Олимпийн эрх олгох Аду Дабигийн Гранприд 16 тамирчин өрсөлдөнө

Twitter Print
2015 оны 10-р сар 30-нд 13:12 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн олимпийн эрх олгох Абу Дабигийн Гранпри тэмцээнд өнөөдөр эхэлж байна. 

Энэ удаагийн тэмцээнд Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй ес, эмэгтэй долоо нийт 16 жүдоч өрсөлдөнө.

Хэдхэн хоногийн өмнө Абу Дабид болж өнгөрсөн Залуучуудын ДАШТ-ээс Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.

МЖБХ-ноос залуучуудын ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ Абу Дабигийн Гранпри тэмцээнд барилдуулах шийдвэр гаргасан байна. Багийн бүрэлдэхүүнд:

Эрэгтэй

-60кг Болдбаатарын Ганбат

-60кг Цэнд-Очирын Цогтбаатар /2015 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт/

-66кг Нэргүйн Мөнхбаяр

-73кг Ганболдын Балсанлхүндэв

-81кг Нямсүрэнгийн Дагвасүрэн

-81кг Отгонбаатарын Ууганбаатар

-90кг Лхагвасүрэнгийн Отгонбаатар

+100кг Баттулгын Тэмүүлэн

+100кг Өлзийбаярын Дүүрэнбаяр

Эмэгтэй

-48кг Эрдэнэцогтын Гэрэлмаа

-48кг Ганбаатарын Наранцэцэг /2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/

-52кг Батсүхийн Алтанцэцэг

-52кг Пүрэвсүрэнгийн Буянхишиг

-70кг Батбаатарын Хулан

-78кг Пүрэвжаргалын Лхамдэгд

+78кг Одхүүгийн Жавзмаа нар оржээ.

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.