Л.Чинбат: Надад С.Баяр гэдэг хүн нэг талаасаа гай болоод, нөгөө талаасаа буян болсон

Twitter Print
2015 оны 11-р сар 04-нд 10:48 цагт
Мэдээний зураг,

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.

-СҮҮЛИЙН ҮЕД “ГАЦУУРТ” ГЭДЭГ ҮГ, ЧИНБАТ ГЭДЭГ НЭР СОНСОХ Л ЮМ БОЛ АСУУДАЛ ХҮНДРЭЭД ЯВЧИХДАГ БОЛСОН-

-Монголд бизнес эрхлээд, баялаг бүтээгээд явахад хэцүү үе хэр тулгарч байна?

-Өдөр болгон янз бүрийн хүндрэл бэрхшээл байнга гарна шүү. Нэг ажил эхлээд явж байтал ямар нэг саад гараад ирэнгүүт дараагийнх руугаа ороод урагшлахаас аргагүй үе өчнөөн таардаг.

-Танд яг ямар хүндрэл тулгарч байв. Бодитой жишээ хэлээч?

-Хотын дарга өөрчлөгдсөний дараа 2012 онд 80 гаруй барилгын ажлыг зогсоосон доо. Тэр үед тав, зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан барилгаа орхихоос аргагүйд хүрсэн.

-Хаана барьж байсан барилга вэ?

-Германы элчингийн урд талын 13 давхар барилга. Өнөөдрийг хүртэл ажил нь яваагүй зогссон хэвээр байгаа. Анхны жагсаалтаар 170 гаруй барилга гарч ирсэн юм. Сураг сонсох нь ээ ихэнх нь ажиллаад явсан дуулдсан. Сүүлийн үед Тацуурт” гэдэг үг, Чинбат гэдэг нэр сонсох л юм бол асуудал хүндрээд явчихдаг болсон.

-Яагаад тэгээд байна?

-Хүмүүсийн анхаарлын төвд их орохоор таалагдах, таалагдахгүй юм гардаг шиг байна л даа. “Гацуурт” гэдэг нэрээр биш аль болох өөр нэртэй компани, хувь хүний нэрээр явахаар ажил арай бүтэмжтэй байх жишээний. Мэдээж саад, бэрхшээл, алдаа дутагдалгүй ажил гэж юу байхав. Гэхдээ жижигхэн асуудал дээр дерөөлж өчнөөн хөрөнгө зарсан ажлыг зогсоох бизнес эрхлэгчдийн хувьд амар биш. Сүүлдээ ч зүрх үхээд байх боллоо. Өөрөө бол халшраад явахаа байсан. Ажилтнууд маань явдаг юм. Бүтэн жил болсон ч яахав, очоод бай гэж хэлээд л сууж байна.

-Засаг солигдохоор бизнес эрхлэгчдэд бүр хэцүү асуудлууд тулгараад байх шиг анзаарагддаг. Өмнөх засгийн үед ингэж шийдсэн нь буруу байжээ гэсэн тайлбар хэлээд л бизнес төслүүдийг гацаасан жишээ өчнөөн дуулддаг. Танд тийм зовлон тулгарсан уу?

-Өө өчнөөн бий. Махны чиглэлийн үхэр гаднаас оруулж ирсэн юм. Эхлээд буцааж төлөх нөхцөлтэйгөөр авах гэрээ хийлээ. Тендерт ялсныхаа дараа үхрээ сонгоод, хоёр онгоц захиалчихаад хүрээд ирсэн чинь Сангийн яам гэрээг нь батлалгүй байсаар есдүгээр сар гаргачихсан. Сүүлдээ буцааж төлөх нөхцөлтэй гэрээг хөрөнгө оруулалтын гэрээ болгож соль гэхээр нь шаардлагыг нь биелүүлж байж үхрээ оруулж ирсэн. Тэр хооронд оруулж ирэх үхрийн тоо багасч, хоёр онгоцоо нэг онгоц болгож байгаа юм. Нэг онгоцны 200 мянган еврогийн торгууль хүлээж таарсан. Хөрөнгө оруулалтын гэрээгээр оруулаад иртэл мөнгөө өгөх дээрээ тулангуут ТӨХ-ноос буцаан төлнө гэвэл өгье, гэрээгээ дахиад өөрчил гэх жишээний. Сангийн яам, Хөдөө аж ахуйн яам хоорондын маргаанаас болж нэг жил шахуу хүлээж, тэрбум орчим төгрөгийн хохирол үзсэн. Миний арга барилын алдаа байж мэднэ. Тэр хүмүүстэй эв зүйгээ олоод, арын хаалгадаж, авлига өгөөд явъя гэж боддоггүй. Зарим танил маань “Чи эв зүйгээ олчихвол тэр барилга чинь өчнөөн жил зогссон хэвээр байхгүй” гэж хэлдэг л юм. Хэрвээ би ийм арга хэрэглээд явчихвал бусад нь яах вэ, надад ингэж хандаж байгаа юм чинь бусдыг хэр дээрэлхэх бол, хэн хэзээ энэ улсад шударга ёс тогтоох юм бэ, юунд найдаж амьдрах вэ гэсэн олон асуулт өөртөө тавьдаг. Эцсийн дүндээ миний бизнес хэр хохирох нь том асуудал биш.

-Засгийн хандлага танд ийм байгаа юм чинь тантай харилцдаг гадны бизнес эрхлэгчдэд бүр ойлгох аргагүй санагддаг байх даа?

-Би шууд л хэлдэг. Манай төр засаг шийдвэрээ яаж ч өөрчилж магадгүй шүү гэж. Хөрөнгө оруулъя, хамтаръя гээд ирсэн заримыг нь бүр буцаадаг. “Таны мөнгө надад хичнээн хэрэгтэй ч эргээд та бүхэнд ашиггүй нөхцөл байна. Манайх зах зээлийн чөлөөт тогтолцоонд ороогүй. Төр нь үнээ тогтоодог. Тийм учраас та нар ашиг олохгүй, уучлаарай" гээд буцаасан хэд хэдэн тохиолдол бий.

-Бизнест хамгийн таатай бодлого хэрэгжүүлж байсан Засгийн газар гэвэл та алийг нь онцлох вэ?

