Рафаэль Надаль шөвгийн 16-д шалгарлаа

Twitter Print
2015 оны 10-р сар 27-нд 18:12 цагт
Мэдээний зураг,

1972 оноос эхлэн Швейцарийн Базел хотноо зохион байгуулах болсон Талбайн Теннисын АТР-гийн 500 ангилалын 1 сая долларын шагналын сантай SWISS INDOOR тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ.

Тус тэмцээний эхний шатанд Дэлхийн чансааны 6, Их дуулгын 14 түрүүгийн эзэн Испанийн Рафаэль Надаль, чансааны 92 Чехийн Лукас Росолтой өрсөлдсөн. 2 теннисчин АТР-гийн цуврал тэмцээнд өмнө нь хоорондоо 3 таарахад 2-т нь Надаль илүүрхсэн бол 1-т нь Росол хожиж байсан бөгөөд нийт 2 цаг 16 минут үргэлжилсэн тоглолтонд Надаль өрсөлдөгчөө 3 сетэд 1-6, 7-5, 7-6 гаар буулган SWISS INDOOR-ын шөвгийн 16-д шалгарлаа.

Ирэх сар Лондонд явагдах "ATP World tour finals"-д оролцох эрхээ авсан Рафаэль Надаль дараагийн шатанд Болгарын Георгий Дмитров, Украйны Сергей Стаховский нарын хэн хожсонтой өрсөлдөхөөр оноолт таарсан байна. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.