Эмэгтэйчүүдийн төрсөн сараар зан аашийг нь шинжихүй

Twitter Print
2017 оны 12-р сар 04-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Нэгдүгээр сар. Энэ сард төрсөн эмэгтэйчүүд хамгийн тэсвэр хатуужилтай, шазруун байдаг. Тэд эрчүүдтэй адил чанга хатуу зан араншинтай. Бусадтай дотоод сэтгэлээ илэн далангүй хуваалцахыг огтхон ч хүсдэггүй. Ямар нэгэн асуудал гарвал бие даан шийдвэрлэж, тэрхүү бэрхшээлийг өөрийн хүчээр даван туулахыг илүүд үздэг. Тэд гал тогооны ажилд сайн ч хурааж, цэвэрлэх ажлыг тийм ч таатай хүлээж авдаггүй.

Хоёрдугаар сар. Хоёрдугаар сард төрсөн эмэгтэйчүүд аливаа зүйлд туйлбартай, цөхрөлтгүй зүтгэдэг, тууштай, зөрүүд зантай. Тэд сэтгэлийн хямралд их өртдөг бөгөөд биеэ барих чадвар дээд зэргээр сайн аж. Мөн хүндрэл бэрхшээлээс хэзээ ч айдаггүй бөгөөд шийдвэрээ маш хурдан гаргах чадвартай. Гэхдээ гаргасан шийдвэр болгон нь үргэлж зөв байдаггүй. Эмзэг хийгээд хүнд өс санадаг нэгэн байдаг. Хоёрдугаар сард төрсөн эмэгтэйчүүд хүмүүсийг сайн удирдан зохион байгуулах авъяастай тул ажил мэргэжилд нь хүртэл энэ чанар нь нөлөөлдөг. Хүүхдэд их хайртай хүмүүс байдаг.

Гуравдугаар сар. Хамгийн мэдрэмжтэй бүсгүйчүүд энэ сард төрсөн байдаг. Тэд маш эмзэг, мэдрэмжтэй, сэтгэл хөдлөл ихтэй. Зөрүүд зангаасаа болж өөртөө хохирол учруулдаг. Тэд аливаа зүйлд эргэлздэг, итгэдэггүй тул өөрсдийгөө аз жаргалгүй хүн гэж боддог. Эдгээр эмэгтэйчүүд бүрэг, нэрэлхүү зангаасаа болж амжилтанд хүрэх боломжоо алддаг. Байгаль эх эдгээр эмэгтэйчүүдэд дур булаам байдлыг харамгүй заяасан тул эрчүүд энэ ордны бүсгүйчүүдэд маш ихээр татагддаг.

Дөрөвдүгээр сар. Энэ сард төрсөн эмэгтэйчүүд зоримог байдал, шаргуу зан, зорилгодоо үнэнч чанараараа бусад сард төрөгсдөөс ялгардаг. Тэд эрүүл саруул, сийрэг ухаантай, ямар ч байдалд дасан зохицох чадвартай байдаг. Ийм хүмүүс үргэлж юу хүсч байгаагаа мэддэг, иймээс ч хүссэн зүйлдээ хүрэхийн тулд шаргуу зүтгэдэг, харин тогтворгүй, холбиромтхой байдлыг үзэн яддаг. Сэтгэл хөдлөл болон мэдрэмжээ нуудаг хүмүүс байдаг.

Тавдугаар сар. Тэд хатуужил тэсвэртэй, шаргуу, хатуу чанга, шийдэмгий эмэгтэйчүүд байдаг. Хуурч мэхэлж, урваж шарвасан хэнийг ч болов хэзээ ч уучилж өршөөдөггүй учраас нөхрөөсөө салах нь түүнд асуудал биш, салсандаа харамсах ч үгүй. Тавдугаар сард төрөгсөд зөрүүд байдаг бөгөөд удирдах авъяас чадвар сайтай, тэдэнд нөхөртэй болохоос илүү, ямарваа нэгэн ажилд даргаар ажиллах нь илүү хялбар санагддаг. Мөн материаллаг зүйлд ач холбогдол өгдөг.