-Өөрийнхөө хувьд гээд бодохоор аятайхан гэхээсээ аягүй нь олон юм болов уу. Урт нэртэй хууль гэж гарсан даа. Ид явж байсан бизнесийг гацаанд оруулчихсан. Нурааж хаячихаад одоо лицензийг чинь өгье, үргэлжлүүлээд ажилла гэх юм. Ийм бүдүүлэг юм байж таарахгүй. Арав, хорин жил зүтгэж байж босгосон бизнесийг унагачихаар өнөөх нь эргэж сэргэхдээ мөн л тийм хугацаа зарна. Урт нэртэй хуулийн өмнө 68 хувийн татвар гэж аваад эхэлсэн. Хамаг төлөвлөгөө нурсан. Сая онцолсон шийдвэрүүд гараагүй бол бид өнөөдөр ийм байхгүй. Манай компанийн хувьд гэж ярихад л уул уурхайтайгаа байсан бол эрсдэл нь хамаагүй бага. Ядаж л банкууд зээл өгдөг байсан юм. Уул уурхайгаас олсон мөнгөөрөө газар тариалан, мал аж ахуйгаа өнөөдрийнхөөс илүүгээр хөгжүүлээд явах бүрэн боломж байсан.

-Гацууртын хэрэгжүүлж буй төслүүдээс аль нь гайгүй урагшилж байна?

-Алдаж оносон ч гэсэн буцах аргагүй орсон салбар маань газар тариалан. Хүндрэл байгаа ч босгоно. Тэгэхээр газар тариалангийн төслөө л онцлох байх даа.

-Жилийн жилд л яам, гурил үйлдвэрлэгч, тариаланчид гэж талцаж байгаад маргацгаах юм. Яагаад маргаад байдаг юм бэ?

-Ямар ч нөхцөлд ойлголцол их чухал. Хүнээс л хамаарч байгаа асуудал. Тариаланчид муу муухай, юм мэддэггүй байж болно. Гэхдээ энэ салбарыг зохицуулж удирдаж байгаа хүн тариаланчидтайгаа хэл амаа ололцох ёстой. Тэгж байж энэ том салбарыг авч явна. Ойлголцохгүйгээр хөдөө аж ахуйн салбар хөгжихгүй. Хувийнханд ийм асуудал тулгарлаа гэхэд хамгийн уян хатнаар гарц олдог. Би гэхэд л компанийнхаа хувьд эдийн засгийн ашиггүй зүйл дээр маргаад суухгүй шүү дээ.

-Р.Бурмаа сайдын яриаг сонсохоор тариаланчид гэж урамшуулал авч баахан мөнгө идсэн нөхөд юм байна гэсэн ойлголт төрдөг. Өмнөх сайдууд ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас тариаланчидтайгаа нийлээд идэж уугаад явж байсан гэсэн байр суурь ч сонсогдох юм...?

-Эрх ашгийн зөрчилтэй байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тийм байсан ч гэсэн энэ салбарыг авч явж чадсан уу, үгүй юу гэдэг том асуудал. Тэр хүн өөртөө ашигтай юм хийчихээд явсан уу, эсвэл өөртөө ч ашигтай, бидэнд ч ашигтай ажиллав уу гэсэн өнцгөөс хармаар санагддаг. Өмнөх хоёр сайдын үед энэ салбар тодорхой хэмжээнд урагшаа ахисан. Идэж уусныг нь бид мэдэхгүй. Бүх баримтан дээр нь суугаа, дараагийн сайд нар нь л мэддэг байх. Р.Бурмаа сайд урамшуулал гэдэг нэрээр тариаланчид өчнөөн тэрбум төгрөг аваад идчихэж гэсэн буруу ойлголтыг нийгэмд өгсөн. Би л хувьдаа маш том алдаа гэж харж байгаа. Энэ салбарыг ойлгоогүй, мэдээгүй хэрнээ энэ салбарт ажилладаг хүмүүсийн сэтгэл зүрх рүү довтолж, хар толбо үлдээсэн. Сайдын хувьд буруу эхлэл. Нэг, хоёр хүнтэй муудалцаж болно, гэхдээ тариаланчид гэж салбараар нь доромжилж болохгүй.

-Тариаланчдад өгсөн урамшуулал үнэхээр цэвэр ашиг болоод яваад байна уу. Ер нь юунд зарцуулагддаг юм бэ?

-Урамшууллыг ухаж ядах юмгүй. Тариаланчдын буудайг өртгөөс нь доогуур үнэлээд, иргэдийн гар дээр хямд гурил хүргэхийн тулд зөрүүнд нь өгч байгаа мөнгө. Тэр мөнгө бидэнд биш иргэдэд очдог гэсэн үг.

-Буудай дэлхийн зах дээр хямдарчихаад байхад тариаланчид буудайгаа хэтэрхий өндөр үнэлээд байгаа юм биш үү?

