1982 оноос одоог хүртэлх Анжелина Жолигийн хувцас загварын өөрчлөлтүүд

Анжелина Жоли бол дахин давтагдашгүй, авъяаслаг жүжигчин, найруулагч, зохиолч, хосгүй фотомодель, НҮБ-ын сайн санааны элч юм. Тэрээр үргэлж өөрийнхөөрөө байж, амьдралын аль амар хялбар замыг эрж хайлгүй, хүмүүсийн сэтгэл зүрхийг өөртөө татан, үнэний төлөө тууштай тэмцэгч төдийгүй маш үзэсгэлэнтэй, боловсролтой бүсгүй билээ.

Тэрээр бага наснаасаа эхлэн кинонд тоглож анх “Гарцыг хайж байна” гэдэг кинонд дүр бүтээжээ. 1982 оноос хойшхи түүний загваруудыг эргэн дурсахад таатай байна.

1982 он. Жоли “Гарц хайж байна” нэртэй инээдмийн кинонд тоглосон нь.  Ээж Маршелин Бертран, аав Жон Войтын хамт

1986 он. Жоли аавтайгаа хамт Оскарын шагнал гардуулах ёслолд явж байна.

1990-ээд он. Жолигийн загвар өмсөгчийн гараа эндээс эхлэлтэй.

1995 он. Тэрээр “Хакерууд” кинонд тогложээ.

Тоглолтын дараа гэрэл зурагчин Марсель Индика түүнийг зургийг авсан нь

1997 он. Хоёр жилийн дараа 1970-аад онд маш нэр алдартай байсан топ загвар өмсөгчийн хувийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Жиа” кинонд Жоли гол дүрийг бүтээжээ.

“Үнэнч эмэгтэй” кинонд тоглосон нь

1998 он. Жоли готик загварыг бүхэнд мэдрүүлжээ. “Хакерууд” кинонд тоглож байхдаа Жонни Ли Миллертэй танилцан, гэр бүл болсон байна. Тэрээр нэг удаа улаан хивсний ёслолд оролцохдоо хайртынхаа нэрийг цусан улаанаар бичүүлсэн цагаан өнгийн богино цамцан дээр савхин өмд өмсөн гарч ирж байсан удаатай.

Анжелинагийн хувцаслалт бүр өөрийн гэсэн хэв загварыг агуулдаг. 1998 онд Лос Анжелест болсон Эммийн шагнал гардуулах ёслолын улаан хивсээр алхах тэр мөчид бусдаас онцгойрч байсан юм.

2000 он. Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд “Таслагдсан амьдрал” киноны дүрээрээ хүсэн хүлээсэн Оскарын шагналаа гардан авлаа.

2003 он. Британий Академийн кино урлагийн наадамд намирсан, чидун жимсний өнгөтэй даашинзаар гоёжээ.

2004 он. Оскарын шагнал гардуулах ёслолд нэг сая долларын үнэтэй эрдэнэсийн чулуун гоёл зүүж, Марк Боуверын урласан даашинз өмсчээ.

2005 он. Тэр үед жижигчин Брэд Питтэй хайрын романс үүсгэсэн гэсэн шуугиан дэгдэж байж. Тэд хамтдаа Вегаст байсан төдийгүй түүний торгон намирсан даашинз олныг гайхашруулж чадсан байна. Харин хосууд бишүүрхсэндээ бие биенээсээ яльгүй зай барин зогсоцгоож байна.

“Ноён, хатагтай Смитийн гэр бүл” киноны зураг авалтын үеэр хар савхин даашинз өмссөн нь

2007 он. Роберт Де Нирогийн кинонд халамжтай, үзэсгэлэнтэй гэргийн дүрийг бүтээв.

2007 он. 2007 онд Каннын кино наадмын улаан хивсний ёслолд энэхүү шар өнгийн даашинзаар гангарсан байна. Хэвлэл мэдээллээр түүний гоёсон энэхүү даашинзыг нэр хүндтэй кино наадмуудын түүхэн дэх хамгийн дэгжин, тансаг даашинзаар нэрлэн бичиж байжээ.

2008 он. Каннын кино наадмын улаан хивсний ёслолд тэрээр ногоон өнгийн даашинзаар гоёсон аж. Тэр жилийн долдугаар сард Жоли Ривьерийн нэгэн эмнэлэгт ихрүүдээ төрүүлж байжээ.

2009 он. Түүний хөх даашинз нь багагүй шүүмжлэл дагуулсан аж. Түүний сонгосон даашинз нэгэн хэвийн байдлыг эвдсэн байсан нь харин ч олны сонирхлыг улам ихээр татжээ.

2010 он. Оросод Жоли Версачийн гал улаан даашинзаар гоёсон байна.

2011 он. Версачийн гялалзсан, ногоон даашинз нь хэн хүний анхаарлыг татахаар даашинз байлаа.

2012 он. “Оскар-2012” ёслолын үеэр үнэхээр дэгжин даашинзаар гангарав.

2013 он. Дахиад нэг шинэ хар даашинз… Бас өөр нэг хэв маяг

2014 он. Оскарын шагнал гардуулах ёслолд өмссөн Эли Саабын урласан гэрэлтсэн даашинз нь олныг алмайруулжээ.

2014 оны 5 сар. Версачийн арьсан хар даашинз нь “Малефисент” киноны нээлтийг чимсэн содон сонголт байлаа.

2015 он. Анжелинагийн Версажийн сувдан өнгөтэй, хуниастай даашинз

Эх сурвалж: www.marketium.ru

Орчуулсан: 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.