Элэг өөхөлсөнөөр элэгний эсэд өөхөн хуримтлал, үрэвсэл үүсч, улмаар элэгний сорвижил, хатуурал бий болдог

Twitter Print
2019 оны 12-р сар 16-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Дэлхий даяар нийт хүн амын 25% нь "архины бус шалтгаант элэг өөхлөлт"-тэй байдаг бөгөөд үүний гол шалтгаан нь таргалалт, жингийн илүүдэл юм.

Элэг өөхөлсөнөөр элэгний эсэд өөхөн хуримтлал, үрэвсэл үүсч улмаар элэгний сорвижил, хатуурал бий болдог. Илрэх шинж тэмдгүүд: ядарч сульдах, нойрмоглох, анхаарал төвлөрөлт буурах, мартамхай болох зэрэг.

Архины бус шалтгаант элэг өөхлөлт нь эмчлэгдэх, эргэн хэвийн байдалдаа орох боломжтой эмгэг бөгөөд биеийн жингээ хасах, хэвийн жинтэй болох нь гол эмчилгээ юм. Эрүүл хүнс сонгох, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх зэрэг амьдралын хэв маягаа өөрчилсөнөөр жингээ зохистой хэлбэрээр бууруулж чадна.

Жингийн илүүдэлтэй хүмүүс биеийн жингээ 10%-иар бууруулахад л элэгний өөхлөлт болон үрэвсэл тодорхой хувиар буурдаг байна.

Мөн хоолны илчлэг болон "муу" өөх тосны хэрэглээгээ бууруулах, "үечилсэн" мацаг барих зэрэг нь элэгний өөхлөлтийн хэмжээг бууруулдаг.

Чихэрлэг ундаа, жүүс, сода зэрэг уух зүйлсээс татгалзах нь элэг өөхлөх эрсдлийг бууруулахын зэрэгцээ, нэгэнт үүссэн өөхлөлтийн хэмжээг ч бууруулахад туслана.

Элэгний өөхлөлттэй хүмүүс 7 хоногт дор хаяж 150 минутаас багагүй хугацаагаар "идэвхитэй" дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Мөн архины хэрэглээг ч хязгаарлах нь зүйтэй.

Бариатрик мэс засал - Жингээ хасахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх, хоолны дэглэм барих боломжгүй өвчтөнүүдэд хоол боловсруулах системийг өөрчлөх зорилгоор энэ төрлийн мэс заслыг хийдэг.

Элэгний өөхлөлттэй хүмүүс гепатитийн А, В вирусын эсрэг вакцинд заавал хамрагдах хэрэгтэй.

Image may contain: food and text

Medisetter Mongolia

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.