“Google Translate”-ийн алдаа нэгэн хачирхалтай баярыг тэмдэглэхэд хүргэв үү

2015 оны 11-р сар 05-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Испаний баруун хойд мужид байрлах “Ас Понтес” хэмээх бяцхан тосгонд нэгэн сонин явдал тохиолджээ. Жил бүр Испаний Галиц мужийн хоолны наадам тус тосгонд зохион байгуулагддаг аж. Харин энэ жил тосгоныхон гадаадын жуулчдад зориулж баярынхаа нэрийг англи хэл дээр орчуулж зарлахаар шийдсэн байж. Гэтэл баярынхаа нэрийг орчуулагчаар орчуулуулахын оронд "интернэтийн туслахад" хандсан нь тосгоныхныг эвгүй байдалд хүргэжээ. 

Испани хоолонд дурлагсдын тэмдэглэх дуртай баярыг “Feria do Grelo” /англиар Clitoris Festival/ буюу “Хэлүүний Баяр” хэмээн тэд орчуулсан гэнэ. “Grelo” хэмээх үг нь Испаний Галиц мужийн гол нэрийн хүнсний ургамал болох ногоон навчийг илэрхийлдэг боловч португал орчуулгаар эм бэлэг эрхтнийг ч илэрхийлж болдог аж. Тус алдааг мэдэлгүй, баяр эхлэхээс хэдэн сарын өмнө албан ёсны веб сайт дээрээ тавьсныг нэгхэн долоо хоногийн өмнө олж анзаарсан гэнэ.

Хоолны баярыг үзэхээр ирсэн жуулчид “Хэлүү нь Испаний Галиц мужийн гал тогоонд ордог гол орцуудын нэг юм. 1981 оноос хойш орон нутгийн тогоочдын дунд хэлүү маш нэр хүндтэй байсаар ирсэн” хэмээн бичсэн байсныг уншаад ихэд гайхжээ.

“Google Translate” нь интернэтийн “Google” хайлтын системийн зүгээс танилцуулсан автомат орчуулагч төхөөрөмж юм. Хэдий олон хэл дээр тавигдсан, ашиглахад дөхөм боловч бүрэн хэмжээний өгүүлбэр, догол мөр бичсэн тохиолдолд тухайн санаа, үгнийхээ утгыг ихэвчлэн алдаатай орчуулдаг.

Дээрх явдлын дараа Ас Понтес тосгоныхон “Google” компанид гомдол мэдүүлснээр интернэт дээрх тус орчуулгын алдааг зассан гэнэ.

Хүнсний ногоон навчны “Грело Наадам” дараа жилийн хоёрдугаар сард болдог ёсоороо болох юм. Үүний талаар тосгоны төлөөлөгч Монтсеррат Гарсиа “Саяын наадам дээр болсон явдал дараа жилд ирэх зочдын сонирхлыг улам ихээр татаж, жуулчдын тоо өснө гэдэгт итгэлтэй байна” хэмээн хошигнон ярьжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.