Сонгино, жүржийн хальсыг хандлан тасалгааны ургамлын хортон, шавжийг устгадаг

Twitter Print
2017 оны 12-р сар 15-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Гал тогооний хаягдал тасалгааны ургамлын бордоо болоод зогсохгүй зарим нэг хортон шавжаас ч хамгаалдаг гэвэл итгэх үү?Айл бүрийн гал тогооноос өндөгний хальс, жүржийн хальс, сонгины хальс хогийн саванд хаягдаж байдаг. Харин эдгээрийг тасалгааны ургамалд хэрэглэж болох туршлагуудыг сонирхоно уу.

Сонгины хальс

Сонгины хальсны хандаар сардаа нэг удаа ургамлын хөрсийг усалж шүршиж байвал элдэв хортон шавж, өвчлөлөөс хамгаалаад зогсохгүй ихэнх ургамалд байгалийн бордоо болж өгдөг гэнэ. Энэ хандыг бэлтгэхдээ сонгины хальсыг 1,5 литр буцлам халуун усанд хийж хэдэн минут буцалгаад дараа нь шүүж хөргөөд дээр нь 1,5 литр цэвэр ус хийж шингэлээд хөрсөө усалж шүршдэг байна.

Өндөгний хальс

Өндөгний хальсны 93% нь кальцийн карбонатаас бүрддэг. Хэдийгээр ургамал кали, фосфор, азотын бордоогоор тэжээгддэг ч кальци хэрэггүй биш юм. Өндөгний хальсыг нунтаглаж бутлаад буцлам халуун усанд хийж хонуулна. Дараа нь усаа шүүж аваад ургамлаа услахад үр дүнтэй байдаг.

Жүржийн хальс

Жүржийн төрлийн жимснүүд болох мандарин, апельсин гэх мэт жимсний шинэхэн хальсыг авч бага зэрэг хатаагаад 1-2 литр буцлам халуун усанд хийж дэвтээнэ. 4-6 цаг байлгаж хандлаад усаа шүүж аван ургамал болон хөрсөө шүршдэг. Энэ ханд нь хортон шавьж тэр дундаа хачигны эсрэг сайн үйлчилдэг байна.

Гадил жимсний хальс 

Гадил нь азот фосфор калийг ихээр агуулдаг. Тиймээс идсэн гадил жимсний хальсаа хаялгүй хадгалаад сайтар хатааж нунтаглан үйрмэг болгоод хөрсөнд холих эсвэл сайтар нунтагласан өндөгний хальстай хольж хөрсөнд хийвэл сайн чанарын органик бордоо болдог.

Эх сурвалж: "Тасалгааны ургамал" фэйсбүүк хуудас

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.