Өсвөрийн шатарчид тэмцээнээ дуусгаад нутгийн зүг хөлгийн жолоо заллаа

Twitter Print
2015 оны 11-р сар 06-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Грек улсын Халкидики хотын Порто Каррас-т явагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 хоног оюун ухаанаа уралдуулсан манай улсын ирээдүйн их мастерууд өнөөдөр тэмцээнээ дуусгаад нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.

6 насны ангиллаар дэлхийн аваргад 91 орны 1596 өсвөрийн шатарчид өрсөлдсөн. Манай улсаас 26 шатарчин нас насны ангилалд өрсөлдлөө. 

Тэмцээний 10 дахь өргийн байдлаар охидын 8 насанд ЭФДМ Б.Энхсаран 7,5 оноогоор дөрөвдүгээр байрт, 10 насанд ЭФДМ Б.Мөнгөнзул 7.5 оноогоор хоёрдугаар байранд, ЭФДМ Б.Алтантуяа 12, дэлхийн аварга ЭФДМ Д.Мөнхзул 21, охидын 18 насанд Ү.Үүрийнтуяа 6.0 оноогоор 5-р байрт бичигдсэн.

Нээлттэй 8 насанд ФМ Л.Очирбат 8.0 оноогоор дөрөвдүгээр байр, 10 насанд дэлхийн аваргын мөнгөн медальт Е.Төгстөмөр 7.5 оноогоор долдугаар байр, 12 насанд ФМ Д.Батсүрэн 11-р байр, 18 насанд С.Билгүүн 6,5 оноогоор 17-р байрт бичигдэж байгаа хамгийн өндөр амжилт үзүүлээд байсан бол тэмцээний сүүлийн өдөр үнэхээр харамсалтайгаар медальгүй хоцорлоо.

Гэхдээ ирээдүй их байгаа, боломж байгаа гэдгийг харуулж чадсан. Тэмцээнийг зохион байгуулах хороо амжилттай оролцож эхний гурван байр эзэлсэн шатарчдад цом, медаль хүртээсэн бол 4-6 байр эзэлсэн шатарчдад медаль хүртээжээ.

охидын 8 насанд ЭФДМ Б.Энхсаран.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ард

      (182.160.34.113) 2015-11-05 13:16
      • 0
      • 0

      Монголын маань хүүхдүүд сайн тогложээ. Баяр хүргэе.

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.235) 2015-11-05 12:20
      • 0
      • 1

      huurhun huuhduud mini sain bn amjilt husie

      Хариулах