Дэлхийд хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил

Twitter Print
2019 оны 04-р сар 13-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн 10 жилд АНУ-д хамгийн их эрэлттэй байсан 10 мэргэжлийг танилцуулж байна. Уг судалгааг АНУ-ын Статистикийн Хорооноос гаргасан мэдээ дээр үндэслэн гаргажээ. Эдгээр мэргэжлүүд нь эдийн засаг бууралттай, хямралтай үед ч гэсэн өсөлттэй байсан ба цалин пүнлүүний хувьд ч жилээс жилд өсөж байсан байна.

Ирээдүйд ямар ажил эрхлэхээ шийдэж чадаагүй, эсвэл эзэмшсэн мэргэжлээ өөрчилж, илүү орлоготой мэргэжил сонгохыг хүсч байгаа хэн нэгэнд ихээхэн санаа өгөх мэдээ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ манай улсын зах зээл дээр эрэлттэй байгаа Гоо сайханч, Нефтийн инженер, Массажист, Орчуулагч, Уул уурхай болон нефтийн оператор мөн л эрэлттэй мэргэжлийн тоонд ордог байна. Доорх эрэлттэй мэргэжлээс дүгнэлт хийхэд АНУ-ын иргэд өөрийн эрүүл мэнддээ маш их анхаардаг нь харагдаж байгаа юм.

1.Сувилагч: 

Уг мэргэжил нь манай улсын хувьд ч ихээхэн эрэлттэй мэргэжил болоод байгаа. Хөгжлөө дагаад хүмүүс эрүүл мэнддээ хэзээ хэзээнээс илүүтэй анхаарал тавьдаг болсны ачаар эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн эрэлт, хэрэгцээ цаашид ч улам нэмэгдэх байх. /Судалгаа 2003-2013/

-10 жилийн доторх өсөлт -104 хувь

-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -16230

-Нийт ажиллагсдын тоо-31180

-Жилийн дундаж цалин-28640 ам.доллар

2. Гэрийн асрагч: ​(Гэрийн үйлчлэгчтэй андуурах хэрэггүй шүү)

АНУ-д хар ажил эрхэлдэг олон Монголчууд энэ ажлыг хийдэг гэж дуулж байсан юм. Харин манай улс шиг гэр бүлсэг хүмүүсийн хувьд энэхүү мэргэжил тийм эрэлттэй биш мэт харагдах боловч, өвчтэй зовлонтой хүнээ мэргэжлийн асрагч хөлсөлж ажиллуулах хүн олон гарах болов уу. 

Өнөөдрийн хувьд гэрийнхэн нь ажлаасаа чөлөө аваад асардаг. Энэ нь манай иргэдийн санхүүтэй холбоотой биз. Цаашид нэлээн эрэлттэй мэргэжил байх болов уу гэсэн таамаг байна.

-10 жилийн доторх өсөлт -118 хувь

-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -534190

-Нийт ажиллагсдын тоо-985230

-Жилийн дундаж цалин -19910 ам.доллар

3. Хувийн Санхүүгийн Зөвлөх: 

Бидний хувьд хэнд итгэж найдахаа мэдэхгүй хэвээр л байна. Саяхан ам.доллар манай улсын валютын зах зээл дээр чангарахад ихэнх иргэд маань хамаатан ах дүү, танил талаасаа асууж лавласан. Түүнээс хэн нь ч хувийн зөвлөхтэй байгаагүй. Мэдээж хэн нэгэнд төлбөр төлөхгүйгээр зөвлөгөө авч байгаа тул зөвлөгөө өгч байгаа хүн нь ч судалгаан дээр үндэслэхгүй зүгээр таамаг төдий өнгөрч байгаа нь харагддаг.

Тиймээс цаашид найдвартайгаар хөрөнгөө өсгөхийг хүсэж байгаа бол тодорхой төлбөрийг зөвлөгөө өгч байгаа хүндээ төлж яагаад болохгүй гэж. 

