Какүрюү аварга гурван башё дараалан унаад байна

Twitter Print
2015 оны 11-р сар 09-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё энэ сарын 8-нд Фүкүока хотын цогцолборт эхэллээ. Эхний өдрийн барилдаанд Гурван Монгол аварга, дөрвөн озеки дөрвүүлээ барилдаж энэ сарын өрсөлдөөн маш ширүүн болох төлөв ажиглагдаж байна. Учир нь Их аварга Хакүхо, ёкозүна Харүмафүжи, озикэ Тэрүнофүжи нар бэлтгэлтэй, барилдаж чадахгүй байж магадгүй гэсэн яриа гарчээ. Намрын тэмцээнд зүүн өвдгөө гэмтээсэн Хакүхо "Бэлтгэл ханахгүй зовиуртай байсан учир энэ башёд барилдаж чадахгүй нь гэж бодсон. Харин бэлтгэлээ хийхэд эсрэгээрээ бие хөнгөн, элдэв өвчингүй болсон тул барилдахаар шийдлээ. Хурдан ширүүн тулаандаа орж, ялагч болохыг хүсч байна" хэмээн ярьжээ. 

Гэмтлийн улмаас барилдаагүй 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал өчигдөр комосүби Точиношинтэй барилдаж уватенаги мэхээр ялсан байна. Аварга болсноос хойш анх удаа башё өнжсөн Хакүхо аварга өрсөлдөгчөө хүчийг нь тогтоож байгаад зайлж мушгин эхний даваагаа авсан юм. Харин хоёр башё өнжсөн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж секивакэ Миёгорюүтэй барилдаж хурдаар илүүрхэн давлаа. Харүмафүжи хэдийгээр хоёр башё барилдаагүй ч хурд хүч хэвээрээ өнгөтэй байгаагаа өчигдөр харууллаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Харин анх удаа башёгийн тэргүүн бөх болсон 71 дахь ёкозүна Какүрюү М.Ананд комосүби Ёшиказетэй барилдаж унасан юм.  Какүрюү аварга барилдаан таардаггүй өрсөлдөгчдөө гурван башё дараалан унаад байна.

Энэ өдрийн бас нэгэн гол барилдааныг Тэрүнофүжи-Ичиножёо нар хийсэн бөгөөд залуу арслан хүчтэй өрсөлдөгчөө барьцыг нь тавиулж эхний ялалтаа байгуулжээ.

Өнөөдөр их аварга Хакүхо нутгийн бөх Ичиножёо А.Ичинноровтой, Харүмафүжи Маэгашира 1 Оосүнарашитэй, Какүрюү Маэгашира 2 Аояамитай тус тус барилдана. Тэрүнофүжи өнөөдөр Точиозантай хүч үзнэ.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 1-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 1-0

Ёкозүна Какүрюү М.Ананд 0-1
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-0
Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 0-1
Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-0
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 0-1
Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 0-1

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.