-Тариа тарьж байгаа компаниудын зардал адилгүй. 700 сая төгрөгийн үнэтэй трактороор, арван сая төгрөгийн үнэтэй трактороор хурааж байгаа хүмүүсийн зардал адил байх уу. Чанартай буудай нийлүүлж байгаа хүн чанар муутай буудай зах зээлд нийлүүлдэг хүмүүстэй ялгаагүй үнээр буудайгаа зарах уу. Яагаад миний ургуулсан буудайны худалдан авагч бэлэн байхад, гурилын үйлдвэрүүд нь худалдаад авчихаад байхад хөндпөнгөөс “Чи үнэтэй зарлаа” гээд байгаа юм бол. Чанартай буудайнд өндөр урамшуулал өгнө, өндөр үнээр авна гээд байгаа хэрнээ ийм зүйл яриад суугаа нь логикийн хувьд алдаатай биш гэж үү. Гэхдээ би буудайгаа чанартай гээд тийм үнэтэй зараагүй. 50 төгрөгөөр л ахиу борлуулсан. Тариаланчид буудайгаа өндөр үнээр зараад ч сүрхий ашиг олдоггүй. Тариа тарьж байгаа хүний зарцуулсан мөнгө тарьснаасаа хойш хоёр жилийн дараа буцаж ирдэг. Тэр хооронд тариаланчид сэлбэг, шатахуун, хор гээд бүх зүйлээ валютаар худалдаж авдаг. Энэ хооронд ам.доллар яаж өслөө. Харин гурилын үйлдвэрийнхэн буудайгаа доллараар биш тегрөгөөр авдаг. Өнөөдөр бүх компанийн ажил арилжааны банкны зээлээр явж байна. Арилжааны банкны хамгийн доод талын хүү 24 хувь. Буудайны өртгийн 24 хувь нь банкны хүү гэсэн үг. Тариаланчид банкны хуүгээ төлөөд тариагаа ургуулдаг, ургуулсан тариаг нь гурилын үйлдвэрүүд зээлээр авдаг. Гурилын үйлдвэрүүд улсаас үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр хямдхан зээл авчихсан. Бид сарын хоёр хувийн хүүг зээлэндээ төлж байхад тэд жилийн 3-4 хувийн хүүтэй зээл аваад ажиллаж байгаа. Манайх гэхэд л ноднин жилийнхээ буудайны мөнгийг өнөөдрийг хүртэл аваагүй. Гурилын үйлдвэрүүдээс таван тэрбум гаруй төгрөгийн авлагатай яваа. Таван тэрбум төгрөгийн хүү гэж сар бүр 100 сая төгрөг гарна. Сар бүр энэ хэмжээний мөнгө төлөөд явахаар буудайн бизнес ашигтай байх уу. Ингээд тооцохоор буудайгаа 500 биш, зуун төгрөгөөр зарсан болж таарч байгаа юм. Бид энэ онд ноднин жилийнхээ үнээр буудайгаа зарж байгаа.

-Танайх хичнээн төгрөгийн зээлтэй байгаа вэ, сард хүү гэж хэдэн төгрөг төлж байна?

-Бараг гуч, дөчөөд тэрбум төгрөгийн зээлтэй. Сард 500 сая төгрөгийн хүү төлж байгаа. Зундаа бүр 700 сая төгрөг төлж байсан.

-Ургац их алдсан, бага алдсан гэсэн маргаан одоо ч үргэлжилж байна. Танай компани жишээ нь ургацынхаа хичнээн хувийг алдсан бэ?

-Ерэн хувиа алдсан. Ер нь бүгдээрээ ийм. Ургац ийм болсон нь Хөдөө аж ахуйн яамныханд хүлээж авахад хүнд ч гэлээ бодит байдалтай эвлэрэх ёстой. Эвлэрээд яах вэ гэдгээ ярих ёстой гээд байхад эвлэрэхгүй зүтгэсээр эцэст нь хүргэлээ л дээ. Одоо яах ч аргагүй. Монгол Улс 100 хүрэхгүй мянган тонн буудайтай.

-Нэгэнт ургацаа алдчихлаа, цаашдаа яах вэ, буудай, гурил гаднаас оруулж ирэх нь бол тодорхой байх, тийм үү?

-Ганц яам буруутай гээд байгаа юм биш. Бид ч гэсэн эрсдэлээ үүрээд даах ёстойгоо даах учиртай. Буудай импортоор оруулж ирэх нь гарцаагүй болчихсон. Зуу биш хоёр зуун мянган тонныг оруулж ирэхээс аргагүй. Газар тариалан нь дампуурсан энэ үед гурилын үйлдвэрүүдээ дампууруулчихвал бүр хэцүү юм болно. Гурилын үйлдвэрүүдээ авч үлдэхийн тулд импортын гурил оруулж ирж болохгүй. Гурилын үйлдвэрүүд унахгүй бол бид ирэх жил худалдан авагчтай байна.

-Ер нь тариаланчид урамшууллаасаа татгалзаад зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөөд, унах нь унаад, босох нь босоод явмаар юм биш үү?

-Санал нэг байна. Тариаланчдын хувьд төрөөс урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад хөдөлье гэсэн хүсэлтэй байгаа. Арилжааны зээлээр бид босохгүй. Тэгээд урамшууллаа болиод зах зээлийнхээ зарчмаар явъя. Улсад энэ салбар нь чухал учраас хөнгөлөлттэй зээлээр л дэмжчих. Тэгээд чадсан нь чадаад, чадахгүй нь дампуураг. Энэ салбар ингэж байж эрүүлжинэ. Манай холбооноос комисс томилогдож яамныхантай уулзъя гэж байна.

-Та Р.Бурмаа сайдтай уулзаж байсан уу?

-Нэг ч уулзаагүй. Мэдээж уулзъя гэвэл уулзахгүй гэхгүй.

-“Гацуурт" газар тариалангийн салбарт ороод удаж байна. Хамгийн алдагдалтай ажилласан жил хэзээ вэ?

-Өндөр ашиггай ажилласан жил байхгүй. Ихэнх жилүүдэд алдагдалтай ажилласан. Учир нь манай компани энэ салбарт хийсэн хөрөнгө оруулалтаа нөхөж дуусаагүй. Газар тариалан, мал аж ахуйн салбарт багадаа 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Манайх 1999 оны сүүлчээр газар тариалангийн салбар руу орсон юм. Эхний таван жил гантай байсан ч хөрөнгө оруулалтаа зогсоогоогүй хийсээр байсан. 2009, 2010 оноос гурав, дөрвөн жил буудайн үнэ арай тогтвортой байсан учраас ерөнхийдөө дажгүй жилүүд. Сүүлийн нэг, хоёр жилд их хэцүү зурагтай байна. Өмнө нь зээл аваад төлөөд явдаг байсан бол одоо авсан зээлээ төлж чадахгүй байна.

-Компаниа өргөжүүлье амжилттай байя гэвэл улс төр рүү орохоос өөр аргагүй нь гэсэн хандлага бизнес эрхлэгчдийн дунд тод анзаарагддаг. Танд ийм бодол төрдөг үү?