-10 жилийн доторх өсөлт -128 хувь

-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -98460

-Нийт ажиллагсдын тоо-175470

-Жилийн дундаж цалин-67520 ам.доллар

4. Дасгалжуулагч: 

Мэргэжлийн тамирчдын хувьд ч тэр, хувийн биеийн тамирт ч гэсэн дасгалжуулагч нэн хэрэгцээтэй байгаа ажээ. Гэхдээ манай улсын хувьд чанаргүй дасгалжуулагчид ихээхэн бэлтгэгдэн гарч байгаа нь нууц биш. 

Биеийн тамирын дасгалжуулагч мэргэжлээр төгсөгчид одоогоор хамгаалалтын албанд хамгаалагч, дэлгүүрт зөөгч зэрэг ажил хийж байна. Азтай нэг нь 10 жилийн багш болох эсвэл аль нэг фитнесийн төвд багшилж байгаа юм.

-10 жилийн доторх өсөлт -130 хувь

-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -114080

-Нийт ажиллагсдын тоо-201800

-Жилийн дундаж цалин-28360 ам.доллар

5. Хүний нөөцийн мэргэжилтэн: 

Энэ мэргэжил манай улсад ч гэсэн ихээхэн эрэлттэй мэргэжил. Гэхдээ хүнийг ажилд авч чаддаг бол халж чаддаг байх гэсэн хатуу чанд сахилга баттай ажиллаж чадаж байгаа нь хэд бол? Магадгүй тухайн байгууллагадаа ихээхэн байлдан дагуулагч хүн л ийм мэргэжлээр ажиллах болов уу.

-10 жилийн доторх өсөлт -134 хувь

-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -225830

-Нийт ажиллагсдын тоо-394380

-Жилийн дундаж цалин-55800 ам.доллар

6. Массажист: 

Энэ мэргэжлийн талаар ярих юм байхгүй, тэртээ тэргүй ойлгомжтой. Манай улсын хувьд ч тэр, АНУ-ын иргэдийн хувьд ч гэсэн энэ мэргэжил ихээхэн эрэлттэй байгаа нь тодорхой.

-10 жилийн доторх өсөлт -162 хувь

-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -43880

-Нийт ажиллагсдын тоо-71040

-Жилийн дундаж цалин-35970 ам.доллар

7. ХэлмэрчОрчуулагч: 

Мөн л дэлхий даяар ихээхэн эрэлттэй мэргэжил, түүн дундаа даяарчлагдан буй энэ дэлхийд цаашид ч гэсэн ихээхэн эрэлттэй болж байгааг дурдахгүй байхын аргагүй.

-10 жилийн доторх өсөлт -171 хувь

-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -31720

-Нийт ажиллагсдын тоо-50320

-Жилийн дундаж цалин-45430 ам.доллар

8. Хөгжмийн удирдаач ба Хөгжмийн зохиолч: 

Энэ олон сайн муу кино гарч байгаа үед энэ мэргэжил манай улсад бас хэрэг болж магадгүй л юм. Гэхдээ л хэцүү дээ.

-10 жилийн доторх өсөлт -178 хувь

-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -15960

-Нийт ажиллагсдын тоо-24940

-Жилийн дундаж цалин-47350 ам.доллар

9. Нефтийн инженер: 

Уул уурхай манай улсад үсрэнгүй хөгжиж буй энэ үед энэ мэргэжлийн талаар хүн бүр сайн мэддэг болсон.

-10 жилийн доторх өсөлт -178 хувь

-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -15960

-Нийт ажиллагсдын тоо-24940

-Жилийн дундаж цалин-47350 ам.доллар

10.Уул уурхайнефтийн оператор:

 

Уул уурхайн салбарт ихээхэн эрэлттэй байгаа мэргэжил юм.

