Абу Дабигаас алт, мөнгөн медаль хүртлээ

Twitter Print
2015 оны 11-р сар 02-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

АНЭУ-ын Абу Дабигийн “Их дуулга” тэмцээн өнгөрөгч өдрүүдэд (X.30-XI.01) боллоо. Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 88 орны 489 жүдоч зодоглосноос манай улсаас Гавьяат тамирчин Г.Болдбаатар тэргүүтэй 16 жүдоч (эрэгтэй ес, эмэгтэй долоо) хүч үзэж, нэг алт, мөнгөн медаль, шагналт V байрт орсон амжилтаар VI байрт жагслаа.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн -90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар алт, 60 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар мөнгөн медаль авсан бол эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд шагналт V байрт орлоо.

Энэхүү тэмцээнд манай доорх нэр бүхий 16 тамирчин оролцсон юм.

Эрэгтэй

-60кг Ганбатын Болдбаатар
-60кг Цэнд-Очирын Цогтбаатар /2015 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт/ -МӨНГӨ
-66кг Нэргүйн Мөнхбаяр
-73кг Ганболдын Балсанлхүндэв
-81кг Нямсүрэнгийн Дагвасүрэн
-81кг Отгонбаатарын Ууганбаатар
-90кг Лхагвасүрэнгийн Отгонбаатар - АЛТ
+100кг Баттулгын Тэмүүлэн
+100кг Өлзийбаярын Дүүрэнбаяр

Эмэгтэй

-48кг Эрдэнэцогтын Гэрэлмаа
-48кг Ганбаатарын Наранцэцэг /2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/
-52кг Батсүхийн Алтанцэцэг
-52кг Пүрэвсүрэнгийн Буянхишиг
-70кг Батбаатарын Хулан
-78кг Пүрэвжаргалын Лхамдэгд –V байр
+78кг Одхүүгийн Жавзмаа

Сануулахад, Жүдо бөхийн залуучуудын ДАШТ аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо болоход манай жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медальт хүртсэн амжилтаар XIII байрт орсон билээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Цэнд-Очирын Цогтбаатар мөнгө, 55 кг-д Баяраагийн Амартүвшин, эмэгтэйчүүдийн 44 кг-д Ганбаатарын Наранцэцэг нар хүрэл медаль хүртсэн юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.