“Эрдэнэт” үйлдвэр төлөвлөгөөнөөс илүү 90 мянган тонн хүдэр боловсруулжээ

Twitter Print
2015 оны 11-р сар 06-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Лондонгийн металлын биржид /11-р сарын 3-ны байдлаар/ зэсийн үнэ 5149 ам.доллар тонн байна. Зэсийн үнэ доогуур байгаа нь “Эрдэнэт” үйлдвэрийн санхүү, эдийн засгийн байдалд хүндээр нөлөөлж байгаа. Энэ үед компани хэмнэлтийн бодлогоор ажиллаж, бүтээмжээ нэмэгдүүлэн, үйлдвэрлэлээ өргөжүүлж алдагдалгүй ажиллаж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын зөв менежментийн үр дүнд оны эхний 10 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүрэн биелжээ. 10-р сарын байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, тодруулбал уулын цул гаргалт 95 мянган м.куб, хүдэр олборлолт 84 мянган тонн, хүдэр боловсруулалт 90 мянган тонныг төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэсэн байна.

2015 оны эхний 10 сарын байдлаар бүх төлөвлөгөө биелсэн, үлдэж буй саруудад ч “Эрдэнэт” үйлдвэр алдагдалгүй ажиллана гэдгийг Ерөнхий диспетчер Б.Мөнхнасан мэдээллээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.