-10 жилийн доторх өсөлт -365 хувь

-10 жилийн дотор нэмэгдсэн мэргэжилтэн -44870

-Нийт ажиллагсдын тоо-57180

-Жилийн дундаж цалин-41970 ам.доллар

Мөн АНУ-ын хамгийн өндөр цалин авдаг ажил мэргэжлийг танилцуулвал:

1. Мэдрэлийн мэс засалч

Дундаж цалин: 368,000 ам. доллар

Өндөр цалин: 643,000 ам.доллар

2. Газрын тосны инженер

Дундаж цалин: 162,000 ам.доллар

Өндөр цалин: 265,000 ам.доллар

3. Нойрсуулагч эмч (сувилагч)

Дундаж цалин: 159,000 ам.доллар

Өндөр цалин: 205,000 ам.доллар

4. Газрын тосны геологич

Дундаж цалин: 149,000 ам.доллар

Өндөр цалин: 247,000 ам.доллар

5. Шүдний эмч

Дундаж цалин: 147,000 ам.доллар

Өндөр цалин: 253,000 ам.доллар

6. Даатгалын шинжээч

Дундаж цалин: 136,000 ам.доллар

Өндөр цалин: 208,000 ам.долларын цалинг авдаг байна.

Харин манай улс нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаандаа үндэслэн хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг тодорхойлжээ.  /2013-2014 оны судалгаа/

-Химийн инженер

-Нано, биотехнологийн инженер

-Хүрээлэн буй орчны мэргэжилтэн

-Үйлдвэрлэлийн автоматжуулалт 

-Барилгын инженер

-Цахилгааны инженер

-Механик инженер

-Программ хангамж

-Эмч

-Багш

-Цагдаа

-Маркетингийн менежер

-Малын эмч

-Цөмийн эрчим хүч

-Онош зүй

-Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал зэрэг мэргэжлүүд багтсан байна. 

Үүнээс дүгнэхэд, Европ, Өмнөд Америк, Азийн өндөр хөгжилтэй бүх орнуудад хамгийн их эрэлттэй байгаа мэргэжил нь сувилагч юм. Австрали гэхэд л гадаадын өндөр мэргэшсэн боловсон хүчнийг татахын тулд виз мэдүүлэхэд тодруулах шаардлагатай зүйлийн тоог багасгаж, гадаадын мэргэжилтнүүд өгдөг онооны системийг өөрчилсөн. 

Энэ улс гэхэд олон жил ажилласан, англи хэлтэй, туршлагатай сэтгэцийн тасгийн сувилагч, мэс заслын сувилагчид боломжийн цалинтай ажил амалдаг. АНУ-ын Калифорни, Флорид мужид сувилагчийн мэргэжилтэй хүн хамгийн их үгүйлэгдэж байгаа мэргэжил.  

Мэргэжилтэй боловсон хүчинд хамгийн эергээр ханддаг улсын нэг нь Швед. Энэ улсад сувилагчийн мэргэжилтэй боловсон хүчин мөн л нэлээд дутмаг байгаа  юм. Ажилд тэнцэн орж чадвал ар гэрийг нь Шведед нүүж ирэхийг нь зөвшөөрдөг. Германд сувилагч, ялангуяа өндөр настнуудыг асрахад мэргэшсэн сувилагч ихээхэн дутагдаж байгаа болохоор энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг ажилд авахыг зөвшөөрдөг гэнэ. Их Британид мэс заслын, төрөх тасгийн, эрчимт эмчилгээний сувилагч хамгийн эрэлттэй мэргэжил ажээ. 

Эрэлт ихтэй байгаа дараагийн мэргэжил нь инженерүүд, IT салбарын мэргэжилтнүүд болсон байна. Аж үйлдвэрлэлд олон тооны шинэ технологи нэвтэрч, хэзээ хэзээнээс илүү хурдацтай хөгжиж байгаа болохоор тус тусын салбарын инженерийн хэрэгцээ их болох зүйн хэрэг. Хамгийн үсрэнгүй хурдаар хөгжиж байгаа салбар өнөөдөр яах аргагүй IT салбар. Санхүү, барилгаас эхлээд хүнд үйлдвэрлэл хүртэл бүх л салбарт IT технологи нэвтэрч, хувьсгал хийгээд байгаа болохоор энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн хэрэгцээ цаашид ч улам нэмэгдэнэ.

