг шилний бодисийн урвалын явцад хольж үзсэн явдал байж. Хөнгөн цагааны ислийн нунтаг нь хуванцар, нарны тос, барилгын будаг болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагддаг бөгөөд түүнийг танталын исэл нунтагтай холин “аэродинамик хөвөлт” хэмээх туршилтыг явуулсан байна. Үүний дүнд нанометрийн урттай, маш хатуу бөөрөнхий шилний нэгдлүүдийг гарган авчээ.

Дээрх судалгааг 2000 онд анх олж нээсэн боловч үйлдвэрлэлтийн явцад бэрхшээл учруулсан учир хэрэгжүүлээгүй хэмээн “Forbes” сэтгүүлд бичсэн байна. Хөнгөн цагаан 2072 Цельсийн градуст хайлдаг бол цахиур 1713 градуст хайлдаг. Түүнээс гадна контейнер доторх хэлбэржүүлэлтийн явцад шилэн талстууд хөвж, бэрзгэр гадаргуу үүсгэдэг байж. (Үүнийг хатуу обьектын гадаргууг мөс бүрхэх үед гөлгөр болдоггүйтэй зүйрлэж болно)

Харин Токиогийн Их сургуулийн эрдэмтдийн баг талстуудын хөвөх тогтворыг нь олж, удирдаж чаддаг болсон байна. Танталын ислийг 50 хувийн хольцтой хөнгөн цагаантай хольсноор дээрх бэрзгэр гадаргуу үүсдэггүй болжээ.

Шинээр гаргаж авсан шилэн тогтоц нь байгалийн гаралтай эрдэс чулуунуудын дунд хатуугаараа алмазын дараа ордог бөгөөд түүнийг зарим эх сурвалжууд бөх батаар нь ган төмөртэй адилтгаж байгаа юм. Токиогийн Их сургуулийн туслах профессор Ацүнобү Масуна шинэ шилийг ойрын таван жилийн хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулах бодолтой байгаагаа японы хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн байна. Дэлхийн гар утасны үйлдвэрүүдэд нэвтрүүлэхээсээ өмнө тэд шилээ илүү сайн мэдрэгчтэй, нэвт харагддаг болгохыг зорьж байгаа аж.

Эх сурвалж: Digitaltrends.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.