Б.Сэр-Од “Осака марафон-2015” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2015 оны 10-р сар 29-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Япон улсын Осака хотноо болсон өнгөрсөн ням гарагт “Осака марафон” тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртсэн байна.

Олон улсын тэмцээнд Кенийн Даниэль Косгей 2 цаг 13 минут 46 секундын амжилтаар тэргүүн байр эзэлсэн бол Японы тамирчин Ито Тайга 2.15.32 цагийн амжилтаар дэд байрт шалгарсан байна.

Харин манай марафонч Б.Сэр-Од 2.15.32 секундын амжилтаар хүрэл медалийн эзэн болов. Б.Сэр-Од ирэх 11 дүгээр сарын эхээр зохион байгуулах “Фүкүоке-2015” марафонд хурд хүчээ сорих юм. Өнгөрсөн жил Б.Сэр-од гавьяат уг тэмцээнээс хүрэл медаль хүртэж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан юм.

Д.Өлзий

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.