-Надад улс төрд орох боломж, сонирхол бүх талаасаа байхгүй. Чи өөртөө ямар зорилго тавьсан юм бэ, юунд хүрэх гэж явж байна вэ гэдэг том асуулт надад байдаг. Гуч, дөчин тэрбумын зээлтэй байж, өөр юм бодож улс төрд орох эрх надад байхгүй. Би улс төрд ороод бизнесээ хамгаална гэсэн зорилгоор энэ ажлыг эхлүүлээгүй. Монголын ард түмнийг эрүүл хүнсээр хангая гэж л зорьж яваа. Миний амьд явсны хэрэг энэ. Тийм учраас үүнийгээ гүйцээх ёстой. Компаниа аваад явах хэмжээнд хүргэж, дутууг нь гүйцээж, ямар ч хүндрэлгүй болгох зорилго л бий. Би төмс, лууван, сонгины дотоодын хэрэгцээний арван хувийг хангаж байгаа. 300 мянган хүний бүтэн жилийн хэрэгцээний хүнсний ногоог бэлдэж байна. Тогтвортойгоор энэ хүмүүсийг тэжээгээд явах механизмыг бүрдүүлчихвэл миний хэрэг болох гээд байна. Над шиг таван хүн гараад ирэхэд дотоодын хэрэглээ айлтгүй, аюулгүй болно.

-Сүүлийн үед компаниуд ажилчдаа цомхотголоо гэсэн мэдээ их сонсогдох боллоо, танайх ямархуу байгаа вэ?

-Манайх мянга гаруй хүнтэй. Одоохондоо хүмүүсээ арай халчихаагүй байна. Эхний ээлжинд хүмүүстээ цалинг нь тавья, өгөхгүй гэвэл татварыг нь л өгөхгүй байя. Хүн ажилтай байж татвар төлдөг. Хүмүүсээ халчихвал татвараа яаж төлөхөв. Нэгдүгээрт банкны зээл, хүн хоёроо аргалаад явъя гэж бодож сууна.

-Татварынхны дарамт их байгаа юм байна даа?

-Нийгмийн даатгал, татвараас шүүхэд өглөө гэж байгаа л даа. Өмнөөс нь хүнээ халах юм уу гэсэн яриа үүсгээд ажиллаж байна. Эдийн засаг таагүй энэ үед татварыг ойлгох гэж оролдож байна л даа. Дээр дооргүй санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа. Төсөв тасарлаа, та нар мөнгө олж ир гэхээр яах ч арга байхгүй биднээс нэхэж таарна. Төлж байсан бид нь төлөхөө больчихоор хэцүү. Хаана, хаанаа мөнгөгүй болсныг татварынхан ч ойлгож байгаа.

-Эдийн засаг ирэх жил энэ хэвээр таагүй байвал хүнээхапахгүйгээр ажиллаж болох нь уу?

-Ер нь байдал хүнд байгаа. Хүнээ халахгүйгээр цалингаа өгөөд он дуустал зүтгээд үзье гээд ажиллаж байна. Ирэх онд эдийн засаг энэ хэвээр таагүй байвал урт хугацаатай чөлөө өгөх, хүнээ цомхотгох зэрэг арга хэмжээ авах байх. Сая “Хас” банк манай хорь гаруй тэрбум төгрөгийн зээлийгхоёр жилээр хойшлуулж өгөөгүй , бол элгээрээ хэвтэх байсан. Том дэмжлэг боллоо ХААН, Худалдаа хөгжлийн банктай зээлээ хойшлуулах талаар ярьж байна. Хойшлуулж өгөх болов уу гэж найдаж байна.

-Уул уурхай, геологийн салбарт бизнес хийж байсныг тань мэднэ. Ер нь яаж яваад асуудал ихтэй газар тариалан руу орчихов, гантай жилүүдэд тэгж их хөрөнгө оруулаад?

-Газар тариалан руу мөнгө хийхийн оронд банкинд хийчихээд хүүг нь аваад явбал дээр байж магадгүй. Хар багаасаа газар тариалангийн зовлон, жаргалыг мэдэрч өссөн болохоор чин хүслээрээ тариа тарьж эхэлсэн. Би чинь 15 хүүхэдтэй айлын тав дахь нь. Говь-Алтайн Бигэрийн хүн. Аав, ээж хоёр минь мал маллаж, тариа ногоо тарьдаг байлаа. Миний өвөө, аав хоёулаа тариачин. Хөлөөрөө хүрз гишгэж, үхэр тэрэг хөтөлж явсан үеийн тариачид. Аав тариа тарьдаг улс цөөрлеө, байгаа хүмүүсээрээ заалгаж авъя гээд тэр хавийнхаа залууст тариа тарихыг зааж байсан хүн. Миний аав янз бүрийн юм их тарьдаг хүн байсан. Газар тариалангийн салбар руу ороод зүтгээд байгаагийн шалтгаан энэ л дээ.

-Аав, ээжээс 15-уулаа гэхээр ёстой бужигнаж өсчээ?

-Өө, бужигнаж өсөлгүй яахав. Бид чинь их хатуу хуваарьтай. Айргаа бүлэх, аргал түүх, малынхаа баасыг арилгах, үхэр, хонь саах гээд бүх ажил хуваарийн дагуу. Зун болохоор айлын эмээ нарт хуваарилагдаж очно. Тугалыг нь татаж, хонинд нь явж өгнө. Намар хичээл орохын өмнө цагаан цууямбуугаар хийсэн цоо шинэ цамц, шарваартай ирдэгбайлаа. Намайг бизнест ороход нөлөөлсөн хүн бол том ах маань. Монголын анхны программистуудын нэг. Ахынхаа мөнгөөр хөл дээрээ босч байсан юм. Ах маань олсон мөнгөө хармаалдаг номын хүн. Би өнөөхийг нь авч үрж үржүүлдэг ажилтай байлаа.

-НАДАД С.БАЯР ГЭДЭГ ХҮН НЭГ ТАЛААСАА ГАЙ БОЛООД, 
НӨГӨӨ ТАЛААСАА БУЯН БОЛСОН-

Та бид хоёрын яриад байгаа асуудал ойрын үед цэгцрэх болов уу. Байдал сайжирна гэсэн итгэл байна уу?

