ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамба 500 сая төгрөгийг авч байхдаа баригдсан уу?

Twitter Print
2015 оны 11-р сар 05-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсан байна. Шийлэгдамбыг өчигдөр авлигын хэрэгт буруутган, хээл хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлсэн буюу монгол мөнгөөр 500 000 000 орчим төгрөгийг ам.доллараар буюу валютаар авч байхад нь баривчилсан гэж албан бус эх сурвалж мэдээллээ.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р анги руу авч явсан аж. 

Энэ талаар АТГ-аас тодруулахад тодорхой мэдээлэл өгөөгүй ч, огт үгүйсгэсэнгүй. Харин намын нөхдөөс нь тодруулахад "Тийм. Сайдыг саатуулан авч явсан гэх мэдээлэл байна. Одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн хариулт өгсөн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.11.178) 2016-01-04 13:29
      • 0
      • 0

      ард түмнээс илүү ухаантай төр засагтай бол ард түмэн ямар ч эсэргүүцэл тэмцэл хийдэггүй,харин ард түмэнтэй адил эсвэл тэднээс дор ухаантай төр засагтай бол эсэргүүцэл тэмцэл тасрахгүй гэсэн мэргэн хүний үг яг манайд байна.төр засаг нь ард түмнээсээ долоон дор байна. энэ сайд гээд байсан цагаан захтанууд ичдэг ч болоосой.буруутныг бурхан таалдаггүй юм шүү

      Хариулах

    • ЗОЧИН

      (202.179.11.178) 2016-01-04 13:25
      • 0
      • 0

      ЭНЭ ХАЧИН ЮМНУУДЫГ САЙД МАЙД ЭНЭ ТЭР БОЛГОХОО БОЛИОЧЭЭ. ИДЭЖ УУХЫН ТУЛД Л ЯВАА АМЬТАД ШҮҮДЭЭ.АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА ШҮҮ

      Хариулах