Эмэгтэй хүн бүрт зайлшгүй хэрэгцээтэй 10 зөвлөгөө

2016 оны 11-р сар 27-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэйчүүд биднийг заримдаа өчүүхэн зүйлс ч бухимдуулах тохиолдол байдаг. Энэ завгүй нийгэмд аливаа бухимдлыг даван туулах хамгийн энгийн арга бол гүн амьсгаа аваад, тэр бухимдал төрүүлдэг асуудлуудыг хэрхэн хялбараар шийдэж болох вэ гэдэг арга замыг олох явдал юм.

Дараах аргуудыг мэдсэнээрээ бид өөрт төвөгтэй санагддаг зарим нэг асуудлыг шийдэх хичнээн хялбар болохыг ойлгоно. Харин энэ бүхнээс хэмнэсэн цаг хугацаагаа өөртөө зориулаарай, бүсгүйчүүд ээ!

1. Үсний индүүгээ зүгээр л индүү болгон ашиглах

Яаралтай хэрэг гарсан үедээ, нарийхан зүйлсийг индүүдэх шаардлагатай болбол ингэж хавчуулаад л индүүдчихэж болно.

2. Даавуун материалаар хуучирсан гутлаа цоо шинэ болгох

Хуучирсан гутлаа шууд хаях гэж байна уу? Тэгвэл өөрийн хүссэн материалаараа, дуртай өнгийн гутлаа шинээр ‘хийж’ болно шүү дээ!

3. Үсний лак ашиглан шилэн оймсныхоо хөврөлтийг зогсоох

Гэрээсээ яаран сандран гарах гэж байхдаа эсвэл гадуур ажилтай явж байхдаа шилэн оймсоо урчихвал бүү сандраарай! Бидэнд үсний лак, хумсны будагны аль нэг байхад л цааш хөврөхөөс нь сэргийлж чадна.

4. Таны гарын арьс зарим нэг хямдхан төмөр бөгжинд харшилдаг уу?

Хэрэв төмрийн харшилтай бол мөн бөгжний бал хуруунд тань суухаас сэргийлэхийг хүсвэл бөгжнийхөө дотор талд хумсны өнгөгүй будаг /coat/ түрхэхэд л асуудал шийдэгдэнэ.

5. Шүршүүрийн малгайг гутлын уут болгох

Та аялалд явж байхдаа өмсөж бохирдсон, нойтон болсон гутлаа хувцастайгаа хамт хийх шаардлагатай болбол танд шүршүүрийн малгай байхад л хангалттай.

6. Нарийн резин хэрэг болно!

Тагтайгаа барьцалдаж хатсан хумсны будгаа онгойлгох гэж багагүй хүч, цаг зарцуулах тохиолдол гардаг. Үүнийг шийдэхэд нарийн резин байхад л болчихно.

7. Жийнсэн өмдний үнэрийг дарах

Чийгтэй далд хийснээс ч юм уу болоод жийнсэн өмд угаах болоогүй байхад эвгүй үнэртэй болох нь бий. Харин энэ эвгүй үнэрийг арилгахад жийнсээ нэг шөнө хөргөгчинд хонуулахад л хангалттай, угаах шаардлагагүй шүү! Гэхдээ идэж уух зүйлсээсээ уутаар тусгаарлан хийгээрэй.

8. Үсний индүүгээр үсээ ороох

Үсээ үсний индүү ашиглан ороох нь илүү энгийн хэрнээ гоёмсог ороолтыг бий болгодог юм шүү.

9. Товчоо унаж хаягдахаас болгоомжил

Товчоо бэхэлсэн утсан дээрээ хумсны өнгөгүй лак /coat/ түрхчихэд унаж алга болно гэж айлтгүй.

10. Үсний даруулгаа шинэчлээрэй!

Хуучирч, будаг нь халцарсан үсний даруулгаа өөрт байгаа хумсны будгаа ашиглан ‘шинэ’ болгоорой!

www.viva.mn

Хуучирсан гутлаа шууд хаях гэж байна уу? Тэгвэл өөрийн хүссэн материалаараа, дуртай өнгийн гутлаа шинээр ‘хийж’ болно шүү дээ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.