Л.Отгонбаатар алтан медаль хүртлээ

Twitter Print
2015 оны 11-р сар 01-нд 21:46 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Абу Дабигийн "Их дуулга" тэмцээний -90кг-д зодоглосон Л.Отгонбаатар алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж улмаар Морокко, БНСУ, Шведийн жүдочийг дараалан цэвэр ялж хэсгийн аварга болсон юм.

Хагас шигшээд Унгарын жүдоч Челябинскийн дэлхийн аварга, 2014 оны Абу Дабигийн "Их дуулга"-д түрүүлсэн Кристиан Тотыг торгуулиар ялж финалд шалгарсан.

Аваргын төлөө Бакугийн "Их дуулга" тэмцээний мөнгөн медальт Нидерландын жүдоч Ноелийг цэвэр ялж төрийн дууллаа эгшиглүүлж алтан соёмбот далбаагаа мандууллаа.

Парисын "Их дуулга" тэмцээнээс анхны хүрэл медалиа хүртсэн бол ийнхүү анх удаа түрүүллээ.

"Их дуулга" тэмцээнд түрүүлснээр Л.Отгонбаатарын хувьд чансаандаа олимпийн эрхийн чансааны 500 оноо нэмэхээр боллоо.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.