Рамирес “Челси”-тэй 2019 хүртэл гэрээгээ сунгалаа

Twitter Print
2015 оны 10-р сар 30-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

“Челси”-гийн хагас хамгаалагч Рамирес багтайгаа гэрээгээ сунгасан талаар тус клубын албан ёсны сайтад мэдээлжээ. Шинэ гэрээ ёсоор тэрбээр 2019 он хүртэл Лондоны багт хүчин зүтгэх аж.

Энэ талаар Рамирес “Би “Челси”-тэй шинэ гэрээ байгуулсандаа баяртай байна. Миний гэр бүл Лондонд байх дуртай. Сүүлийн таван жил би багийнхаа хамтаар олон цом хүртсэн. Ирэх дөрвөн жилд ч гэсэн илүү амжилт гаргамаар байна” хэмээн ярьжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.