Дэлхийн хамгийн өвөрмөц хийцтэй гүүрнүүд

Twitter Print
2018 оны 08-р сар 16-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Гүүр бол бидний өдөр тутамд хэрэглэгддэг нэгэн төрлийн зам тээврийн холбогч хэрэгсэл. Энгийн иргэд бид гүүрийг гатлахдаа түүний бүтцийг хэрхэн шинэчилж, сайжруулж болох тал дээр нэг их бодоод байдаггүй л болов уу. Магадгүй мэргэжлийн инженерүүд биш учраас гойд сонин, шинэлэг санаа бидний толгойд орж ирдэггүй байх. Харин архитектурын суутнуудын ачаар хүний санаанд оромгүй итгэхэд бэрх хийц, дизайнтай гүүрүүдийг дэлхийн улс орнуудад бодитоор барьж байгуулсан байдаг. Тэдгээр хачирхалтай архитектурын бүтээлүүдээс толилуулж байна.

1. Японы “Эшима Охаши”

Японы энэ гүүр видео тоглоом дээр гардаг шиг 44 метрийн экстрим өндөртэй. Галзуу хулгана тоглоом мэт сэтгэгдэл төрүүлэх энэ гүүр Японы Мацүэ, Сакаиминато хотыг холбодог бөгөөд иргэд өдөр бүр гатлан өнгөрдөг байна. Эшима Охашиг гатлахын өмнө машиныхаа тоормосоо сайтар шалгахыг жолооч нарт анхааруулдаг нь сонин хэрэг биш биз.

2. Малайзын “Лангкави Скай”

Далайн түвшнээс 700 метрт өргөгдсөн энэ гүүр 125 метр урт нум хэлбэртэй явган хүний замтай учир байгалийн сайхныг биширч алхахад маш тохиромжтой. Лангкави нь дэлхий дээрх хамгийн урт муруй явган замтай гүүр аж. Мөн жуулчдыг хамгийн ихээр татдаг газруудын нэг гэнэ.

3. Лондонгийн “Rolling” гүүр

Энэ гүүр мушгирч ороогддог онцлогтой. Найман ширхэг гурвалжин хэлбэртэй биетээс бүрддэг бөгөөд эвхэгдэх үедээ найман өнцөгт болж хувирдаг байна. “Grand Union” сувгаар дамжин өнгөрч буй завь, усан онгоцонд саад болохгүйн үүднээс ийнхүү гүүрийг уран сэтгэж барьжээ.

4. БНХАУ-ын “Dragon King Kong”

22 метр өндөр, 185 метрийн урттай энэ явган хүний гүүр Хятадын Чангша дүүрэгт (Changsha Meixi Lake District) байрладаг. Гүүрийн этгээд загвар Мөбиус бөгжийг (Möbius ring) дууриалган барьжээ. Гүүрний замын түвшин өндөр нам зэрэгцсэн, Мэйсэчи голын үзэмжийг чимдэг байна.

5. Сингапурын “Ороомог” гүүр

Энэ гүүр нь дэлхийн хамгийн анхны мушгиа ороомог хийцтэй гүүр гэнэ. Хүний биеийн ДНХ-г дууриалгасан загвартай энэ гүүрэн дээгүүр явж буй хүн Сингапур хотын гайхалтай үзэмжийг харах боломжтой. “Ороомог” гүүр Дэлхийн Архитектурын Их наадамд Шилдэг Зам Тээврийн барилгаар тодорч байжээ.

Эх сурвалж: http://www.storyeo.com/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.182.197) 2018-03-03 22:48
      • 0
      • 0

      ERDENET OVOOTIIN TUMUR ZAMIIN TRAS ERDENET HOTOOR DAIRUULJ BARIHAD GUUR HEREG BOLOHUU GEJ BI SETGEJ BODDOG BAS GUURIIG HUUCHIRHAAR BUTSAAJ SALGAH ZORIULALTAAR UILDVERLEVEL AJIL TORLOOSOO HAMAARCH HONGOVCHILNO GEJ BODDOG YUM

      Хариулах

    • Зочин

      (59.153.113.36) 2018-03-03 09:47
      • 0
      • 0

      Гоё юмаа. Баярлалаа

      Хариулах