
Өөрийн хүссэнээрээ сайхан амттай, шаржигнасан, тосгүй чипс хийхийг хүсч байна уу? Эрүүл мэндэд ч аюулгүй, энэ чипсийг хийхэд ердөө л давс, амтлагч байхад л болно.
Орц: төмс, амтлагч /давс/
Бэлтгэх арга
1. Төмсөө маш нимгэн зүснэ.
2. Зүссэн төмсөө угаагаад илүүдэл цардуулыг нь арилгахын тулд шүүлтүүрт сайтар шүүх хэрэгтэй. Усанд төмсөө хийхэд ус тунгалаг, цэвэр байх хүртэл нь цардуулыг арилгана.
3. Цэвэрхэн гал тогооны алчууран завсар төмсөө хийж чийгийг нь шингээж хатаана.
4. Дараа нь амтлагчаараа амтлаад богино долгионы зуухад төмсөө хийнэ.
5. Богино долгионы зуухыг дээд цэгт нь хүртэл ажиллуулах бөгөөд 3 минут орчим төмсөө шарна.
6. Богино долгионы шарах түвшинг 50 хувь хүртэл багасгаад дахин 3 минутын турш шарна. Ингэхэд төмс бор шаргал өнгөтэй болно.
7. Нимгэн зүссэн бүх төмсөө дээрх байдлаар шарна. Мөн төмсний оронд өөр ногоо ч байж болно шүү дээ.
Эх сурвалж: www.lovecook.me
Орчуулсан: