Гацууртын ордод төр 34 хувийг эзэмшихээр боллоо

Twitter Print
2015 оны 10-р сар 30-нд 17:09 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ гацууртын ордыг стратегийн ордод хамруулах шийдвэрийг 2015 оны нэгдүгээр сард гаргасан. Харин төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай асуудал хоёр ч удаа УИХ-ын буцсан билээ. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд уг асуудлыг хэлэлцэж, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийснээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар тогтсон байна. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 3 хувь байхаар тогтоожээ. Түүнчлэн алтны үнээс хамаарч 3 хувийн роялти өөрчлөгдөж байх, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдэж байхаар тогтоолын төсөлд тусгажээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.