-Тийм итгэл алга. 2020, 2022 он хүртэл хүндхэн үеийг туулах байх. Туулах ч ёстой байх. Яагаад гэвэл хүн амьдрал үзэж, шалдаа бууж, юмны үнэ цэн, хөдөлмөрийн амт шимийг мэдэрч байж хөгждөг гэдгийг ойлгосон үедээ зөв замаар явдаг. Улс орон, компаниуд ч ялгаагүй. Олсон мөнгөө улс орон нь ариг гамтай хэрэглэдэг, хувь хүн нь зөв зарцуулж сурсан цагт л Монгол хөгжинө. Шалдаа унаж, гараагаа тэглэж байгаад эхэлбэл зөв явж магадгүй. Тэгэхгүйгээр нэгэнт буруу явчихсан одоогийн байдлыг яаж ч хараад засч чадахгүй нь гэсэн бодол төрөөд байгаа. Би өнгөрсөн хорин жилийнхээ юмыг алдчихсан хүн. Хорин жилийн өмнөх түвшиндээ оччихоод буцаад зүтгэнэ гэхээр зүрх үхээд эхэлж байна. Уг нь миний үеийн, зовлон үзсэн хүмүүс Монголын юм хийх хэсэг. Гэтэл ихэнх нь улс төр рүү орчихсон. Ороогүй зүтгэснийх нь бизнес бараг л зогсч байна. Өнөөдөр явж байгаа том бизнес бараг алга. Том компаниуд түрүүчээсээ хаалгаа барьж байна.

-Бизнесийн найз нөхөд чинь ямархуу байна, таны сая хэлсэн шиг хэцүүхэн байгаа юу, эсвэл...?

-Яг адилхан. Намайг хотод байх үед дор хаяж гурваас дөрвөн хүн ирдэг. Мөнгөтэй гэж бодоод ирж байгаа хэрэг л дээ. Мөнгө байхгүйгээ хэлэхээр “Та мөнгөгүй бол өөр хэн мөнгөтэй байх юм бэ” гэдэг юм. Бодит байдал ийм л байна.

-Бондоос мөнгө хөөцөлдөж үзсэн үү?

-Үгүй.

-Яагаад, арилжааны банкнаас хамаагүй бага хүүтэй урт хугацаатай дажгүй нөхцөлтэй зээл шүү дээ?

-Ялсан намынх нь хүмүүсийн бизнес явдаг зарчимтай болсон юм шиг. Надад С.Баяр гэдэг хүн нэг талаасаа гай болоод, нөгөө талаасаа буян болсон. Атрын гуравдугаар аяны дараа манай дээр очсоноос болоод намайг С.Баярын хүн гээд харчихсан. 2012 он гараад ирэнгүүт юм л бол энд тэндээс дууддаг, дарамталдаг болсон. Тийм болохоор бондоос мөнгө зээлье гэж бодоогүй. Бадамжунайгийн үед тариалан эрхлэлтийг дэмжих сангаас улаанбуудай, үрийн улаанбуудайны мөнгөө аваагүй байсан юм. Мөнгө өгөхгүй зовоож байтал засаг солигдож шинэ хүмүүс гарч ирсэн. Засаг солигдонгуут буудайны чинь мөнгийг өгөхгүй гээд эхэлж байгаа юм. Х.Баттулгыг сайд байхад би Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 18 тэрбум төгрөгийн авлагатай байсан. Өмнөх засгийн үеийн авлагаас үлдсэн мөнгө л дөө. Манайхаас үрийн буудай авсан юм. Бүтэн хоёр жил хадгалуулчихаад дараа нь авахгүй гэсэн. Бизнесийг тэгж түгжиж болохгүй. Өмнөх засгийн үед хийсэн гэрээ байна, хүлээн зөвшөөрөхгүй гэчихэж байгаа юм. Тохиролцоод, авлига өгөөд асуудлыг шийдэж болох байсан ч надад тийм хүсэл байхгүй. Ямар ч байсан хийдгээ хийгээд явна гэсэн зарчмаасаа буцахгүй амьдарна гэж боддог.

-Гэхдээ улс төрийн нөлөө яах аргагүй хүчтэй байна. Зарим үед хөлд нь суугаад ч болтугай бизнесээ урагшлуулахгүй бол унаж мэднэ гэж болгоомжлох ёстой юм шиг ээ...?

-Тавь хүртлээ ингэж амьдарчихаад үлдсэн амьдралдаа зарчмаасаа, өөрөөсөө урваад, ухраад яах юм. Надад арван жил л байна. Нэр төртэйгөөр явж байгаад дууссан нь дээр. Насаараа хийж сураагүй юмыг одоо өөрчилнө гэж юу байхав.

-Та хадгаламжтай юу, бүх мөнгөө ийм эрсдэлтэй салбарт хийдэггүй байх...?

-Надад нэг ч төгрөгийн хадгаламж байхгүй.

-Тэгвэл хүүхдүүд чинь хадгаламжтай юу?

-Үр хүүхдийн нэр дээр ч байхгүй. Дэлхийн аль ч цэгт ямар нэг хадгаламж огт байхгүй.

-АН таныг МАН-ын хүн гээд байдаг, МАН-ын үед илт дэмжлэг аваад байсан юм болов уу?

-Аль ч намынх нь үед би хийдгээ хийгээд л явсан. Ардчилсан нам нь Ардын намынх гэж хардаад, Ардын нам нь Ардчилсан намынх гэж сэрдээд байдаг. Надад аль нь ч ялгаагүй. МАН-ыг засаг барих үед “Анод”-оос намайг мөнгө авсан гэж буруутгаж байсан. Үнэндээ би нэг ч төгрөг аваагүй. Харин “Анод”-д би мөнгө зээлж байсан. Манай хөдөө аж ахуйн компанийн нэр дээр тэд зээл авсан юм. Шалгаад үзэхээр манай данс руу оруулаад “Анод"-ынхан данс руугаа буцаагаад татсан байдаг. Тэр нь Монголбанкны шалгалтаар гараад ирчихсэн. Чинбатын компанийн данс руу оруулаад буцаагаад “Анод"-ын данс руу хийгээд авчихжээ гэдгийг тогтоосоор байтал надаар таван тэрбум төгрөг төлүүлсэн.

-Таван тэрбум төгрөг өө, аваагүй нь тогтоогдчихоод байхад яагаад ийм их мөнгө төлсөн юм бэ?

-Миний хувьд аваагүй юм чинь шоронд нь сууя гэж үзсэн л дээ. Гэтэл зээл авсан компани маань эхнэрийн нэр дээр байсан учраас яаж ч болоогүй. Тэгээд л бууж өгсөн. Ингээд мөнгө төлөх үү, хахуульдах уу гэдэг хоёр юмны зааг дээр ирсэн дээ. Тэгээд шууд мөнгийг нь төлсөн. Хайран мөнгө ч гэлээ би сэтгэл амар явж байгаа юм.

-Яагаад нэр дээрээ зээл гаргуулсан юм бэ?

-Хөдөө аж ахуйн салбар эрсдэлтэй учраас банк итгэж зээл өгдөггүй. Ямар ч зээлгүй компани учраас нэрээр нь зээл гаргасан хэрэг. Тэр зээлэн дотор миний гарын үсэгтэй зээл бараг байхгүй. Эхнэр ганцхан баримтан дээр гарын үсэг зурсан байдаг юм. Тэр нь батлагдаагүй. Туслаач гээд байхаар нь тусал гэсэн нь бол үнэн. Адилхан бизнес хийж байгаа улс гэсэн сэтгэлээр хандсан хэрэг. Тэд манай компанийн нэр дээр зээл аваад буцааж тушаагаад, дахиж аваад эргүүлж тушаагаад явсан байгаа юм. Би мэдэж байсан бол тийм тайван байхгүй л дээ. Бүр баригдахынхаа урьд өдөр надаас 300 мянган ам.доллар зээлж байсан. Мэдэж байсан бол ийм хэмжээний мөнгө зээлэхгүй шүү дээ. “Анод” Монголын ард түмэнд ач гавьяагаа өгсөн банк. Олон хүн мөнгөө хадгалуулж хүүг нь авч амьдарсан. Би ч тэдний нэг. Хэрэгтэй үед нь харилцчихаад хэрэггүй цагт нь хаяж болохгүй гэсэн сэтгэлээр хандсан. Нэгэнт найз нөхөд гээд тусалж дэмжээд явж байснаа хэцүү болонгуут нь хаях жудаггүй хэрэг. Тэгээд л эцэст нь таван тэрбум төгрөг төлөөд дууссан. Өөрийнхөө эрсдэлийг тооцоогүй хийсэн алхам учраас төлөхөөс аргагүй. Төлчихөнгүүт ямар их мөнгөтэй хүн бэ гээд асуудал үүсч л байгаа юм. Гэхдээ сэтгэл тайван явна гэдэг сайхан. Сүүлд “Анод”-ын Даваа шоронгоос гарч ирчихээд “Уучлаарай. Яг амьдрал дээр танаас өөр хохирсон хүн байхгүй шүү дээ” гэж хэлсэн удаа бий. Өмнөөс нь намайг хохирсон гэдгийг “Анод”-ынхан бүгд мэдэж байгаа. Хаана хаанаа л хэцүү юм болсон.

-“Гацуурт” олон сайхан , төсөл хэрэгжүүлж байна. Мөрөөдөл дуусах биш. Цаашдаа ямар төсөл хэрэгжүүлье гэсэн бодолтой яваа вэ?

-Зөндөө санаа байна. Эхэлчихсэн ажил ч бий. Газар тариалан маань цаашаа явчихна. Мал аж ахуйн төслүүд маань дөнгөж эхэлж байна. Хамгийн том төслөө мал аж ахуй дээрээ эхлүүлсэн. Зүрх үхнэ гэж том асуудал бий. Гэхдээ, ямар ч байсан зүтгэж яваад амжилтад хүргэнэ. Монголын малчдыг фермер болгоё гэсэн зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн төсөл. Монголчуудын хийж чаддаг юм нь ерөөсөө л мал маллах. Бидний тал хувь нь мал аж ахуйгаар амьжиргаагаа залгуулдаг. Тиймээс тэр хүмүүсийг малыг нь маллуулаад сайхан амьдруулъя гэвэл фермер болгох хэрэгтэй. Одоогийн загвараар бол эдийн засгийн эргэлтэд орж өгөхгүй байна. Малтайгаа адилхан амьдралтай болчихсон. Бүдүүлэг, тог цахилгаангүй, газрын мухарт, дундаж нас нь богинохон.

-Малчдыг фермер болгохын тулд “Гацуурт” юу хийгээд эхэлсэн нь сонирхол татаж байна?

-Айл бүрт гучин гурван үхэр тарааж өгч байгаа. Өөрт нь гурван үхэр өгч байна. Гучийг нь маллуулаад хорин тугалыг нь буцааж өг, арвыг нь өөрөө ав гэсэн тохироо хийх юм. Хээлтүүлэг, тариа, эм, вакциныг нь манай компани, бусдыг нь малчин хариуцна. Гучаас илүү үхэр ч авч болно. Хүсвэл бид худаг, ус цахилгаан зэрэг дээр хөрөнгө оруулж болно. Тэгээд тухайн малчны мэдэлд байгаа үхрийг зах зээлийн үнээр худалдаж аваад махны үйлдвэрт өгнө. Ингэвэл малчид суурин амьдралд шилжинэ. Монголчууд малаа дагаад өдөржин хөдөө хөхөрч, гадаа ганддаг. Үүнийг нь өөрчлөх гэсэн санаа. Хэдхэн хашаа бариад, тэндээ үхрээ бэлчээрлүүлээд, тэр зуур нь бусад ажлаа амжуулах боломжтой болно. Нэг үхэрт гурван га-гаар бодоод газраа тооцчихно. Тэгээд хагас сардаа нэг хашаанд, дараагийн 14 хоногт нөгөө хашаанд гэх мэтээр сэлгээд бэлчээрлүүлчих бололцоотой. Бэлчээрийн мөртлөө суурин амьдрал руу шилжих загвар байгаа юм. Тэжээлээ бэлдээд цөөхөн үхэр маллана гэсэн үг. Нэг малаас авдаг ашиг шим нь өндөр болчихоор нутагтаа сайхан амьдрах боломж нээгдэнэ. Зуун үхрээс авдаг өгөөжөө гучин үхрээс авна гээд ойлгочихож болно.

-Үхрээ тараагаад эхэлчихсэнүү, ер нь хэчнээн айлд тараая гэсэн бодолтой байгаа вэ?

-Сэлэнгийн хэд хэдэн сумын айлуудад үхрээ тараагаад өгчихсөн. Одоогоор арваад айл хамрагдсан. Манай компани 7000 гаруй үхэртэй. Бүгдийг нь тараая гэсэн бодол байна. Бид махныхаа үйлдвэрт л үхрүүдээ авъя гэж байгаа юм. Манай компани тугалыг нь найман сартайгаас нь аваад тэжээх тохироо хийж байгаа. Тэжээсэн үхрээ махныхаа үйлдвэрт оруулна. Үйлдвэрээсээ гарсан махыг экспорт хийдэг улсад нь өгнө. Ийм тойрсон схемд оруулах гээд зүтгэж байна. Мал аж ахуй хөгжих үндэс нь энэ болов уу. Үлдсэн хугацаандаа хийх ажил гэвэл энэ л байна даа.

-Тариа хураалт дуусч байна. Одоо нэг амсхийх нь үү?

-Хаврынхаа бэлтгэлийг өвөл хийдэг болохоор амрах зав байхгүй. Одоо л гэхэд би хагас сарын хугацаатай гадаад руу явах гэж байна. Мөнгөтэй байхдаа техник, сэлбэгээ урьдчилгаа төлөөд захиалдаг байлаа. Мөнгөө төлж чадахгүй учраас улаан нүүрээрээ уулзаад дараа нь төлье, манай сэлбэг, техникийг явуулаач гэж гуйхаас аргагүй болчихлоо. Олон жил харилцсан учраас хүрээд ир гэж байна. Эдийн засаг хэчнээн хямралтай ч зогсох арга байхгүй. Ирэх жил үр цэвэрлэх үйлдвэр нээнэ. Хоёр гурван лаборатори ажиллуулах гэж байна. Улаан буудай, гурилын лабораторио хийчихсэн. Ирэх хавар хөрсний лаборатори нээнэ. Хэзээ ч арилахгүй юм хөрсөндөө хийчихээд идэх юмаа ургуулаад байвал эрсдэлтэй.

-Монголын хөрс сэрэмжлэхээр байдалд хүрчихсэн хэрэг үү?

-Газар тариалангийн салбарт Хятадын маш олон компани байна. Бурмаагийн бас нэг гай нь одоо гарч ирж байна л даа. Тариаланчид мөнгөгүй болонгуутаа газраа, техникээ түрээслээд, зараад эхэлчихсэн. Би үүний эсрэг арван жил тэмцэж байгаа хүн. Хятадын компанид өгсөн газрыг сумын Засаг даргаай гуйсаар байгаад авсан түүх бий. Хойд талаар Хятадын компани бараг байхгүй. Гэтэл энэ жил хойшоо хүртэл ороод ирчихсэн ногоо тарьж байна. Дорнодод дөрөв таван компани байна. Энэ зун Дорнодоор явлаа. Манайхаас тоног төхөөрөмж худалдан авсан компанийн ард хятад иргэн байх жишээний. Тэр хүмүүс Монголын газрыг хэзээ ч хайрлахгүй. Гялс орж ирээд гайгүй ургац аваад гарахаа л бодно. Халх голд Хятад эзэнтэй хоёр компани бий. Нэг хятад нь мал, байр сав бэлчээрийн газар худалдаж аваад байгаа. Очихоор япон паспорт үзүүлээд байгаа сураг дуулдсан. Монголд гадны компани ирээд мал худалдаж аваад амьдарч байгааг би хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй.

-Халх голд гадныхнаар тариа тариулаад түрээсийн мөнгө авах нь эдийн засагт нэмэртэй биш үү?

-Хөгжихийн тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө олох боломжтой ганц салбар гэдэг утгаар нь уул уурхайд гадныхан орсныг үгүйсгэхэд хэцүү. Харин газар тариаланд гадныхныг оруулахдаа болгоомжтой хандах учиртай. Зүүн талаар их олон газраар хил онгойж байна. Бидний хувьд тийм ч хүсээд байх зүйл биш. Халх гол хөрсний хувьд маш эмзэг, Үнэхээр ашиглая гэж байгаа бол бодлоготой хандах хэрэгтэй. Одоо байгаагаа олигтой ашиглаж сурчихаад дараагийнх руу нь орвол илүү зөв шийдэл болно. Манайхан га-гаас авдгаа сайжруулаад бүтээмжийг нь нэмэгдүүлье гэж огт бодохгүй суугаа нь гол аюул болоод байна. Сэлэнгэ, Булган, Төв аймгаас хүнснии хэрэглээгээ хангаад байх бүрэн боломжтой.

-“Гацуурт” гаднаас орж ирж байгаа бүх төрлийн хүнсийг шинжлээд аюултай, үгүйг нь тогтоодог том лаборатори нээх гэж байгаа дуулдсан. Хэзээнээс ажиллаж эхлэх вэ?

-Ирэх жилээс ажиллаж эхэлнэ. Хоёр сая ам.долларыц хөрөнгө оруулалт зарцуулж хийж байгаа ажил. Хийхээс, аргагүй л дээ. Гаднаас орж ирж буй хүнсийг шинжлээд, телевизээр зарлаад байя гэж бодож байгаа. Араас нь шалгах эсэх нь хамаагүй. Ямар ч байсан чанарыг нь цаг алдахгүй мэдээлнэ. Дэлхийн нэг номерын том лаборатори оруулж ирэх учраас маргах юм байхгүй. Урд хил дээр очоод “Та нар ямар юмаар шалгадаг вэ" гэж асуухаар баримжаагаар, нүдэн ажиглалтаар шалгадаг гэж хэлдэг. Юу идэж уудгаа мэдэхгүй байна гэдэг хэтэрхий эрсдэлтэй.

-Та чөлөөт бөхийг санхүүжүүлэхээ болиод дугуйн спортыг дэмжинэ гэдгээ саяхан фэйсбүүкээрээ мэдэгдсэн. Яагаад ийм шийдвэр гаргачихав?

