Google Chrome-ийн нууцлаг 7 боломж

2016 оны 12-р сар 15-нд 19:00 цагт
Мэдээний зураг,

Google Chrome бол хамгийн их ашиглагддаг интернэт хөтөч буюу вэб браузер юм. Ашиглахад хялбар, хүртээмжтэй. Харамсалтай нь Google Chrome-ийг ашигладаг хүмүүс түүний ид шидийг төдийлөн сайн мэддэггүй ажээ.

1.Тодорхой сайт дээр мэдээлэл хайх

Хамгийн түрүүнд та сонирхож буй сайт руугаа нэвтэрнэ. Курсороо хаяг бичдэг нүдэн дээр тавьж Tab товчийг дараарай. Тэгээд хайх зүйлээ бичнэ. Ийм тохиолдолд зөвхөн тухайн сайтаас таны хүсэж байгаа мэдээллийг хайх болно.

Google Chrome-ийн 7 нууцлаг боломж 12.Захидал илгээх цонх нээх

Захидал шинээр илгээхэд хэд хэдэн товчлуур дарахаас өөр аргагүй болдог: gmail эсвэл өөр бусад мэйлийн үйлчилгээ рүүгээ орно, нэвтэрнэ, шинэ захиа бичих товч дарна … Гэтэл маш хялбархан бөгөөд хурдан захидал бичих цонхыг нээх боломжтой байжээ: хаяг бичдэг нүдэнд mailto: гэж бичээд Enter дарна – захидал бичих цонх таны өмнө нээлттэй.

Google Chrome-ийн 7 нууцлаг боломж 2

3.Сайтын аюулгүй байдлыг шалгах

Таны орсон сайт сэжигтэй санагдаад байвал шалгахад маш хялбар. Хуудас дээр болж байгаа болгоныг хянаж болно. Үүний тулд хаяг бичдэг нүдний зүүн буланд байх хуудасны зураг дээр дарахад тухайн үед юу хийгдэж байгаа нь харагдах болно. Үүнээс гадна ашиглаж байгаа cookies-ийг мэдэж, JavaScript-ийг түгжиж болно.

Google Chrome-ийн 7 нууцлаг боломж 34.Хэмжүүр хөрвүүлэх, тооны машин

Хэрвээ танд математикийн энгийн тооцоолол, хэмжүүр хөрвүүлэх шаардлага гарвал, жишээ нь, минутыг цаг руу шилжүүлэх, метрийг милиэр тооцох бол компьютерийнхээ тооны машиныг нээх, онлайн хөрвүүлэгч хайх хэрэггүй. Таны өмнөөс Chrome бүгдийг хийж өгнө: ердөө л хаяг бичдэг хэсэгт мэдээллээ оруул: жишээ нь: 50 c = f гэхэд зохих хэм гарч ирнэ, харин 50 feet=inches гэвэл хөрвүүлээд л хариу нь таны өмнө бэлэн.

Google Chrome-ийн 7 нууцлаг боломж 4

5.Тэмдэглэл браузерт бэлэн

Танд яаралтай ямар нэгэн зүйл тэмдэглэх хэрэг гартал гар дор чинь бэлэн үзэг цаас байхгүй байна уу, тэгвэл “Блокнот” программыг хайгаад л элдэв товч дарах хэрэг бас гарна, даанч тэгж цаг алдмааргүй л байна. Дараах аргыг ашиглахыг зөвлөе:  хаяг бичих нүдэнд  data:text/html, <_html contentediable_> («_»-гүйгээр) гэж бичээд Enter дарахад таны өмнө тэмдэглэл хөтлөх хуудас нээлттэй болно. Тэмдэглэх зүйлээ бичээд Bookmarks-д хадгална.

Google Chrome-ийн 7 нууцлаг боломж 5

6.Файл менежер

Браузерийг файл менежер болгон ашиглаж болно. Үүний тулд  Windows бол C:/ гэж, харин Mac болон Linux бол file://localhost (эсвэл file:///) гэж бичнэ.

Google Chrome-ийн 7 нууцлаг боломж 67.Хадгалсан нууц үгээ харах

Chrome–д нууц үгийн менежер гэж байдгийг мэдэх үү? Энэхүү хэсэгт та ашиглаж байсан нууц үгээ зориулалтын дагуу ашиглах, шаардлагатай бол нууц үгээ харж ч болно. Үүний тулд хаяг бичих цонхонд chrome://settings/passwords гэж бичээд сонголтуудаас аккаунтаа олж “харах” цонхон дээр дарахад таны нууц үг харагдах болно.

Google Chrome-ийн 7 нууцлаг боломж 7

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Tommy

      (188.143.232.32) 2016-07-24 08:14
      • 0
      • 0

      my dad has had the same thing from buisness alliance ltd telling him to buy £500 worth of ukas vouchers and dhl will deliver a cheque luckly i was at his house when they called as i have been reading up on things like that. now we are going to just agree with what they are saying and try and waiste a bit of there time.the numbers they are giving are .postcode sg9 oed.phone no 018/274081440118382238 and co reg 02275946 dont beleve the legal advice line either its bogus

      Хариулах