"Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг эрчимжүүлье" 14 хоногийн аян эхэллээ

Twitter Print
2015 оны 11-р сар 04-нд 08:27 цагт
Мэдээний зураг,

“Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг эрчимжүүлье” уриан дор хавдартай тэмцэх 14 хоногийн аян эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний 14 хоногт “Хавдартай тэмцэх 14 хоногийн аян”-ыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн аяныг “Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг эрчимжүүлье” уриан дор тэмдэглэж байгаа юм.

Манай оронд жилд 5000 гаруй хорт хавдар бүртгэгдэж байгаагийн 75 хувь нь хожуу буюу хорт хавдрын өвчний 3, 4-р шатандаа оношлогдож байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүүлийн гурван жилийн тайлангаас харахад умайн хүзүүний эрт илрүүлгийн хамрагдалт

  •  2012 онд 41 хувь (75046),
  • 2013 онд 43 хувь (65810),
  • 2014 онд 32 хувь (71636),
  • 2015 оны эхний хагас жилийн байдлаар дунджаар 21.4 хувьтай (37976) болж эрт илрүүлэг үзлэгийн хамралт буурчээ.

Энэ  хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх боломж болон эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой.

Иймд улсын хэмжээнд “Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс энэ жил хөх, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын эрт илрүүлэг, үзлэгийн ач холбогдлын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллах аж.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.