Алдартай ресторануудын өглөөний цай ямар байдаг вэ?

Дэлхийд нэрээ дансалсан шилдэг, тансаг ресторанууд амттай, чанартай зоогуудаараа жуулчдыг болон ард иргэдийг ихээхэн татдаг билээ. Тэгвэл энэ удаад бид дэлхийн өнцөг булан бүрийн алдартай ресторануудын өглөөний цайны цэсүүдийг та бүхэнд танилцуулж байна. Та эдгээрээс санаа аван өглөөний цайгаа ч бэлдэж болох шүү дээ.

Алдартай ресторануудын өглөөний цай ямар байдаг вэ?

1. “Raffles Hotel” ресторан, Сингапур

Энэхүү зочид буудлын ресторан нь Сингапурын нэрийн хуудас болсон “Singapore Sling” хэмээх коктэйлээрээ алдартай юм. Түүнчлэн 48 өөр төрлийн Франц бяслагаар хийсэн хүйтэн зууш, шарвин, Ази хөнгөн зуушаар үйлчилдэг ажээ.

2. “Palace Bacchanel” ресторан, АНУ, Лас Вегас

Энд жигнэсэн төмс, хавчны мах, шарсан сам хорхой, жимстэй шарвин зэрэг 500 гаруй төрлийн өглөөний цайгаар үйлчилдэг. Түүнчлэн макарон, нарийн боов, бялуу зэрэг амттанг ч хийдэг байна. Ийм сайхан зоогуудаар үйлчлэгчдээ баярлуулдаг гэхэд үнийн хувьд маш боломжийн. Нэг удаагийн өглөөний цай ердөө л 30 доллар болдог ажээ.

3. “Mulia Resort” зочид буудал, Бали

Эндэхийн ахлах тогооч нар үйлчлүүлэгч бүртээ хүрч, ширээ болгондоо тусгай захиалгын өглөөний зоогуудаар “бэлэг барьдаг”. Туна тарт, шинэхэн хясаа, сам хорхой, суши болон сашами, бас бус зоогуудаар үйлчилдэг байна.

4. “Landmark London” зочид буудал, Лондон

Тансаг зэрэглэлийн зочид буудал, ресторанд тооцогдох учир 90 фунт буюу монгол мөнгөөр 270,000 төгрөгөөр сайн чанарын оргилуун дарс, гэрийн аргаар хийсэн нарийн боов, махан бүтээгдэхүүн, утсан яргай загас, төрөл бүрийн салат, далайн бүтээгдэхэнүүдээс өргөн сонголт хийх, хүссэн хэмжээгээрээ авах боломжтой юм.  

5. “Atlantis” зочид буудлын дэргэдэх “Kaleidoscope” ресторан, Дубай

Өглөөний цайны цэсэнд нь Энэтхэг хоол, уулын шинэхэн жимс, амтат бялуу, кебаб, дим сум (Хятадын үндэсний хоол), пицца зэрэг багтана. Үнэхээр тансаг харагдаж байгаа биз?

6.  “Lacroix” ресторан, АНУ, Пенсилвани

Амтат зоогоороо дэлхийд танигдсан энэхүү ресторанаас 59 доллараар ханборгоцойн салат, гахайн амталсан цээж мах, жимсний шүүс, цагаан шоколадтай шарвингийн сет авч болно. Түүнээс илүү өргөн сонголт ч бий.

7. “Norda Bar and Grill”, Готенбург

Шведийн хоёр дахь том хот болох Готенбургт байрлах энэхүү алдарт рестораны нэрийн хуудас болсон өглөөний зоог бол тусгай арга, жороор хийсэн нарийн боовны олон төрлүүд юм. Тэд “Оны шилдэг бэйкери ” шагналыг 2013 онд авч байжээ.

8. “Le Meridien”, Тайланд

Тайландын хамгийн томд тооцогдох энэхүү ресторан нь сайхан хоол, сайн үйлчилгээний төгс зохицол юм. Эндэхийн санал болгодог өглөөний цайнд шинэхэн жимсний шүүс, нарийн боов болон мэдээж далайн хоол багтана.

www.caak.mn

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.