-Чөлөөт бөх хөл дээрээ зогссон топ таван спортын нэг. Төр хувийн хэвшлийн дэмжлэг дажгүй байгаа. Би багадаа дугуй их унадаг байлаа. Монголчуудад их тохиромжтой спортын төрөл гэж боддог. Ганц тамирчин гэхгүй нийт хүмүүсийн эрүүл амьдрах хэв маягийг өөрчлөх, эрүүл монгол хүнийг бүтээхэд хувь нэмрээ оруулах нь манай гэр бүлийн, найзуудын маань, миний мөрөөдөл. Монголын өнцөг булан бүрт амьдардаг багачуудад хүрч ажиллах бодол байна. Манай компани монголчуудыг эрүүл хүнсээр хангах гэж зүтгэж яваа. Одоо нийтээрээ яаж эрүүл болох вэ гэдэг дээр санаа тавья гэж бодож байна. Энэ зорилгоо биелүүлэхэд дугуй л хамгийн тохиромжтой спорт юм байна гээд дэмжихээр болсон юм.

Ц.Баасансүрэн

logo

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.41.191) 2015-11-26 09:27
      • 0
      • 0

      Монголын энэ заваан төр ингэж хүмүүсээ хорлож байдаг үнэхээр арчаагүй менежер шүү. Чинбат бол жинхэнэ эх оронч, хөдөлмөрч, сэхээтэн, ажилсаг, хүнлэг хүн. төр бол хажууд нь нүх нь ялгадасаар дүүрсэн, дахин нүх ухах газаргүй болсон нэг муу ганцхан тал хашаатай айлын модон жорлон,

      Хариулах

    • oogii

      (124.158.111.52) 2015-11-18 16:43
      • 0
      • 0

      Hiij bgaa hiih gej bga buh ajild n amjilt husie

      Хариулах

    • Зочин

      (182.160.32.116) 2015-11-10 20:31
      • 0
      • 0

      Чинбат бол жинхэнэ сэхээтэн, Монголоо гэсэн бизнесмен залуу...дэмжиж байгаа шүү...

      Хариулах

    • ard

      (27.123.214.107) 2015-11-07 09:32
      • 0
      • 0

      Mundag hun gej boddog amjilt husii.uls tur gej zavaan shalbaagt bitgii hutgaldaasai.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.123) 2015-11-07 09:23
      • 0
      • 0

      mundag hun dee

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.109) 2015-11-07 08:17
      • 0
      • 0

      Тийм ээ. Амьд явах нас жаахан. Юм бүтээж өгөөд үхнээ гэж бас бодоод яваа.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.109) 2015-11-07 08:17
      • 0
      • 0

      Тийм ээ. Амьд явах нас жаахан. Юм бүтээж өгөөд үхнээ гэж бас бодоод яваа.

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.151) 2015-11-07 01:40
      • 0
      • 0

      Oort gai boloh bish oroold gai bolson talaas n yarival zugeer shuu hoo

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.151) 2015-11-07 01:40
      • 0
      • 0

      Oort gai boloh bish oroold gai bolson talaas n yarival zugeer shuu hoo

      Хариулах

    • Зочин

      (80.238.127.6) 2015-11-06 18:17
      • 0
      • 0

      Uneheer gaihaltai hun yumaa. Bodoj tuluvluj hj bga zuild ni amjilt husie

      Хариулах

    • ireeduin saihand itgegch

      (202.72.245.46) 2015-11-06 18:12
      • 0
      • 0

      mungunii une tseniig ene hun shig l humuus sain medne,76 bol yaj amarkhan mungu olood baas bolgohoo l medne.ingeed sain saihan um husej muruuduj hiij buteej yavdag humuusee bid nar uramiig ni huglaad baij baigaa shdee.bodhoor l buur gol harlaad baih um boldog bol zarim nam uls turd baigaa shantaajchin, avilgalchin, yuch hiij uzeegui tsagaan gartai belenchlegchidiig bugdiin zailuulakh umsan

      Хариулах

    • Зочин

      (203.194.114.77) 2015-11-06 15:14
      • 0
      • 0

      Ийм хүмүүсээ хайрлаж хамгаалж явах хэрэгтэй байгаамдаа Монголчууд минь.

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.32) 2015-11-06 14:39
      • 0
      • 0

      Би энэ хунииг маш их дэмжидэг яагаад бид дандаа монго огч авилга огох естой гэж огож огтхонч болохгуй . Харин улс торд ороод ене тухай зоригтой угээ хэлж улс ех ороноо аврах херегтей байна . Тань шиг хумуус нийгемд херегтей байна . Улс их орон суйрч хямарч байдгаа барьж байхад би улс торд орохгуй гедег туйлийн буруу геж узеж байна . Одоо таны нас тор барих нас иреед байна тань шиг хумуус торд херегтей байна . Ард олон АН МАН МАХН д итгел алдарч байна шудрага хелхед бие даагаад Сэлэнгээсээ гарах хэрэгтэй. Уеийн нохдоо уриалаад бие дааж гараад ене ялзарсан торийг ундсээрни оорчлох хэрэгтэй байна . Одоо хийхгуй юм бол хэзээ хийх юм бээ сэрэх цаг чинь болжээ залуу. Суугаад гараа хумхиад айгаад баймааргуй байна . Тэмцэх хэрэгтэй босох хэрэгтэй . Дарьсурэн овогтой Дархан 99855998

      Хариулах

    • Зочин

      (49.0.161.77) 2015-11-06 14:28
      • 0
      • 0

      Iim saihan hun gants ch gesenbgaad n bayarlaj bn. Ednii tumsiig olj idej chadahgyi l bn. Delguur horshoogoor bhgyi yum. Hurdan zasag soligdoosoi.

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.32) 2015-11-06 19:58
      • 0
      • 0

      Horoolliin minj plaza B1 davhart zardag shdee

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.178) 2015-11-06 11:41
      • 0
      • 0

      Энэ их мундаг хун байнаа шудрага болохоор саад ихтэй амьдарч ажиллах юмдаа. Танд амжилт хусэе Чинбат захиралаа !!!

      Хариулах

    • аяут

      (103.10.23.193) 2015-11-06 11:26
      • 0
      • 0

      ажил хийсэн хүнийг хүмүүс муулдаг, гэхдээ тэд юу хийхээмэддэг болохоор оргилд нь хүртэл зогсолтгүй явах ёстойгоо мэддэг

      Хариулах

    • зочин

      (122.201.31.136) 2015-11-04 21:10
      • 0
      • 0

      Одоо ч ажил хийсэн хүн л хохирдог болчихоод хүмүүс зүрхгүй ажил хийхээс айдаг болчихоод байна доо

      Хариулах