Өнөөдрөөс автобусанд дамжин суухад хөнгөлөлт үйлчилж эхэллээ

Twitter Print
2015 оны 11-р сар 07-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний сэлгэн суултын хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр сэлгэн суултын хөнгөлөлт өнөөдөр бямба гаригаас эхлэн хэрэгжиж байна.

Уг хөнгөлөлт нь зөвхөн “U-Money” карттай иргэдэд үйлчилнэ. Автобусанд суухдаа болон буухдаа картаа уншуулснаар хөнгөлөлт эдлэх эрхтэй болно. Арын хаалганы унших төхөөрөмжинд картаа уншуулсан хугацаанаас хойш дараагийн автобусны орох хаалганы төхөөрөмжинд картаа уншуулах хүртэлх 30 минутанд хөнгөлөлт хүчинтэй аж. Харин 30 минутаас хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлт хүчингүй болох юм. Хөнгөлөлтийг нэг удаа эдлэх эрхтэй бөгөөд гурав дахь удаагаа автобусанд суухад тухайн чиглэлийн тарифаар төлбөр төлөгдөнө. Мөн эхний сэлгэн суусан хугацаанаас хойш 4 цагийн дараа дахин хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.

Эхний суусан чиглэлийн автобусандаа эргээд суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй бөгөөд өөр чиглэлийн автобусанд суусан тохиолдолд үнэгүй аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.