Их Британид гэхэд л программистууд, компьютер тоглоом зохиогч мэргэжилтнүүд жилдээ 49 мянга 664 ам.долларын цалин авдаг. Шинэ Зеландын хамгийн их эрэлттэй байгаа мэргэжлийн дотор программ хангамж ба IT боловсруулагч салбарын есөн төрлийг заасан байна. Австрийн хувьд ч энэ салбарын 15 нарийн мэргэжлийг эрэлттэй байна гэжээ. Харин манай улсын хувьд авто замын барилга, уул уурхайг чиглэсэн мэргэжлүүд хамгийн эрэлттэй байгаа юм. 

Бэлтгэсэн Г.Ганчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин мөнөө

      (202.126.89.170) 2018-12-05 08:12
      • 1
      • 0

      Сайн байна уу? Программ хангамжийн чиглэлээр сурвал ажлын байр олдох болов уу?

      Хариулах

    • Зочин

      (202.131.244.238) 2018-06-27 13:58
      • 1
      • 0

      arkhiduktor mergejileeer togswol her ereltei bol mon tsalin hed gedeg bol

      Хариулах

    • Зочин

      (66.181.182.187) 2017-12-14 02:05
      • 1
      • 0

      AVTOMAT ERIND DEERH MERGEJIL ERELTTEI BAILGI

      Хариулах

    • 1

      (109.123.185.171) 2017-11-07 02:09
      • 2
      • 1

      Орос улсад Программ хангамжаар төгсвөл олдоц нь хэр бол??

      Хариулах

    • Төвшөө

      (66.181.178.78) 2017-10-01 21:43
      • 0
      • 0

      Биотехнолгич мэрэгжилээр төгсөад ажлийн байр олдоц хэр вэ ?

      Хариулах

    • Зочин

      (66.181.178.78) 2017-10-01 21:43
      • 0
      • 0

      Биотехнолгич мэрэгжилээр төгсөад ажлийн байр олдоц хэр вэ ?

      Хариулах

    • Таня

      (202.5.206.61) 2016-09-23 10:19
      • 1
      • 2

      цахилгааны инженер эмэгтэй хүн хийж болох болов уу?

      Хариулах

    • saran.iran

      (5.74.212.151) 2016-09-14 00:43
      • 2
      • 3

      Gazriin tosnii injener mergejleer tugsuud gadaadiin kompanid ajillaj bna daa.Mongoldoo ochwol ajliin bair oldoh boluu?

      Хариулах

    • rdn

      (66.181.160.86) 2017-11-23 21:42
      • 0
      • 0

      гадаадад төгссөн үү?

      Хариулах

    • Зочин

      (202.131.252.209) 2017-01-23 23:26
      • 0
      • 0

      хаана сурч төгссөн бэ аль улсад ажиллаж байна FB хаягаа өгөөч ?

      Хариулах

    • Naanaa uldee

      (202.21.116.2) 2016-09-15 14:18
      • 0
      • 2

      iim howor mergejileer tugssun hun naanaa bsan n deer dee.

      Хариулах

    • Зочин

      (182.160.32.198) 2016-08-20 13:19
      • 0
      • 0

      Эдгээр мэргэжлүүдийн хамгийн сайн сургуулийн мэдээлэл орууж өг тус болооч

      Хариулах

    • Zooochin

      (103.229.121.38) 2016-08-15 23:27
      • 0
      • 0

      Ed nar yg unen bolovuu

      Хариулах

    • Зочин

      (59.153.87.198) 2016-05-19 12:24
      • 0
      • 8

      манай монголд хамгийн их эрэлт хэрэгцээтэй мэрэгжил ямар мэрэгжил бол тусалаач ард түмээн одоо би 11р анги ямар мэрэгжилээ сонгож чададгуй ээ

      Хариулах