Дөрвөн төрлийн гэдэс ба тэдэнтэй хэрхэн тэмцэх вэ?

Twitter Print
2018 оны 04-р сар 17-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Хүний биеийн гэдэсний аль хэсэгт өөх их хуримтлагдаж байгаагаас шалтгаалан юунаас үүдэлтэй, энэ “харвин”-гаа арилгахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатайг мэдэж болдог.

1. “Гэдэсхэн”

Оффис ажилтай хүмүүс ихэвчлэн ийм төрлийн асуудалтай тулгардаг. Энэ төрлийн гэдэс нь нарийхан, туранхай хүмүүст ихэвчлэн бий болдог. Үүний гол шалтгаан бол бүсэлхий нуруу хэсэгт асуудал байгаа гэдгийг илтгэж байгаа бөгөөд суугаа ажилтай хүмүүст үүснэ.

Хэрхэн ангижрах вэ?

Та огцруулах захиа бичих гэж яарсны хэрэггүй. Уг асуудлыг шийдэхийн тулд зүгээр л өдөр тутмын хоол хүнсэндээ уураг болон эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглээрэй.

2. Стрессээс үүдэлтэй гэдэс

Стресс бол бидний эрүүл мэндийн “гол дайсан”-аар барахгүй хамгийн аюултай өвчин эмгэг юм. Ихэнх хүмүүс энэ үгийг чихнийхээ хажуугаар тоолгүй өнгөрөөдөг ч бидний өдөр тутмын амьдралд стресс байсаар л байдаг. Стрессийг хэрхэвч тоолгүй өнгөрөөж болохгүй. Ийм төрлийн гэдэс нь голдуу “гэдэсхэн”-ээс үүдэлтэй бөгөөд яваандаа даамжирсаар стрессээс үүдэлтэй гэдэс болон хувирдаг ажээ.

Хэрхэн ангижрах вэ?

Уг асуудлыг шийдэхийн тулд дасгал хийх хэрэгтэй. Юутай ч хамгийн эхлээд стресснээсээ ангижрах ёстой шүү. Явган аялал нь хамгийн шилдэг арга хэрэгсэл бөгөөд танд тус болно. Автомашин болон тээврийн хэрэгслээр зорчихоос илүүтэйгээр алхах нь илүү үр дүнтэй төдийгүй та үр дүнг нь хоромхон зуурт л мэдэрнэ.

3. "Нөөц дугуй" төрлийн гэдэс

Хэрэв та суугаа ажилтай, дээр нь согтууруулах ундаа болон элсэн чихэр хэрэглэдэг бол ийм төрлийн гэдэстэй байдаг. Маш ойрын хугацаанд арга хэмжээ авахгүй бол танд үүссэн “нөөц дугуй” чинь эрт, орой хэзээ нэгэн цагт таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж үхлийн шалтгаан ч болж болдог гэнэ.

Хэрхэн ангижрах вэ?

Тун яаралтай аргам хэмжээ авч гэдсэндээ баяртай гэж хэлэх хэрэгтэй. Элсэн чихрийн хэрэглээгээ бууруул. Ресторан, шөнийн цэнгээний газарт нэгэнт орсон бол согтууруулах төрлийн ундаанаас зайлсхийгээрэй. Аль болох явган алхаж, хоолондоо шинэхэн навчит ногоо болон цардууллаг бус ногоо түлхүү хэрэглэнэ.

4. “Цодгор гэдэс”

Өөрийнхөө гэдэс рүү нэг хардаа. Дотор нь хүүхэд байгаа юм биш биз. Ийм төрлийн гэдэс нь биеийн төв хэсэгт үүсдэг. Үүнээс салахын тулд жаахан ярвигтай ч аз болоход нэг арга байна.

Хэрхэн ангижрах вэ?

Та хоолны цэсэндээ өөх тосыг багахан хэмжээгээр нэмэх хэрэгтэй болж байна. Харин яг одоо шарсан төмснөөс татгалзах ёстой. Гэхдээ бид огт өөр өөх тосны талаар ярьж байгаа шүү. Самар бол танд яг хэрэгтэй зүйл. Идэхэд ч амттай. Мөн өдөр бүр хийхэд хялбар сунгалтын дасгалуудыг хийж, алхахаа ч гэсэн мартаж болохгүй. Зугаалсан ч болно.

Эх сурвалж: www.marketium.ru

Орчуулсан: 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (183.182.225.160) 2015-11-08 22:00
      • 1
      • 1

      Samar id genuu saihan zalah yuma samar chin boon tos deerees n kalori ondor shingets udaan turah gj bga hun idej boloh uu

      Хариулах

    • Naraa

      (178.165.130.191) 2015-11-06 15:38
      • 0
      • 3

      Sain bnu bi torood sar bolj bn gedes mini unjaad hevende ordogguiee ug n turanhai gedesee yaj urdiin hevendee oruulah ve zovolgoo ogooch bayarlalaa

      Хариулах