Зургадугаар сар. Зуны эхэн сард төрсөн эдгээр эмэгтэйчүүдийг илэрхийлэх гол шинж бол болгоомжтой байдал. Тэд эрсдэлтэй, эргэлзэмтгий зантай ч сайхан сэтгэлтэй, хүн өс хонзон санадаггүй. Тэд хэл ам, хэрүүл тэмцлийг тэвчдэггүй, маш сайхан энергитэй хүмүүс байдаг. Энэ чанар нь түүнийг ямар ч хэл амнаас хол байхад тусалдаг. Аливаа зүйлийг сэтгэл хөдлөлөөр шийддэг.

Долдугаар сар. Энэ сард даруу төлөв, бүрэг ичимхий эмэгтэйчүүд төрсөн байна. Тэд цаг ямагт өөрийгөө хянаж, өөрийгөө дүгнэж цэгнэдэг. Зан байдал нь эдгээр бүсгүйчүүдийн бүхий л амьдралыг тодорхойлдог. Маш романтик, аливаа зүйлийг гүн гүнзгий мэдэрдэг, гэхдээ түүнийгээ ил гаргадаггүй. Гэр орон, гэр бүл бол тэдний амьдралын хамгийн чухал утга учир нь юм.

Наймдугаар сар. Хамгийн бардам, биеэ даасан, бусдаас хараат бус эмэгтэйчүүд энэ сард төржээ. Тэд сайхан сэтгэлтэйгээс гадна хүнд тусархуу зантай, эрх мэдэлд дуртай, удирдах авъяас чадвартай байдаг. Хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай. Тэд маш их цог золбоотой, эрчүүд тэдэнд үргэлж татагддаг, гэр бүлийн харилцааг чухалчлан үздэг бүсгүйчүүд байдаг. Шударга, гэнэн зантай тул бусдад хууран мэхлэгдэх эрсдэлтэй байдаг.

Есдүгээр сар. Түргэн ууртай, сэтгэл хөдлөлтэй энэ ордны эмэгтэйчүүд зорилгодоо үнэнч, болгоомжтой зангаараа бусад сард төрөгсдөөс ялгаатай. Аминдаа хайртай, харамч зантай бөгөөд үүрэг хариуцлагаа тааруухан ухамсарладаг. Түүнчлэн өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг. Бас атаархуу зантай ч, маш цэвэрч, ёсорхуу, хоолыг маш сайхан амттай хийдэг.

Аравдугаар сар. Энгийн, үүрэг хариуцлагаа ухамсарласан, ухаантай бүсгүйчүүд энэ сард төрдөг. Хувиа хичээсэн зантай биш тул найзууддаа маш өгөөмөр ханддаг. Нарийн бодож байж шийдвэр гаргадаг. Ой тогтоолт сайтай. Энэ ордны эмэгтэйчүүд маш зарчимч, урвалтыг уучилж чаддаггүй, цаг ямагт гэр бүлээ хамгаалдаг, маш аж ахуйч, гэрийн сайн эзэгтэй байдаг.

Арван нэгдүгээр сар. Энэ ордны бүсгүйчүүд болгоомжтой, аминдаа хайртай, хувиа хичэээсэн эмэгтэйчүүд байдаг. Нарийн тооцоотой, арвич хямгач. Тэд маш тачаангуй, “секси“ бүсгүйчүүд. Хүнд гүн гүнзгий дурладаг. Харин төрсөн өдрөөс нь хамааран арай өөр, өөр зан чанаруудтай байдаг.

Арван хоёрдугаар сар. Маш хурц зан ааштай эдгээр бүсгүйчүүд сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Тэсвэр тэвчээртэй, эрэлхэг, бие даасан, зөрүүд тэд ямар ч саад бэрхшээлийг даван туулж амжилтанд хүрдэг. Маш нийтэч бөгөөд романтик, сайн найз нөхөр болж чаддаг.

Эх сурвалж: www.golbis.com

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.