Оросын "зөн билэгчид"-ийг баривчилжээ

2015 оны 11-р сар 06-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын НТВ телевизээр нэвтрүүлдэг “Зөн билгийн тулаан” (Битва экстрасенсов)-аар “шар махны үнэр анддаггүй шар зурхайч” гэдэг шиг мэргэн зөн билэгчид гардгийг бид мэднэ. Зарим нэг мундаг хүмүүсийг нь ч удаа дараа урьж ирсэн дуулддаг. Харин уг нэвтрүүлгийн ачаар орост  өргөн дэлгэрэх болсон “зөн билэгчид” дотор хүмүүсийг ховсдон “илбэдэж” хамаг мөнгө хөрөнгөнөөс салгаж дөнгөдөг байна. Саяхан Москвагийн цагдаагийн газраас иргэдийн долоон сая гаруй рублийг луйвардсан гэмт хэрэгт сэжиглэж олон үндэсний зохион байгуулалттай бүлэглэлийн 7 этгээдийг баривчилжээ.

Оросын олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас үзэхэд оросуудын зөн билэгчдийг шүтэх итгэл алдарсан хэдий ч олонхи хүн хувь тавилангаа олж мэдэх эрмэлзлэлээр тэдэнд урхидуулдаг байна. Оросын Дотоод явдлын яамны Москва хотын Баруун-Хойд тойргийн  эдийн засгийн аюулгүй байдлыг хангах албаны ажилтнуудын авилгатай тэмцэх тусгай ажиллагааны дүнд тэдгээр луйварчдыг баривчилсан болохыг ДЯЯ-ны төлөөлөгч Елена Алексеева мэдээлж, "Гэмт этгээдүүд хувь тавилангаа сонирхож зөн билэгчдэд хандаж байсан хүмүүсийн мэдээллийг интернэтээс олж авч, чинээлэг боломжтой хүмүүсийг нь сонгон утсаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой гэдэгт итгүүлэн мөнгө шилжүүлэхийг шаарддаг байсныг тогтоосон" гэж тэмдэглэсэн байна. Гэмт этгээдүүд зуу гаруй хүнийг энэ аргаар луйвардаж, долоон сая гаруй рублийн хохирол учруулсан байжээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • bat

      (202.179.10.70) 2015-11-16 00:30
      • 0
      • 0

      Bolj bolj

      Хариулах

    • зочин

      (182.160.36.36) 2015-11-14 16:30
      • 0
      • 0

      Болждээ сүүлийн үед Монголруу ирээд байдаг болсон

      Хариулах