С гепатитийг сар хүрэхгүй хугацаанд оргүй эмчлэх шинэ эм бүтээжээ

Twitter Print
2015 оны 11-р сар 05-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Америк, Хятадын эрдэмтэд С гепатитийг ор мөргүй устгадаг онцгой өндөр үйлчилгээтэй бэлдмэл бүтээжээ. Сонирхолтой нь уг бэлдмэл ердөө гурван долоо хоногийн дотор л хүний бие организмаас хөнөөлт өвчнийг  урхаг ч үлдээлгүй цэвэрлэх чадалтай аж. Хонконгод гаргаж авсан энэ бэлдмэл өвчний вирусыг ул мөргүй устгаж,  дахин хэзээ ч тусахгүй байх 100 хувийн баталгаатайг туршилтаар нотолсоноор анагаах ухааны түүхэнд жинхэнэ эргэлт авчирах бүтээл болсон байна.

Үүгээр зогсохгүй шинэ бэлдмэл эмчилгээний зардлыг үлэмж багасгах өргөн боломж олгожээ. Өнөөдөр дэлхий дахинд С гепатитийн курс эмчилгээний зардал ойролцоогоор 100 мянган долларт хүрдэгийн дээр бүтэн жилийн турш маш их хэмжээний эм бэлдмэл хэрэглэхэд боловч эдгэрэх баталгаа байдаггүй аж. Уг өвчин вирусээр халдварладаг учир урьдчилан сэргийлэх вакцин гаргаж авах боломжгүй, тиймээс удаан хугацаанд үхэлд хүргэх заналт өвчин хэмээн үздэг. Өвчний шинж тэмдэг ч бусад өвчинтэй тун адил байдаг учир эрт үед нь тогтоох аргагүй байдаг бол хүүхэд багачууд, өсвөр насны залуучууд илүүтэй тусдаг байна.  Тиймээс ч дэлхий дээр өнөөдөр 70 сая хүн энэ өвчний оноштой байгаа бөгөөд жил бүр гурваас дөрвөн сая хүн шинээр халдвар авдаг байна. Энэ өвчин даамжирсаар элэгний хавдар, циррозоор үхэлд хүргэх аюултай. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • tany

      (183.177.98.182) 2015-11-04 17:07
      • 0
      • 0

      gegeeleg medee bna khudlaa bolovch

      Хариулах

    • Зочин

      (59.153.112.13) 2015-11-04 16:00
      • 0
      • 0

      avyaa..une kurs amchilgee.haana emchilgee hiih ve??

      Хариулах

    • Эрка

      (43.242.241.86) 2015-11-03 17:31
      • 0
      • 0

      Хаана байна аа тэр эм чинь, хурдан оруулж ирээчээ. Авъя аа

      Хариулах