Бусдад ашиглуулж байгаагаа мэдэх 5 шинж

Twitter Print
2018 оны 03-р сар 09-нд 17:34 цагт
Мэдээний зураг,

Хэн нэгэн таныг утсан хүүхэлдэй болгож байгааг шууд мэдэхэд хэцүү. Тэд таныг зүгээр л ашиглаж байгаагаа маш сайн нууж байдаг. Та дараах таван шинжээр хэн нэгэн таныг ашиглаж байгааг мэдэж болно.

1. Тэд бусдыг утсан хүүхэлдэй болгож байгааг мэдэх

Энэ бол таныг ашиглаж байгаа хүнийг мэдэх хамгийн амархан арга. Өөрийгөө биш өрөөлийг хөндлөнгөөс хараад мэдэхэд илүү хялбар байдаг. Хэрэв тэр бусдыг ашиглаж байгаа бол таныг ч мөн ашиглаж байж мэдэх юм.

2. Тэд маш хурдан хөдөлж, маш хурдан ярьдаг

Тэд аливаа зүйлийг хийж чадах хамгийн хурднаараа хийдэг. Ялангуяа хүмүүстэй харилцаа тогтоохдоо. Ингэж байж өөрийн гартаа хурдан оруулан, хэрэг нь бүтсэний дараа орхидог.

3. Тэдний тэвчээр маш хурдан алдардаг

Ашиглагчид өөрсдийнхөө зорилгод хүрэхэд нь туслахгүйг мэдэх юм бол маш хурдан тэвчээр нь алдардаг. Удалгүй тантай харьцахаа больж өөр хүн хайж эхэлдэг.

4. Тэд таныг муу хүн болгодог

Та юу ч гэж ярьж байсан, хийж байсан хамаагүй та муу хүн болно. "Тийм ч хангалттай сайн биш байна" гэж хэлээд л таныг ашиглах болно. Тэд бусдыг доош хийж өөртэй нь хамтарвал илүү ашигтай байх талаар итгүүлж эхэлдэг.

5. Тэд таны сэтгэл хөдлөл, мэдрэмж дээр тоглодог

Тэд таны сэтгэл хөдлөл, мэдрэмжийг мэдэж аваад түүн дээр тулгуурлан "ажлаа" эхэлдэг. Энэ бол ашиглагчдын хамгийн их хэрэглэдэг арга нь. Таны хүнлэг, өрөвч занг ашиглан өөртөө ашигтайгаар эргүүлж чадна.

www.hiub.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.25.217) 2018-03-10 00:31
      • 0
      • 0

      niitiin teevert muu hunees hodolgoongui baij ooriigoo hamgaal herev hodolvol shigshigdene

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.160) 2016-06-13 11:51
      • 0
      • 0

      Ашиглуулж байгаагаа мэдвэл аятайхан татгалзаж сур.Ашиглагч чамайг тооцоондоо оруулаад бодсон байгаа тул татгалзахаар чамайг хамгийн ихээр хүмүүст муулан ярих болно.Бүр үзэн яддаг хүн болно.Чи түүний ярьсанд гомдох хэрэггүй.Тэр бас чамайг үнэгүйгээр рекламдах болно.

      Хариулах

    • ariunsan

      (122.13.2.169) 2015-10-28 21:48
      • 0
      • 0

      ow ves sanalaa kamandad ordgvi garuudiig tegie baiz

      Хариулах